УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилохдоо бид "шалгаад асуудалгүй гэж үзсэн" гэх Т.Мөнхсайханы үг худал болж таарав

Дарга асан нь авлигын хэрэгт холбогдож суудал нь хоосон хоцорсон ЭМДЕГ-ын даргын суудалд Засгийн газар прокурортяллагдагчаар татсан Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг томилсон.

Угаас асуудалтай байгаа тус газрын даргад дахиад л баригдаад явж мэдэх, эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт нэр холбогдсон хүнийг суулгасан нь нөгөөх арын хаалганы томилгоо нь явчих вуу гэх хардлагыг төрүүлсэн. Харин үүний нөгөө талд С.Энхболдын хэрэг яасан бэ гэх асуулт гарч ирсэн.

Иймд томилгооны дараа түүний хэрэг хэрхсэн яагаад яллагдагчаар татагдсан хүнд эл суудлыг өгөв гэх асуултыг салбарын сайд Т.Мөнхсайханаас нь асуухад, “С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо шаардлагатай бичиг баримтыг нь нягталсан. Бид АТГ руу албан хүсэлт явуулж хариу бичиг аваад асуудалгүй гэж үзсэн учир түүнийг уг суудалд томилоод байгаа” гэсэн юм.


Гэтэл түүнд холбогдох хэргийн явцын талаар НПГ-аас өчигдөр /2024.01.27/ “Тухайн этгээдийг албан тушаалд томилох эсэх нь мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагад хамаарахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өгөв.

Тэгэхээр Засгийн газар С.Энхболдыг шалгагдаж байгааг мэдсэн хэр нь ЭМДЕГ-ын даргын суудлыг өгсөн болж таарав. Үүнийгээ ч чимээгүй дарах, нуух зорилготой байсан нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы “С.Энхболдыг ЭМДЕГ-ын суудалд томилохдоо шаардлагатай бүх бичиг баримтыг нь шалгаж, АТГ-т хүсэлт илгээгээд асуудалгүй гэж үзсэн” гэх өмнөх сайдаа өмгөөлсөн тайлбараас харж болно.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
TOMO
TOMO
1 сар 28, 2025 08:57

Ham luivarchid negnee ingej ichguurgui hamgaalahaas yahav , 2laa butehgui liivarchid !

Ахмад эмч
Ахмад эмч
1 сар 28, 2025 09:19

Хулгайч хулгайчаас өмгөөллөөр...хулгайн мөнгө төгрөг бас бус юм....хуваагаад л иднээ ......идоэгнии сав нэг буруу.....!!...хулгайчууд сөйн мэдэж л байгаа шүү дээ!!

Дэл
Дэл
1 сар 28, 2025 09:36

Хам хэрэгтэнүүд

Зочин
Зочин
1 сар 28, 2025 10:03

Хам хулгайчууд бүлэг хулгайчуудыг үг дуугүй шоронд хийж шонд өлгөж байв�##� монголчууд хүмүүний нийгэмд орж хүн болоход тустай.

ЗочинЗочин
ЗочинЗочин
1 сар 28, 2025 14:34

Энэ Мөнхсайхан гэгч чинь Шохнор захын эзэн гээ биз дээ. Ийм хогийг яаж сайд болгосон юм бэ хамтдаа идэж уусан юм байгаа биз.

Холбоотой мэдээ

Back to top button