Доктор, профессор Н.Болдмаа: Мэргэжил сонголтын суурь нь хүсэл зоригоо үнэн зөв тодорхойлохоос эхэлдэг

ХҮИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Нарангийн Болдмаатай мэргэжил сонголтын талаар ярилцлаа. Н.Болдмаа доктор нь мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээгээр мэргэшсэн эрдэмтэн юм.

-Мэргэжил сонголт гэдэг анхаарал тавих чухал асуудал хэдий мөн ч нийтээрээ аав, ээжүүд эрэлт хэрэгцээтэй мэргэжил тулгах, хүүхдүүд өөрсдөө илүү сайн ойлгодог хичээлдээ түшиглэж сонголтоо хийх нь нийтлэг байна. Тийм учраас танаас зөвлөгөө авахыг зорьсон юмаа?
-Мэргэжил сонголт бол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний чухал асуудал мөн. Мэргэжил сонголтын хэд хэдэн алхмууд байдаг. Эдгээр алхам мэргэжил сонголт гэж юу болох, яагаад ийм чухал юм, би үүнийг яагаад мэдэх ёстой юм бэ гэдэг ойлголтоос эхэлнэ. Ажил мэргэжлийн чиг баримжааг тухайн хүн өөрөө олж тодорхойлдог. Харин тодорхойлохдоо дэмжлэг туслалцаа авна. Тусламжийг эцэг эх, мэргэжлийн зөвлөхүүд, мөн мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээгээр авах боломжтой. Биеэ үзүүлэх гээд эмчид ханддаг шигээ мэргэжлийн зөвлөхүүд рүү хандахаас өөр аргагүй чухал асуудал гэдгийг дахин хэлмээр байгна.
- Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх мэргэжилтнүүд байдаг гэдгийг нийтээрээ бас төдийлөн сайн мэдэхгүй байх...?
- Мэргэшсэн зөвлөхүүдийг мастерийн түвшинд бэлдэж эхэлж байна. Манай шавь нар байгаа. Мөн Мянганы хөгжлийн зорилтын сангаас бэлдсэн мэргэжилтнүүд бас бий. Тэдэн рүү заавал хандаарай.
-Дотооддоо сонгоод суралцах боломжтой хэчнээн мэргэжил байдаг вэ?
-Мэргэжил сонголтын өмнө мэргэжлүүдийн талаарх судалгааг хийх ёстой. Нийтээрээ 5-10 мэргэжил байдаг юмшиг сонголт хийдэг. Гэтэл өнөөдөр 500, 3000, 5000 гээд янз бүрийн тоо баримт дурьддаг. Мэргэшсэн профессор н.Гомбо багш 600 гаруй мэргэжил бий гэдэг. Мэргэжлээ судлахдаа жишээ нь IT инженер л гэхэд цаашаа гүнзгийрч хэчнээн төрөл болж задардгийг илүү сайн анхаарах хэрэгтэй. 10 -20 мэргэлжийн судалгааг аягүй сайн хийсний үндсэн дээр өөртөө тохирч байна гэж үзсэн таван мэргэжлийг сонгоод, дараа нь сургуулиа судалж сонгох хэрэгтэй болдог.
-Мэргэжлээ судалчихлаа. Дараа нь юу чухал вэ?
- Хүн гэдэг амьтан бие физиологи, сэтгэлзүйн нэг нэгдэл байдаг. Тэгэхээр энэ нэгдлийн хүрээнд тухайн мэргэжилд нийцэх эсэхээ тодорхойлох ёстой. Жишээ нь, харааны бэрхшээл нь аажмаар нэмэгдээд яваа хүн хараа шаарддаг мэргэжил сонгох хэрэггүй. Мэргэжилдээ хэчнээн дуртай байлаа ч бие физиологийн хувьд нийцэхгүй болохоор алсдаа тохирцгүй болж өөр мэргэжил рүү орж цаг хугацаа, мөнгө төгрөгөө үргүйдүүлэх эрсдэл байдаг. Сэтгэлзүйнд хувьд хүн болгонд нэг айдас бий. Жишээ нь өндрийн айдастай хүн нисгэгч болохын тулд тухайн айдсаа даван туулж байж сэтгэл хангалуун ажиллана. Даван туулж чадахгүй бол бас нэгэн эрсдэл. Тэгэхээр өөрсдийгөө зөв цогц тодорхойлох хэрэгтэй. Би зөвлөгөө өгөхдөө мэргэжлийн тохирц буюу энэ нэгдэл дээр илүү тогтож ажиллахыг илүү олон удаа хэлж өгдөг.

