Малын гүзээгээр савхи, шөрмөсөөр мэс заслын утас хийсэн түүнийг Санждоржийн Төгс гэдэг. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Санждоржийн охин тэрбээр гүзээн савхиар хийсэн зангиа, аяганы уутаа барин сууж байгаа нь энэ. Гүзээн савхи ямааны арьсны дайтай бат бөх, олон төрлийн бүтээгдэхүүн тэр тусмаа жижиг эдлэл хийхэд илүү тохиромжтой гэнэ.
ШУТИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор С.Төгс шөрмөсөөр мэс заслын утас хийсэн бүтээлээрээ 2015 онд “Инновацийн шийдэл бидний амьдралд” нэртэй уралдаанд түрүүлж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас алтан медаль хүртсэн юм. Үүний дараа Хятад, Япон, Польш зэрэг цөөнгүй орон, корпорациас түүнд хамтрах санал тавихад нь эх орондоо л үйлдвэрлэлд нэвтрүүлэх сэн гээд татгалзжээ. Гэвч өнөөг хүртэл бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж чадалгүй, бор зүрхээрээ хөөцөлдсөөр өдийг хүрчээ.

Шинжлэх ухааны салбар, эрдэмтэн, судлаачдаа төдийлөн тоодоггүй, бүтээл, судалгааг нь дөмөгхөн дэмждэггүй орны зовлонг туулж, горыг нь амсаж яваа олон, олон эрдэмтдийн нэг нь С.Төгс доктор.
Монголд юу л байна малын гүзээ, шөрмөс. Зарим нутагт жалганд овоолгоостой байдаг эдгээр зүйлсийг ашиглан, савхи, мэс заслын утас хийснийг нь улсаас дөмөгхөн дэмжээд, үйлдвэрлэлд нэвтрүүлчихвэл дэлхийд жинхэнэ цойлох боломж байгаа гэж үнэлдэг, эрдэмтэн, судлаач олон.
Гүзээн савхи, шөрмөсөөр хийсэн мэс заслын утсаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээлийнхээ үр дүнг үзэх нь С.Төгс докторын туйлын зорилго. Түүнтэй ярилцлаа.
МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ СУДЛАХЫГ ААВ МИНЬ НАДАД ЗАХИЖ БАЙЛАА

-Малын гаралтай түүхий эдийг шинжлэх ухаанд ашиглан, шинэ бүтээгдэхүүн, бүтээл гаргах боломжийг эрэлхийлж, судлах болсон талаар тань ярилцлагаа эхлүүлье. Та ер нь хөдөө өссөн үү. Малын гаралтай түүхий эдийг онцлоход юу нөлөөлөв?
-Би Улаанбаатар хотын унаган иргэн. Хөдөө амьдарч үзээгүй. Монголчуудын өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний олонх нь малын түүхий эдээс гаралтай. Нүүдлийн соёл иргэншилтэй монгол түмэн малын гаралтай түүхий эдийг хэрэглэн, бүтээгдэхүүн хийсээр өдий хүрсэн. Би шинжлэх ухааныг ашиглан, малын гаралтай дахиад өөр шинэ бүтээл, бүтээгдэхүүн хэрхэн гаргах вэ гэдэг асуултыг өөртөө үргэлж тавьсаар ирсэн. Мал аж ахуй бол асар их нөөц. Малын түүхий эдийг боловсруулах, уламжлалт технологиор хөгжүүлэх суурь боломж бидэнд бий.
Их Британийн нэгэн эрдэмтэн “Good country” гэдэг индексийг гаргаж ирсэн. “Дэлхийг нэг завь гэж бод. Улс орнууд тэр завин дээр ямар үүрэгтэй орших вэ. Залуурчин байх уу. Эсвэл зүгээр л сууж яваа зорчигч байх уу” гэж асуусан. “Монгол Улс энэ дэлхийд ямар оролцоотой оршиж байна вэ” гэдгийг иргэн бүрээс асуумаар санагддаг.
Өндөр хөгжилтэй орнуудын үсрэнгүй хөгжсөн техник, технологийн дэвшлийг бид араас нь хөөгөөд гүйцэхгүй. Гэхдээ Монголынхоо онцлогийг харуулсан, нүүдэлчин ахуйдаа түшиглэсэн бүтээгдэхүүн гаргаж, дэлхийд онцгойрох боломж бий. Би малын гаралтай түүхий эдийг ашиглах, шинжлэх ухаанд тулгуурлан шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн судалгааны ажил хийж эхэлсэн минь үүнтэй холбоотой. Одоо 20 гаруй жил болж байна.
Аав минь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор хүн байсан. Залуу байхад “Малын гаралтай түүхий эдийг ашиглавал асар их нөөц бидэнд байна. Үүнийг судлаарай” гэж надад захьсан юм.
ГҮЗЭЭН САВХИ ЯМААНЫ АРЬСНЫ ДАЙТАЙ БАТ БӨХ

