УЛС ТӨР

Сангийн сайд тансаг хэрэглээний импортыг танах саналыг зөв гэлээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр "2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний 30 хувь хэрэглээ эзэлж байна. Ялангуяа автомашины импорт буюу Ланд-300, Лексус-600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эзэлж байна. Ойролцоогоор 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн автомашин худалдан авахад зарцуулж байна. Энэ нь 2022 онд өсөх хандлагатай болж, ханшид дарамт үүсгэх магадлалтай байна. Тиймээс тансаг хэрэглээний импортоо танах саналыг УИХ-д тавина. Гаалийн татварыг нэмэх, эсвэл түр хугацаанд оруулахгүй байх арга санал гаргана" хэмээсэн.

Тэгвэл энэ шийдлийг нь УИХ-ын зарим гишүүд хүлээн зөвшөөрөхгүй, хувийн хэвшлүүдээ хааж боосон үйлдэл гэж харж буйгаа илэрхийлж байна.

Харин Сангийн сайд Б.Жавхлан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Долларын гадагшлах урсгал дээр ирж байгаа онц шаардлагагүй дарамтуудаас тэвчиж, салах ёстой шүү дээ. Үнэхээр тансаг хэрэглээний зардлуудаас болж төсөвт дарамт ирж байгаа бол тэр шийдвэр зөв гэж харж байна. Жилдээ 100 сая ам.доллар импорт хийдэг бол дарамт болохгүй. Хэрвээ 400, 500 сая ам.доллараас дээш дарамт ирдэг бол Монголбанкны санал зөв" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button