Б.Хашчулуун: Л.Цэрэнбадам багш ажилдаа ирээгүй учраас өөр багш орлож байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн багш Л.Цэрэнбадам хоёрдугаар ангийн сурагчийг "Муухай бичсэн" гэх шалтгаанаар гар руу нь алгадсан мэдээлэл цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Үүнээс үүдэн тухайн багш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө сургуулийн захиргаанд өчигдөр өгсөн. Иймд сургуулийн захиргаа энэ асуудлыг хэлэлцсэн эсэх талаар Нийгмийн ажилтан Б.Хашчулуунаас тодруулга мэдээлэл авлаа.
-Өнөөдрөөс ажилдаа ирээгүй юм байна. Сурагчдын хичээлийг ямар байдлаар үргэлжлүүлж байна вэ?
-Хоёрдугаар ангийн заах аргын нэгдлийн ахлагч хичээлийг орж байгаа.
-Л.Цэрэнбадам багш өчигдөр өргөдлөө өгсөн. Үүнийг эцэслэн шийдвэрлэсэн үү?
-Өчигдөр сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдсан. Энэ хурлаар багшийг ёс зүйн алдаа гаргасан байна гэж дүгнээд байна. Үүнд үндэслэн сургуулийн захиргаа эцсийн шийдвэрийг гаргана. Энэ үетэй зэрэгцээд багш маань ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэхдээ шийдвэрийг гаргаагүй, сургуулиас ямар нэгэн тушаал захирамж цохоогүй.
-Ангидаа камертай гэсэн. Хүүхдийн биед хүрж байгаа бичлэгийг захиргааныхан үзсэн үү?
-Зодоогүй. Хүүхдийн биед хүрсэн. Үүнийг багшийн тайлбар,эцэг эхийн тайлбараар баталсан.
-Журмын дагуу ийм алдаа гаргасанд ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Сургуулийн захиргаа сануулгаас эхлээд ажлаас халах хүртэл сахилгын арга авах эрхтэй.
-Багш бичиж байсан гар руу нь алгадсан боловч оройн 22 цагийн үед шуу болоод гар нь нил улаан болсон байсан. Тэгэхээр багшийн алгадсан гэх газраас өөр хэсэгт мөн улайлт үүссэн гэж харагдаж байгаа. Энэ талаар гэр бүлийнхнээс нь ямар нэгэн тайлбар мэдээлэл авсан уу?
-Бид эцэг, эхтэй нь холбогдож, хүүхэд харшилтай юу, гэрийн нөхцөлд үүссэн шарх байж болох уу гэдэг агуулгаар тодруулсан. Эцэг, эхтэй нь уулзсан. Шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад бид хандах эрхтэй.
-Цаашид 2а ангийн хичээлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ, багш нь өргөдлөө өгчихсөн байгаа шүү дээ?
-Ямар ч тохиолдолд сургалтын ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой. Тиймээс Л.Цэрэнбадам багшийн оронд заах арга зүйн нэгдлээр орлож хичээл зааж байна.
-Тухайн багш дээр энэ төрлийн зөрчил гарж байсан уу?
-Өмнө нь ийм зөрчил тухайн багш дээр гарч байгаагүй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гэмт хэргийн чанартай бол ёс зүйн хороо шийдэхгүй хуулийн байгууллага шийднэ гэж заасан байдаг шүү. Гэмт хэргийн бус чанартай , өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн заалт зөрчөөгүй бол ёс зүйн хороо нь шийд гаргаж болно. Гэтэл уг багш нь эрүүгийн хуулийн 16.7-г зөрчсөн. Тэгэхээр сургууль эрүүүгийн гэмт хэрэг шийдвэрлэх эрхгүй тул цагдаа руу хэргийг нь шилжүүлэх ёстой. Шилжүүлэхгүй бол өөрсдөө хүүхэд зодсон багшаас болж ажлаасаа халагдах магадлалтай болно. учир нь хууль зөрчих учраас. Саяхан яг ийм асуудал болж нөхөж шийтгэл авч байсан. Саяхан нэг төрийн албаны дарга өөрөө ямар ч буруу үйлдэл хийгээгүй хэр нь эрүүгийн заалт зөрчсөн ажилтныг хамгаалаад ёс зүйн алдаа гээд халхалтал хохирогчид нь болон дээд албаныхан шалгаад цагдаад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн даргыг нь шийтгэсэн байгаа. Тиймээс өөрөө ажлын алдаа гаргаагүй бол гаргасан хүн хайцаалж хууль зөрчиж өөрийгөө ажилгүй болгох эсэхээ бүх шатны хүмүүс сайн бодох хэрэгтэй. Нэгэнт алдаа гаргаад тэр нь ил болсон хүний өмнөөс Та яагаад хамгаалсан шийд гаргаж өөрийнхөө ажлын байрыг аюулд оруулах ёстой гэж ? Сайн бодоорой !