-Малын гүзээг ашиглан савхи хийсэн тань олон хүний анхаарлыг татдаг. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн хийх хамгийн боломжтой бүтээл. Гүзээн савхи хийх санаа танд хэрхэн төрж байв?
-Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнг түшиглэн “Малын түүхий эдийг ашиглан, шинэ материал гаргах боломжийн судалгаа”-г хийж, төсөл хэрэгжүүлж байлаа. Төслийн удирдагчаар нь би ажилласан.
Үхэр, хонины гүзээ, сархинагийг ашиглан материал гаргах боломжтой эсэхийг 10 гаруй жил судласан. Үүний үр дүнд гүзээн савхийг үйлдвэрийн аргаар гаргаж авсан юм. Сархинаг бүхэн дахин давтагдашгүй хээтэй. Хүссэн өнгөндөө оруулах боломжтой. Хүн бүхэн шахам хошуурдаг матар, могойн арьснаас дутахгүй.
Гүзээн савхийг гадаадад аваачихад хүн бүхэн шахам үнэрлэж үздэг. Малын гэдэс гэхээр итгэж яддаг, ямар үнэр үнэртэх нь үү гээд сонирхлыг нь татдаг шиг байгаа юм.
-Бүтээгдэхүүн хийхэд, ашиглахад хэр бат бөх вэ?

-Ямааны арьсны дайны бат бөх. Нимгэн, зузааныг нь хүссэн хэмжээгээрээ тохируулах боломжтой. Түүхий эд нь өөрөө хямдхан, боловсруулах технологи нь харьцангуй хялбар, дамжлага нь цөөхөн.
-Хэдэн аргаар боловсруулах боломжтой вэ?
-Хоёр аргаар. Нэг нь сонгомол технологийн аргаар. Нөгөө нь уламжлалт технологийн арга. Монголын нөхцөлд хоёуланг нь ашиглах боломжтой.
ГҮЗЭЭН САВХИАР ЖИЖИГ ЭДЛЭЛ ХИЙХЭД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ

-Ер нь нийт хэчнээн бүтээгдэхүүн хийх боломжтой бол?
-Юу хүссэнээ хийх боломжтой. Ерөнхийдөө цүнх, түрийвч, түлхүүрний оосор, үзэгний гэр зэрэг жижиг эдлэлд илүү тохиромжтой. Хэдэн жилийн өмнө гүзээний савхиар бойтог хийхэд маш их эрэлттэй байсан. Гүзээний өнгөн тал нь арзгар. Тэгэхээр өмссөн хүүхэд хальтирахгүй. Гүзээн савхийг жинхэнэ савхитай хослуулаад ашиглах боломжтой. Хамгийн гол нь түхий эдээ стандарт, технологийн дагуу бэлтгэн, боловсруулах чухал.
БНСУ 200.000 ЗАДГАЙ МӨНГӨНИЙ ТҮРИЙВЧ ХИЙЛГЭХ САНАЛ ТАВЬСАН

