НийгмийнУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Шинэ автобусны импортын татварыг 2024 он хүртэл чөлөөллөө

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Манай улсын хувьд ирэх онд тодорхойгүй олон нөхцөл байдал үргэлжлэх нь ээ. Тиймээс сангийн яам, Эдийн Засаг хөгжлийн яам хамтарч ажиллаж, макро зорилт тавьсан төсөл хийж байна.

Хамгийн гол нь эдийн засгийн аюулгүй байдын гол суурь болох валютын нөөцөө хамгаалах, төсвийг хумих бодлого барьж байна. Үрэлгэн хөрөнгө оруулалтуудаа танах, зогсоох арга хэмжээнүүд авч байна. Мега төслүүдээ царцааж болохгүй. Мөн валютын нөөцийн хомсдолыг засах арга хэмжээнүүд авна.

Тиймээс өргөн барих төсөв том тохиргоо, засвар, улс төрийн зоримог алхам хийсэн төсөв болох учиртай. 2023 оны төсвөөс нэг их наядын төсвийн хэмнэлт хийх боломж бүрдэж байна.

Түгжрэл бууруулах зорилгоор:

-2024 он хүртэл шинэ автобусыг гааль болон импортын татвараас чөлөөлнө.

-Нийслэлд ажилчид, албан хаагчдаа нийтийн тээврээр зорчуулж байгаа зардалд бүрд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Нийслэлийн энэ жилийн төсвийг хянаад 339 тэрбумыг автобус шинэчлэх асуудалд зарцуулна. Автопаркинг шинэчлэхэд 21.7 тэрбумыг Хот хариуцсан сайдын эрхлэх ажлын хүрээнд олгохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-10-03 12:34

ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ ТӨЛБӨРГҮЙ ЯВДАГ ХҮМҮҮСИЙГ ТӨЛБӨРТЭЙ, МӨН АВТОБУСНЫ ТӨЛБӨРИЙГ 2000 БОЛГО ТЭГЖ БАЙЖ БИД АВТОБУСАНД СУУЖ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Холбоотой мэдээ

Back to top button