ДЭЛХИЙНИЙГЭМ

Украины дайн криптовалютын зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ

Украиныг сүйрүүлж буй дайнд криптовалют нь хөрөнгө босгох чухал хэрэгсэл болж, Украины засгийн газар болон төрийн бус байгууллагуудад олон арван сая ам.доллар цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүнд нь ихэвчлэн хэнхдээ биткойн багтаж байгаа ба DAO, мөн Украины NFT-ийг арилжиж байгаа нь тус улсын Засгийн газарт өөрсдийн NFT-ийг гаргахад нь урам зориг өгч байгаа аж.

Орос, Украины дайн эхэлснээрээ сүүлийн арван жилийн хугацаанд Орос улсын эсрэг хамгийн хатуу санхүү эдийн засгийн хориг тогтооход хүргэлээ. Үүний үр дүнд Европын Холбооноос Оросын долоон банкийг SWIFT-ээс хасч, ОХУ-ын хамгийн том банкийг Европоос гаргахаас өөр аргагүйд хүрсэн.

Украины Засгийн газар ОХУ, Беларусийн бүх дансыг царцаах хүсэлт гаргаж криптовалютын биржид хандсан боловч энгийн орос иргэд хориг арга хэмжээнд багтаагүй тул биржүүд татгалзсаар байгаа аж.

Украины нөхцөл байдлаас улбаатай улс төрийн тавцан дахь хурцадмал байдал нь дижитал хөрөнгийн тогтвортой байдалд тун ч  сөргөөр нөлөөлж байгааг криптовалютын салбарынхан анзаарч, сануулж байгаа юм. Орос, Украины мөргөлдөөн улам л хурцдаж олон улсын гол гол криптовалютууд удаа дараа уналтад орсон.

Олон криптовалютын хөрөнгө оруулагчид 2022 оны хоёрдугаар сарын 24-ний АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар нөхцөл байдлыг зөөлөрч, приптовалютын салбарт ч тодорхой өсөлт ажиглагдана гэсэн итгэлээр хандсан. Гэсэн ч, ОХУ Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр тэдний хүлээлт талаар болсон. Учир нь, олон улсын хөрөнгийн зах зээл рубль болон бусад эрсдэлтэй хөрөнгийн хамтаар криптовалютын ханш унасан.

“Tesla”, Apple, “Microsoft” зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцаа ч сөрөг динамиктай болсон. Түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт металл харин эсрэгээрээ өссөн.

Олон тооны криптовалютын хөрөнгө оруулагчид Украины зөрчилдөөн улам даамжирна гэсэн тооцоолол гаргаж, хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан криптовалютын биржээс койнуудаа эргүүлэн татахыг хүссэн криптовалютын хөрөнгө оруулагчид бий болоод байгаа юм.

Эх сурвалж: Criptonews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button