-Бүтээгдэхүүн хийлгэх санал, захиалга гадаадаас ирдэг үү?
-Гадаадаас задгай мөнгөний түрийвч хийлгэх санал, захиалга маш их ирдэг. БНСУ-аас л гэхэд өдөрт 200 мянган ширхэгийг хийлгэх санал ирж байв. Гэтэл Монголд гүзээн савхи үйлдвэрлэлд нэвтрээгүй, түүхий эдээ бэлтгэж хэвшээгүй тул яалтай. “Уучлаарай. Боломжгүй” гэхээс өөр арга байхгүй.
Энэ үеэр С.Төгс багш гүзээн савхиар хийсэн бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулав. Яг л даавуугаар хийсэн мэт харагдах улаан өнгийн зангиа нүдэнд туслаа.

-Энэ зангиаг үхрийн гүзээний хуулдсаар хийсэн үү?
-Тэгсэн. Маш хөнгөн, зөөлхөн байгаа биз.
-Тийм байна.
-Японд болсон олон улсын үзэсгэлэнд яг ийм зангиа хийгээд оролцуулж байлаа. “8 ам.доллароор зарвал зарчихгүй юу” гээд явуулсан юм. Гэтэл үзэсгэлэнгийн дараа хоёр япон худалдаж авах гээд хоорондоо булаацалдаад... Тэгээд нэг нь 300 ам.доллароор авсан.
ЖАЛГАНД ХАЯСАН МАЛЫН ГЭДЭС, ТОЛГОЙ, ШИЙРИЙГ ШОРООНД БУЛЖ, ЦЭВЭРЛЭХИЙН ТУЛД ЖИЛД 70 САЯЫГ ЗАРЦУУЛДАГ АЙМАГ Ч БИЙ