Том хүн биеэ хамгаалах чадваргүй хүүхэд зодох нь байтугай. Та нарыг дэлгүүрт зогсож байхад чинь нэг том хүн цохиход л та нар бөөн юм болдог. иймхэн юм гэхгүй биз дээ ? Цагдаадаа л тулдаг. Тиймээс та бүхэн харах өнцгөө өөрчилж нөгөө талд буй хохирогч бол жоохон 2-р ангийн хүүхэд гэдэг өнцгөөс харж үзээрэй. Хүүхдийн хувьд эцэг эхээс гадна багш итгэмжит хүнийх нь тоонд ордог. Гэтэл багш өөрт нь итгэдэг хүндэтгэдэг бяцхан амьтанг шууд хүч хүрэглэж зодож байгааг үнэндээ ойлгохгүй байна. Доор хүүхэд зоддог хүмүүс бичсэн байна. Тэгсэн хэр нь ажил хийж мөнгө авах дуртай. Өөрсийнх нь хүүхэд болоод хэрэг нь илрэхгүй дарагдаад яваад бүр сурчихсан.
Хэцү ш дээ. юу ч мэдэхгүй хуучнаар бол цэцэрлэгт байх ёстой хүүхдэд юм сургана гэдэг. Ардчилсан намын Лу Гантөмөр гэдэг үхэж далд орсон хулгайч зургаан настай хүүхдүүдийг сургуульд оруулах болсноос хойш сургуулийн сурлагын түвшин дампууралд орсон ш дээ. Дээр нь үхэж далд орсон ардчилсан намынхны балгаар хөдөөнөөс шилжиж ирсэн бичиг үсэггүй малнуудын хүүхдүүдэд юм сургана гэдэг бүр хэцүү. Эцэг эхчүүд нь хүүхдүүлээ анхаарахгүй, хичээлийг нт хийлгэнэ гэж байхгүй яг манжийн дарлалд байсан үеийнх шиг болгосон ардчилсан намынханг хядах хэрэгтэй.
Зодоогүй биед нь хүрсэн гэчжээ. Хүний биед хүрэх ямар эрхтэй юм ер нь
Новшнууд их болж дэ, хувиа хичээсэн сэтгэлгүй сүгнүүд. Гар хүрсэний төлөө, хүнийг амьдаар нь алж бна ш дэ
Иймхэн юмаар шалтагхийж багшийг ажилгүй болгож болохгүй. Энэ сургуулийн захирал тухан энэ багшид сануулах арга хэмжээ аваад ажлыг хийлгэх хэрэгтэй.
Эрүүгийн хууль зөрчөөгүй бол тэгж болно. Сануулж, цалингаас хасч гэх мэт арга хэмжээ авч болно. Гэтэл багш нь эрүүгийн хуулийн 16:7-г зөрчсөн тул цагдаагаар шалгагдах ёстой гээд хуулиар заачихсан байна. Нөгөө талаар ши яагаад насанд хүрсэн хүн насанд хүрээгүй жоохон хүүхэд зодохыг ИЙМХЭН ЮМ гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Иймхэн юм биш. Би чамайг цошивол чи намайг биенд халдсан гээд эрүүгээр цагдаад өгнө биз дээ ? Яг адил зүйл. Ялгаатай нь энд багш биеэ хамгаалах чадваргүй өөрт нь итгэдэг хүнийг асран хамгаалах цаг, орчны хүрээнд хамгаалах биш дайрч зодож биенд нь халдсан байна. Энэ бол гэмт хэрэг.
Орчин үеийн эцэг эх хүүхэд ямар их эмзэг болчихсон юм бэ. Ийм байхад улс орон сөнөх тийшээ явалгүй яахав дээ.
Гоё цэвэр бичиж сурахгүй бол эрдэм ном сурахгүй шүү дээ. Ер нь хүний бичгийн хэвээр тухайн хүний хэн болох ажилдаа хир болох хир ёс зүйтэй хариуцлагатай гэдийг тодорхойлж болдог. Миний хувьд төрийн байгууллагад олон жил ажилласан учраас үүнийг мэдэж байна.
Боловсролын сайд хүүхэд бүхэн гоё бичих албагүй. Хүүхэд бүхэн сайн сурах албагүй гэж ярьсан байна. Энэ чинь маш буруу шүү Энх амгалан сайдаа. Та маш буруу ярьсан байна.
Багшийн зөв.Би багшдаа цусаа гартал зодуулаад явсны хүчинд одоо хэнээс ч гуйхгүй цалин тавиад амьдарч бна.Төрийн албыг татан буулгаж, цэргийн алба болгоё!
ӨӨ ЯАСАН СҮРТЭЙ ДАГЗНУУД ВЭ? ЮУН АЙМААР ИХ УЛС ТӨРЖИЖ ТЭНЭГТДЭГ ЮМ САЙД НЬ ХҮРТЭЛ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ОДОО БОЛЬЧИХООЧ БИ ХОТЫН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ДАРГА БАЙНА. НААД БАГШИЙГАА БҮҮ АДАЛ БИ ТӨВДӨӨ АРГА ЗҮЙЧ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНААР АВЧИХЬЯ ЭСВЭЛ БИ НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР ТАВИНА ШҮҮ ЭСВЭЛ УБИС д ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧЭЭР ДЭВШҮҮЛЭЭД ӨШӨӨ ОЛОН СУРАГЧИЙН ГАРЫГ НЬ ХУГА ЦОХЬ ГЭЖ ХЭЛИЙ
Еөк Ер сайд гээд огцордог биш билүү