УЛС ТӨР

Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааны шторкны гүйцэтгэл муу байсан учир төлбөр төлөхгүй

НӨАТ-ын сугалааг сэргээхээр болсонтой холбоотойгоор Сангийн яамнаас сугалааны тухай богино хэмжээний видео хийлгэхдээ хүний эрхийн мэдрэмж алдсан асуудал үүссэн.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийв.

Тэрбээр “Би үзээд даруй зогсоосон. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, үүн дээр ажиллаж, шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү юм боллоо.

Татварын Ерөнхий Газрын дарга ч эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж байгаа. Энэ хооронд анхаарал сарниж, ийм зүйл боллоо. Уг нь удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан. Манай хэвлэлийн алба үүнийг зохион байгуулсан. 

Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал яригдахгүй. гэсэн юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-28 18:40

Ингээд хүнээр ажил хийлгэчихээд хөлсийг нь өгөхгүй байх нь ямар вэ. Луйвар биш үү. Хян�##�т тохироогоо хийгээгүй хэрэг үү.

Зочин
Зочин
2022-09-29 12:10
Reply to  Иргэн

Тийм, сайд хүн ингэж ярина гэдэг санаанд багтамгүй.

Зочин
Зочин
2022-09-28 21:06

Бүх л сайд нар нойр хоолгүй ажиллаад байхад л улс орон нь сүйрээд байх юм дөө.

Зочин
Зочин
2022-09-29 12:09

Аливаа видеог захи�##�агчийн хүсэлтээр хийдэг. өөрсдөө хийлгэчихээд төлбөрөө төлөхгүй бол тэгээд чи шүүхэд л дуудагдана. Шүүхээр чиний буруу тогтоогдвол чи төрийн �##�банд ажиллаж болохгүй хуультайгаа мэдэх үү ? Иймэрхүү хэрэг шүүх дээр хурдан шийдэгдэнэ. Тэгэхээр чиний хоног тоологдоод эхэлсэн гэсэн үг ! т! пигма

Холбоотой мэдээ

Back to top button