ИРГЭД: Өдөрт авдаг цалингаараа хүнсээ болгож дийлэхгүй нь, үнийн өсөлттэйгөө тэмцээч

Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1.2 сая төгрөг гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Гэвч өнөөдөр 600-800 мянган төгрөгийн цалин гар дээр авдаг иргэдийн нэг өдөрт ногдох орлого ердөө л 20 мянга орчим төгрөтэй тэнцэж буй. Ердөө л гэсэн нь, мөнгөний ханш уналтад орсон энэ үетэй жишээд байгаа хэрэг.
Бид орон сууцны доор байрладаг болоод, автобусны буудлын ард байрладаг дэлгүүрүүд рүү орж иргэдийн өргөн хэрэглээнд хамгийн их авдаг хүнс, бараа бүтээгдэхүүнийг асуухад "Талх, боов, сүү, будаа" гэв. Тэгвэл эдгээр бараа бүтээгдэхүүнийг өнөөх 20 мянган төгрөгөөрөө авч туршив.
Туршилтын видеог доорх холбоосоор үзнэ үү.
Энэ туршилтыг хийсний дараа бид иргэдээс өдөрт хэчнээн төгрөгийн цалин авдаг, түүнийхээ хэд орчмоор шаардлагатай талх, хүнсний бүтээгдэхүүн авдаг болох талаар тодрууллаа.
Иргэдийн зүгээс "Юмны үнэ дийлдэхгүй өссөн учраас тэтгэвэр цалинг нэмээд ч хэрэг алга. Мөнгө цаас шиг үнэгүйдэж байна. Цалин тэтгэврийн хэмжээг нэмэхээс илүү үнийн өсөлттэй төр тэмцэх нь зүйтэй" гэх агуулгыг бүгд дуу нэгтэйгээр хэлж байлаа. Улмаар "Өдөрт авдаг цалин минь тухайн өдрийн хоолонд ч хүрэхгүй байна. Цөхөрч, зутарч байна. Гэхдээ яах вэ дээ, болгож л байгаа" гэх ерөнхий хариулт өгөцгөөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн үнэн