-Гүзээн савхийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд та олон жил хөөцөлдөж байна. Яг юун дээр гацаад байгаа вэ?
-Ёстой олон жил хөөцөлдөж байна даа, уг нь. Гүзээн савхийг бий болгосноосоо хойш л хөөцөлдөж байгаа. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл туршилтын лабораторийн хаалганы цаанаас хэтэрсэнгүй. 2006 оноос хойш гээд бодохгүй юу. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой ийм бүтээлд 16 жил гэдэг урт хугацаа. Харьяа албан байгууллага, хүмүүст хандан, төсөл бичихээр “Хөөх, ямар гоё юм бэ. Гүзээн савхийг тань дэлхийн брэнд болгочих юм сан” гэдэг. Тэгээд л таг болчихдог.
Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, гарцыг эрэлхийлэн орон нутгаар явахад “За, наадахыг чинь ёстой дэмжинэ. Манай хөдөө малын гүзээ шиг элбэг юм алга. Малчид маань гүзээгээ тушаагаад башийх нь” гэдэг. Яг цагаа тулахаар хөдөлдөггүй. Нэг аймагт очиход юу болсон талаар ярьчих уу?
-Тэг ээ тэг. Бололгүй яах вэ.
-Аймгийнх нь нэрийг хэлээд яах вэ. Тэр аймаг жалга, хонхорт дүүрсэн, овоолсон малын түүхий эд, толгой, шийрийг жилд хоёр удаа булдаг юм байна. Нэг удаа булахдаа 35 сая төгрөг зарцуулдаг гэнэ. Тэгэхээр жилд зөвхөн малын түүхий эдийг булах, цэвэрлэхийн тулд 70 сая төгрөг зарцуулдаг гэсэн үг. Үүний цаана татвар төлөгчдийн мөнгө, улсын төсөв л урсаж байгаа.
-Шороонд булах гэж жилд 70 сая төгрөг зарцуулдаг атлаа малын түүхий эдийг ашиглаад бүтээгдэхүүн хийе гэхээр хөдлөхгүй байгаа нь харамсалтай, эмгэнэлтэй.
-Гүзээн савхийг түшиглэн нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлье, малчдаа, иргэдээ дэмжье, орлоготой болгоё гэж бодохгүй байгаа нь гайхмаар. Тийм сэтгэлтэй, зүтгэлтэй удирдлага орон нутагт алга. Үүнд мөн малчид, иргэдийн залхуу хойрго хандлага, бэлэнчлэх сэтгэлгээ нөлөөлөөд байх шиг. Ерөөс хүмүүсийн сэтгэл дутаад байна.
-Төсөв, мөнгийг нь л шийдээд өгчихвөл бусад зүйл нь цогцоороо бэлэн байгаа юу?
-Гүзээн савхи хийх технологи, тоног, төхөөрөмжийг нь зохион бүтээчихсэн. Боловсон хүчнийг нь бид сургаад өгчихнө. Ерөөс бүх юм нь бэлэн. Үйлдвэрлэл эрхлэх байр, мөнгөө л бэлдчих гээд байхад дэмжихгүй, хөдлөхгүй байна.
-Үндэсний хэмжээний томоохон байгууллага, үйлдвэрүүдэд хандаж үзсэн үү?
-Ашиг бага олно гээд тоохгүй байх шиг. Гэтэл гадаадаас маш их санал бидэнд ирдэг. Германаас л гэхэд “Боловсруулсан гүзээн савхиа явуулчих. Бид энд бүтээгдэхүүн хийе” гэдэг. Зөвшөөрвөл миний бүтээл үйлдвэрлэлд нэвтрэнэ. Лабораторийн түвшнээс хэтрэхгүй байхаа болино. Сайн тал нь энэ.
“Ямар гоё юм бэ” гээд зөвшөөрвөл зөвшөөрчихмөөр. Яг тэгье гэхээр эх оронч сэтгэл минь намайг “Үгүй” гэж хэлүүлдэг. Би монгол хүн. Монгол малынхаа түүхий эдээр хийсэн гүзээн савхиа Монголдоо үйлдвэрлэлд нэвтрүүлээд гадагш нь гаргавал манай улсад тустай, ашигтай. Нөгөө талаар нядалгааны газрыг түшиглэн, ойр байгуулвал ажиллагаа бага, илүү үр дүнтэй.
МАЛЫН ШӨРМӨСӨӨР МЭС ЗАСЛЫН УТАС ХИЙГЭЭД ДОӨБ-ын АЛТАН МЕДАЛИАР ШАГНУУЛСАН

-Та 2015 онд шөрмөсөөр мэс заслын утас хийсэн бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медалиар шагнуулсан. Тухайн үед БНХАУ, Япон, Польш зэрэг цөөнгүй орноос танд санал тавихад зөвшөөрөөгүй гэж дуулсан. Үнэн үү?
-Үнээн. Хятад, Япон, Польш зэрэг олон орон, цөөнгүй томоохон корпорациас хамтарсан бүтээл гаргах санал ирсэн.
-Зөвшөөрөөгүй шалтгаан нь Монголдоо л үйлдвэрлэлд нэвтрүүлэх сэн гэсэн сэтгэлтэй нь холбоотой юу?
-Тийм ээ. “Шөрмөсөөр хийсэн мэс заслын утсаа Монголдоо л үйлдвэрлэлд нэвтрүүлэх сэн, монгол брэнд бий болгох сон” гээд татгалзаж байлаа.
ХЯТАД, ЯПОН ЗЭРЭГ ОЛОН ОРОН, КОРПОРАЦИ ХАМТРАХ САНАЛ ТАВИХАД НЬ ТАТГАЛЗСАНДАА ХАРАМСДАГ

