Менингитийн вакцины нөөц хязгаартай тул зөвхөн ХӨСҮТ-д хийнэ
Бага насны хүүхдүүдийн дунд менингитийн хоёр тохиолдол бүртгэгдээд байсан. Тэгвэл энэ хоёр хүүхэд нэг айлын хоёр хүүхэд бөгөөд нэг хүүхэд нь өвчнөө даалгүй нас барсан. Харин нөгөө нь нэн хүнд байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Гэвч ганцхан цэгт буюу ХӨСҮТ-д вакцин хийж байгаагаас ачаалал нэмэгдээд байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцинаа жилд бүртгэгдэж буй тохиолдлын тоотой уялдуулан захиалж авдаг. Тодорхой тоон хязгаартай учраас вакцины цэгийг нэмэх шаардлагагүй" хэмээсэн юм.
Менингитийн халдвар авсан хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжиж, дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.