ЭРҮҮЛ МЭНД

ЭМД-аар авсан үйлчилгээнийхээ санхүүжилтэд хяналт тавих боломжтой боллоо

ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсноор төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч даатгуулагч-иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр хүргэдэг болсон.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг даатгалын байгууллагад илгээж, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг шийдвэрлэх шинэ тогтолцоонд шилжсэн юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийн цахим хяналтыг хийхдээ шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг оновчтой зарцуулахад анхааран ажилладаг. Өнөөдрөөс эхлэн нэхэмжлэлийн хяналтыг зөвхөн даатгалын байгууллагын ажилтан бус үйлчилгээ авсан иргэн өөрөө давхар тавих боломжийг бүрдүүлэн технологид суурилсан мессеж үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ.

Өөрөөр хэлбэл гэрээт ЭМБ-аас даатгуулагч-иргэний нэр дээр ирсэн гүйцэтгэлийн нэхэмжлэлийн мэдээллийг манай байгууллагын +133103 дугаараас тухайн иргэний утсанд мессежээр илгээж тусламж, үйлчилгээ авсан эсэх болон тусламж, үйлчилгээнийхээ чанарын талаар санал хүсэлтээ илгээх боломжтой боллоо. Ингэснээр гүйцэтгэлийн нэхэмжлэлийн хяналтыг сайжруулах, иргэн-даатгуулагч өөрийн авсан тусламж, үйлчилгээний санхүүжилтийн мэдээллээ давхар хянах, эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангаас авч байгаа санхүүжилт даатгуулагч-иргэдэд ил тод хүрдэг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-18 13:25

Нууцл�##�аа сайн хийхгүй бол тухайн иргэний гар утас ажиллуулдаг компани нь хүний хувийн эрүүл мэндийн мэдээ харах боломжтой. Хүний эрүүл мэндийн мэдээлэл хувийнх нууцл�##�тай байна гэсэн хуультайгаа бүү мартаарай ! Гар утасны компани утасны эзэмшигчийн мэдээллийг мэдэх тул ийм мессэжээр ямар өвчнөөр үзүүлж байсан мэдээлэл харах , улмаар зөвшөөрөлгүй хадг�##�ж мэдээллийг нь цаашаа үнэлж зарах боломжтой. Ялангуяа хүндээр өвдсөн хүмүүс даргадаа өвдсөнөө мэдэгдэх хүсэлгүй байдаг. Зарим ичгүүргүй дарга мэдээлэл худ�##�даж авдаг шүү. Энэ гар утасны компани мэдээлэл цуглуулахгүй хадг�##�ахгүй зөвшөөрөлгүй ашиглахгүй гэсэн ямар ч бат�##�гаа байхгүй. Мөн бүгд смарт утас ашигладаг тул ганц гар утасны компани биш апп-аар дамжуулан өөр хэн ч мэдээлэл зөвшөөрөлгүй ашиглах хадг�##�ж болно гэж манай улсын хувьд шууд хадг�##�даг гээд хэлчихье. Тиймээс үүнийгээ сайн бодох хэрэгтэй. Кодолсон шуудан явуулб�##� ямар вэ . Аргуудаа санй бодох хэрэгтэй. Гадаадад бол зөвхөн шуудангаар захид�##� хэлбэрээр явуулдаг. Шуудан зөөгч дотор нь юу байгааг мэдэхгүй хүргэж өгдөг.

Зочин
Зочин
2022-03-18 13:28

Зарим дарга нар ажилтнаа хүнд өвчтэйг мэдвэл х�##�ах гээд улайрдаг. Дэлхий нийтийн жишиг. Тиймээс эмч нар тийм даргын өөдөөс хатуу зогсож мэдээлэл өгөхгүй гэдэг. Гэтэл тэр нууц�##�сан мэдээллийг та нар ил ингээд явуулах зөв үү ? Зарлагын үнэн бодит байдлыг тогтоохоор ажиллаж буйг чинь ойлгож байна. Гэхдээ ийм хувийн мэдээллийг шуудангаар хийж болохгүй юу. Надад ч бас зарим эмч нар худлаа үзээгүй байж та нараас үзлэг хийсэн төлбөр авсан байж магадгүй хардлага бий. Би цаг л авснаас үзүүлээгүй. Эмч нь миний цаг дээр намайг үзэлгүй шууд гарч ирээд таньдаг хүнээ чи ороод ир гээд аваад орсноос болж маргаан болж тухайн эмчид үзүүлэхээс татг�##�зсан.

Холбоотой мэдээ

Back to top button