-Та тэгж эх оронч сэтгэлээр бусад орноос татгалзсан. Гэтэл ядуу, шинжлэх ухааны салбараа дэмждэггүй улсынхаа “балгаар” та бүтээлээ одоо ч үйлдвэрлэлд нэвтрээлж чадаагүй байна. “Зөвшөөрчихдөг байж” гэж харамсдаг уу?
-Үнэнийг хэлэхэд харамсдаг. Түүнээс хойш шөрмөсөөс мэс заслын утас хийсэн бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж чадалгүй долоон жил хүлээлээ. Одоо ч яах учраа олохгүй сууна. Япон улс монголчуудаар үхрийн шөрмөс бэлтгүүлэн, худалдаж аваад мэс заслын утас хийж байгаа гэж сонссон. Монгол уламжлалт технологийг тэд эзэмшээгүй нь ойлгомжтой. Миний анх гаргасан санааг тэд дуурайгаад байна уу гэсэн сэжиг төрөөд байгаа.
БҮТЭЭЛЭЭ НОХОЙН ДЭЭР ТУРШИХАД 100 ХУВЬ АМЖИЛТТАЙ БОЛСОН

-Шөрмөсөөр хийсэн мэс заслын утас хүний биед 100 хувь сөрөг нөлөөгүй гэдгийг албан ёсоор баталсан уу. Туршилт хийсэн үү?
-Би судалгааны ажлаа тууштай үргэлжлүүлэхийн тулд 2013 онд хугацаанаас нь өмнө тэтгэврээ тогтоолгож байлаа. Бүхэл бүтэн зургаан жил хөөцөлдөн байж төслөө урагшлуулах жаахан мөнгөтэй болсон. Тэр мөнгөөр тоног төхөөрөмжөө ерөнхийдөө нь зохион бүтээгээд дуусаж байна. Одоо үйлдвэрийн аргаар хийх боломжтойг нотлоод утаснуудаа гаргаад авчихсан байгаа.
Бид бүтээлээ нохойн дээр туршихад үр дүн нь 100 хувь сөрөг нөлөөгүй гарсан. Өрөвсөх ямар ч шинж чанар илрээгүй. “Мэс засалд хэрэглэж болно, хайлах чадвар сайтай” гэдгийг баталгаажуулсан.
Одоо туршилт хийн, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэсэн шийдвэр гарчихвал эрүүл мэндийн салбарт хэрэглэх боломж бүрдэнэ.
-Тэгэхийн тулд дээжийг нь гадаадад шинжлүүлэх шаардлагатай. Дээжийг нь хэзээ илгээх вэ?

-Дэлхийн мэс заслын утасны төв нь “Johnson&johnson”. Бүтээлийнхээ дээжийг тийш нь илгээн, шинжлүүлэхэд их мөнгө шаардагдана. Дотооддоо төдийгүй олон улсад гаргая гэж төлөвлөж байгаа л бол “Johnson & johnson” руу илгээн, дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Хэрвээ тэгвэл монголчууд мэс заслын хайлдаг утсаар дэлхийд цойлох боломж байна. Бүтээлээ баталгаажуулах Монголдоо төдийгүй олон улсад гаргах чин хүсэл, эрмэлзэл надад байна.
-Энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан уу?
-Хандаагүй. Учир нь миний энэ бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бүрэн бэлэн болоогүй. Тиймээс бэлэн болохоос нь өмнө Эрүүл мэндийн яаманд хандах шаардлагагүй. Харин “Johnson & johnson”-оос дүгнэлт аваад, баталгаажуулчихвал ЭМЯ-нд хандан, эрүүл мэндийн салбарт бүтээлээ нэвтрүүлэхийн төлөө хөөцөлдөхөд болохгүй зүйлгүй.
МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДЭЭР 200 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ БОЛОМЖТОЙ

