“Манай академийг галдаж, эд зүйл хулгайлсан этгээд сурагчдын сурах хүслийг мохоож байна"

Дорнод аймаг дахь Монголын Оюун ухааны академийн байранд хулгай орж, сургалтын байрыг галдан шатаасан хэрэг гарчээ. Энэ талаар Дорнод аймаг дахь Оюун ухааны академитай холбогдон мэдээлэл авлаа.
-Танай төвд гал гарсан мэдээлэл байна?
-Тийм ээ. Гуравдугаар сарын 20-ны өдрийн үүрийн 06 цагийн үед Онцгой байдлын газарт манай төвд гал гарч байна гэх дуудлага ирсэн.
-Сургалтын байр тэр чигтээ шатсан гэсэн үг үү?
-Сургалтын байр маань урт бүтэцтэй. Үүний хоёр захыг зориудаар шатаасан. Нэг нь вок худалдаалдаг угаалгын нунтгийн агуулах хэсэг, нөгөө нь сурагчдын маань хичээлийн хэрэгсэл шоо, хурд хэмжигч, өрлөгийн аяга, Х.Хатанбаатар багшийн бүхий л сурах бичгүүд байсан. Тэр бүгд юу ч үгүй шатчихсан.
-Ямар нэгэн эд зүйл алдагдсан уу?
-Хоёр компьютер, хоёр нөөтбүүк хулгайд алдсан.
-Хичээлийн байр болоод хэрэгсэл нь шатсан учраас хичээлийн байртай болтлоо орохгүй гэсэн үг үү?
-Тийм. Хичээл хийхэд шаардлагатай байраас гадна хэрэгслүүд нь байж хичээл үргэлжилнэ шүү дээ. Рубик шоо сурч байгаа хүүхдүүд шоо нь байхгүй бол эвлүүлэх юмгүй гэсэн үг. Хичээлийг уг нь урт хугацаанд тасалдуулж болохгүй юм сан.
-Нийт хэчнээн сурагчтайгаар хэр хугацаанд сургалт явуулж байна вэ, Ер нь сургалт тасалдвал ямар эрсдэл байгаа вэ?
-Манайх хичээлийн хуваарийн дагуу ээлжилж орсоор 100 орчим сурагчтай. Үүнээс 50 нь тогтмол хичээллэдэг. Зарим сурагчид маань шинэхэн учраас долоохон хонож байгаа ч хүүхдүүд бий. Тэдний хичээл тасалдвал бага насны хүүхдүүд төсөөрөх, мартагдах, сонирхол эрч нь буурах эрсдэлтэй. Тэд долоо хоног хичээллэхгүй байхад л ийм байдалд хүрнэ. Тиймээс сургалтыг тогтмол явуулах маш чухал. Харин ахлах ангийн сурагчдын хувьд нэг сар болсны дараа ийм болдог. Тэгэхээр маш яаралтай сургалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголын оюун ухааны академийг хурдан сэргээн босгоход зориулж хандивын аян зохиовол дэмжинэ шүү. майдар болон мандшир бурхны хөшөө барьснаас илүү буянтай үйл болно шүү. монголчууд чадна даа
ТЭГЭЕ