-Гүзээн савхи, малын шөрмөрөөр хийсэн мэс заслын утсаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх сэн гээд олон жил хөөцөлдөж байна. Шантрах үе гарах юм уу?
-Гаралгүй яах вэ. Олон жилийн хөдөлмөрөө, насаа бодсон ч хайран санагдалгүй яах вэ. Би шинжлэх ухааны салбараа, эрдэмтдээ дэмждэг орны эрдэмтэн байсан бол нөхцөл байдал тэс өөр байх байсан. Жишээлбэл, Изриалын эрдэмтэн байсан бол энэ хоёр бүтээлээ дэмжүүлээд, хэдийн үйлдвэрлэлд нэвтрүүлчихсэн байгаа. Монгол Улсад оюуны хөдөлмөр, эрдэмтдийн бүтээл, шинжлэх ухаанаа дэмжих, үнэлэх тал дээр үнэндээ учир дутагдалтай байгаа нь үнэн үү үнэн. Тэглээ гээд би төдийгүй бусад эрдэмтэд зүгээр суугаагүй, хийх ёстойгоо хийсээр өдий хүрсэн. Цаашид хийсээр байх болно.
-Малын гаралтай түүхий эдээр нийт хэчнээн бүтээгдэхүүн хийх боломжтой вэ?
-200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой.
ӨЛӨН ГЭДСЭН ДОТОРХ ӨНГӨРӨӨР МАШ САЙН ЧАНАРЫН ГОО САЙХНЫ ТОС ХИЙХ БОЛОМЖ БАЙНА

-Одоо онцлон судалж буй бүтээгдэхүүн бий юү?
-Монголчууд бид идэхгүй, хэрэглэхгүй хаяж буй малын эрхтэн маш их бий. Бүгдийг нь материал болговол их нөөц байна. Би одоо үхрийн өрц, үнхэлцэгний хальсыг материал болгох боломжтой эсэхийг судалж байна. Элгэн материалын бүх үзүүлэлтийг хангаж байгаа. Маш сайн чанарын элгэн материал гаргах боломжтойг судалгаагаар батласан гэсэн үг.
Одоо бид малын туурайг судалж байна. Мөн өлөн гэдсэн доторх өнгөрийг судалж байгаа. Гарц нь бага ч маш сайн чанарын калогени агуулдаг. Боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал үнэхээр сайн чанарын гоо сайхны тос хийх боломж байна.
-“Хөгжлийн банк”-ны асуудал олны анхаарлыг ихэд татаж байна. Зарим найдваргүй зээлдэгч хэдэн тэрбумаар зээлж, зориулалтын бусаар ашигласан нь илэрсээр буй. Тийм атлаа шинжлэх ухааны салбар, эрдэмтдийн бүтээл, судалгааны ажлыг улсаас яаж дэмждэг билээ гээд бодохоор эмзэглэх юм уу?

-Дээгүүрээ хэдэн тэрбумаар нь идэж, уучихаад яг хэрэгтэй төсөл, хөтөлбөрөө, санхүүжилт шаардлагатай байгаа шинжлэх ухааны салбар, эрдэмтдээ дэмжихгүй байхаар эмзэглэмээр санагддаг. Сайд дарга нарт эх орноо хөгжүүлье гэсэн сэтгэл дутаад байх шиг.
Эрдэмтэн, багш бид цалингаас цалингийн хооронд амьдардаг. Хэдэн төгрөг илүү гарвал судалгааны ажил, бүтээлдээ зарцуулдаг.
Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.16 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Бодоод үз дээ. Үнэхээр хөөрхийлөлтэй байгаа биз дээ.
21 аймагт гүзээн савхины үйлдвэртэй болчихвол Монголын хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт хэчнээн ач тустай вэ. Малын гэдэс дотрыг жалганд овоолж хаях шаардлагагүй болно. Тэгэхийн тулд заавал гадаадын төсөлд хамрагдан, их хэмжээний санхүүжилт хүлээх шаардлагагүй. Өөрсдөө шийдчих боломж дүүрэн байна.
ГҮЗЭЭН САВХИАР ХИЙСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖЭЭС
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонин юм. Эрдэмтэн хүн байж Монгол ямар орныг мэдсээр байж гадаадын сан�##�аас татг�##�здаг. Гайхаад яагаад тэгснийг нь олохгүй байна. Дээрээс нь нас нь явсан хүн уухайн тас суд�##�ж үзээд зөвшөөрөх ёстой. Учир нь ямар ч бүтээл гаргадаг эрдэмтэн зохион бүтээгч жирийн иргэн хэний ч мөрөөдөл бол бүтээгдэхүүний хаа ч хамаагүй болж өгвөл олон улсын зах зээлд гаргах байдаг. Үүнийг хийдэг бэлэн том компаниуд байдаг. Тэд сан�##� тавьдаг. Эсвэл өөрөө тэднийг гуйх хэрэг гарна. Ер нь бол ийм л зарчмаар явдаг. Өөрөө мөнгөгүй хүн. Ингэснээр эдгээр гадна дотны хамаагүй (гадны байх тусам олон улсын зах зээлд олон ширхэгээр гаргах боломжтой) зах зээлд гаргахад өөрөө хууль дүрэм сайн судлаад гэрээгээ зөв хийж чадв�##� патентаа бас авчихна. Өнөөдөр үсрээд л Монголд патент авсан байх. Япон, Польш гадаад оронд патент аваагүй тул тэд татг�##�захаар чинь шууд өөрсдөө сэтгэсэн болоод патент аваад хийчихнэ.Тэд Монголд л бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байх. Бусад газар зарна. Бусад гэдэг чинь дэлхийн зах зээл. Өнөөдөр дэлхийд хамгийн карьер хийхэд �##�дахгүй 2 л с�##�бар байна, технологи, нөгөө нь эрүүл мэндийн с�##�бар. Тэгээд бод доо. Зах зээл нь том мэс заслын утас хэрэглэсээр байх болно. Монголын зах зээл гэж эрдэмтэн-бизнесийнхний холбоос гэж огт байдаггүй газар. Бусад оронд бол Проф. байтугай оюутнуудын прожэчт гэрийн да�##�гаврыг компаниуд 6 сар хүрэхгүй хугацаан дотор худ�##�даж авах сан�##� ирүүлдэг. Манайд тийм юм байхгүй зах зээл жижиг, онцгүй төр улсын системтэй тул үргэлж гадныхыг түших нь зөв. Гадныхан ч бас юм хийхээрээ заав�##� манай улсын брэнд гаргана гэдэггүй. Аль болох том зах зээлд гаргаж чадах компанитай сүлбэлдэнэ. Тэгж байж тэр хүн бүтээлээрээ их мөнгө олж чадна. Масс үйлдвэрлэлт борлуултааар их мөнгөнөөс хувиа хүртсэн бол Монголдоо л ханг�##�ттай болчихно. Баян болсон хойноо өөрөө хийдэг бол дараагийн шинэ бүтээлээ өөрөө компани байгуулаад санхүүжүүлээд явж болно. Огт хоосон байж иймэрхүү сан�##�аас татг�##�заж болохгүй. Дээрээс нь настай хүн байна. Цаг хугацаатай бас ур�##�дана. Зөвшөөрсөн бол өдийд баян эмээ суух байсан. Япон, Польш, х 3 орны л хүн амын тоог бодчих ! Жигдрээд ирвэл тэд өөр бусад зах зээлд гаргахыг л бодно. Энэ бүгдийг таны өмнөөс туршлагажсан үйлдвэрлэгч хийчихнэ. Өөрөө гэрээгээ яаж хийх вэ гэдгээ л бэлдэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл цаг их ордог учраас бэлдээд хэлэлцээр хийхэд бэлэн байх л ёстой. Гадаадад патэнтаа яаж өөрийн нэрээр авах вэ гэдгээ суд�##�ж байж тохиролцох. Хүмүүс яаж үйлдвэрлэгчтэй гэрээ хийдгийг судлах мэдэх.
Уран эгч байна амжилт хүсье ээ
yostoi mundag egch baina amjilt husey
энэ ёстой гоё эгч байна бүүр бахархачлаа
Ямар хөөрхөн эгч вэ
мундаг
Төгсөө монголоосоо горьдох хэрэггүй. Хятад польш японтой хамтраад наад үйлдвэрлэлээ явуулаа!!!
Амьдр�##�д ашигтай сан�##� байнга ар араасаа хөврөөд таар�##�ддаггүй тул боломж олдвол ямар ч с�##�барын хэн ч бай шүүрч авч байгаарай. Өөрөө дангаараа шийд гаргаж чадахгүй бол бодох хугацаа гуйгаад бусад хүмүүсийн сан�##�ыг сонсож үзээд дараа нь өөрөө шийдээд тохирсон хугацаандаа хариугаа өгөх хэрэгтэй. Амьдр�##�д тохиолддог чух�##� шийдвэрийг бодож байж шийдэх хэрэгтэй. Үүнд эх орон, монгол зонгол огт хамаагүй. Бид өнөөдөр глоб�##� дэлхийд амьдардаг. Ажил бизнес улс орон дамжиж явагддаг болсон үе. Түрүүнд бас нэг тамирчин эмэгтэй гадаадад ажиллах сан�##�аас "эх оронч" царайлж татг�##�заж байсан. Дараа нь 5-6 сарын дараа дүү нь өвчтэй гээд хүмүүсээс мөнгө гуйгаад байсан. Иймэрхүү буруу шийдвэр бүү гаргаач ээ. Нэгэнт глоб�##�ь дэлхийд амьдарч буй тул боломж таарв�##� ашиглах хэрэгтэй. Тагнуулийн ажил биш бол бүгдийг хүлээн зөвшөөрч ярилцаж хэлэлцэж суд�##�ж байж хариу өгч болно. Сэтгэлийн хөөрлөөр хоосон байж Монгол Зонгол гэж юманд хандахаа больцгооно уу ! Тэр тамирчин тэр сан�##�ыг хүлээн зөвшөөрсөн бол хүнээс хэцүү цаг болохоор мөнгө гуйгаад аргаа бараад явахгүй байх байсан. Амьдр�##� мөнгөн дээр тогтоно. Монголд бол үнэхээр өөдлөх боломж шударга зарчимч хүнд байхгүй. Өнөөгийн нөхцөлд. Тэгэхээр нэгэнт бусад шиг худ�##� яриад хулгай хийгээд явж чадахгүйгээс хойш глоб�##� дэлхийд гадны боломж хайх хайгаад олбол атгах нь зөв. Гэхдээ гадныхан гээд бүгд үргэлж сайн байдаггүй учраас мэдээлэл, харилцагч, компаниа юу байдаг бүгдийг нь жинхэнэ эсэхийг ш�##�гаж мэдэж байх хэрэгтэй. Хуурамч компаний хуудас хүртэл хийгээд тавьчихдаг тул сайн суд�##�ж ганцхан мэдээлэлд итгэхгүй байх.
баярл�##�аа
Монголоос хэзээ ч үйлдвэрлэгч олохгүй. Наадахыг чинь яг үйлдвэрлэгч шийдэх асууд�##� байна. Гүзээний хэсэг хэтэрхий арзгар байна. Уг нь зузаан нимгэнийг тохируулж болно гэвэл үнэхээр зүгээр юм. Матери�##� хийдэг төрлийн хүн байна. Уг нь их гоё мөнгө олох мэргэжил. Манай их сургуульд матери�##�ын шинжлэх ухаан гэдэг мэргэжил байсан. Үйлдвэрлэгч олчихвол үйлдвэрлэгч чинь нэмээд ганц хоёр шаардлага тавих л байх.