-Хүүхдүүд мэргэжил гэхээсээ илүүтэй өөрийнхөө сайн чаддаг хичээлээр төрөлжиж элсэлтийн ерөнхий шалгалтад бэлддэг?
-Судалгааны дүнгээс харахаар ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүд болохоор тухайн хичээлээрээ гүнзгийрүүлэн суралцаж, үүнийгээ мэргэжлээ сонгочихлоо гэж ойлгодог нь нийтлэг алдаа. Тэгэхээр гүнзгийрүүлж судалж байгаа хичээлээрээ мэргэжлээ битгий сонгоорой гэж хэлдэг. Хүүхдүүд хичээлийн чиглэл нь миний мэргэжил мөн үү гэдгийг маш сайн нягтлах хэрэгтэй.
-Ер нь юун дээр тулгуурлаж мэргэжлээ сонгох ёстой вэ?
-Маш ойлгомжтойгоор товчхон хэлэхэд хүн гэдэг амьтан хүсэл зориг, дуртай зүйл, байгалиас заяасан өгөгдөл дээрээ л тулгуурлах ёстой. Хүсэл зориг гэдэг тогтвортой зүйл. Мэргэжил сонголтын суурь эндээс эхэлдэг. Тийм учраас хүсэл зориг, сонирхолоо олохдоо хүүхдүүд маань тусламж дэмжлэг авахдаа битгий цааргалаарай. Надад нөлөөлж байна гэж битгий бодоорой. Тэгэхээр хамтаараа чиний хүсэл зориг дээрээ тулгуурласан мэргэжил сонголтыг хийвэл энэ бол амжилт шүү дээ. Зөв сонголтын хэмжүүр амжилт байдаг.
-Сургууль сонголтын хувьд та саналаа хэлээч?
-Мэргэжил сонголтод сургууль чухал. Гэхдээ бас л нийтлэг топ хэдхэн сургуульд орох амбийцтай. Гэтэл үнэндээ сургуулийн нэр хүндэд ач холбогдол өгсөн энэ сонголт нь зөв эсэхийг төгсөж байгаа хүүхдүүдээс харахад учир дутагдалтай ажиглагддаг. Сургуулийн нэр хүнд, зах зээлийн цалин хөлс гэдэг бол ерөөсөө үзэгдэл шүү дээ.

- Өнөөдрийн мэргэжил сонголтын бодит байдал?
- Аливаа мэдээллийг судалгаан дээр үндэслэж харах нь илүү бодит үр дүнтэй байдаг. Бид нар 2018 онд нэг тайлан гаргасан байгаа. Тэндээс харахад ЕБС-ийн хүүхдүүдийн 87-92 хувь нь шууд их дээд сургуульд элсэн ордог. Статистик тоо баримттай уялддаг үзүүлэлт л дээ. Тэгээд цаашлаад хүүхдүүд мэргэжсэн, дуртай хичээлүүдээрээ сонгосон мэргэжил дээрээ тогтвортой байна уу гэдгийг харахаар сонирхол дуртай зүйл бол өөрчлөгддөг гэдэг нь харагддаг. ЕБС дээр хоёр сайдын хамтарсан 2017 оны тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжааг олгоход анхаарч өргөжүүлэх ёстой гэж үзсэг. Харамсалтай нь тушаалын хүрээнд энэ чиглэлээр мэргэшээгүй багш нар маань зөвлөдөг. Үүрэг болгоод өгчихсөн болохоор тест ажиллуулдаг ч юмуу, эсвэл өөрийнхөө практикаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Хүн амьдралын амин чухал, эд эрхтнээ оношлуулдагтай эн зэрэгцэх энэ асуудалд ийм хайнга байж болохгүй. Мэргэшсэн зөвлөхүүдийг ажлын байр бий болгоод өгчихвөл их түлхэц болна гэж хардаг. За дээрээс нь жендерийн тогтсон хандлагын нөлөөлөл бас бий. Эрэгтэй, эмэгтэй хүнд тохирсон ажил гэдэг ч юмуу. Мөн эрэгтэй хүүхэд яахав ээ, юу ч хийгээд амьдарна. Охиноо л боловсролтой болгоё гэдэг үзэл байгаа цагт юу өөрчлөгдөхгүй.
-Тест ажиллуулах нь хэр бодит мэдээлэл өгдөг юмбол?
-Тест ажиллуулах нь зөв ч энэ нь жишээ нь манай дээр ганцаарчилсан зөвлөгөө, оношилгоонд орно. Тест гэдэг бол хүний дотоод оношилгоог 20-30 хувийг хэлж чадна. Хамгийн гол нь эцэг эхчүүд сайн ярилц. Дотроос нь нээж өг. Тухайн мэргэжлээрээ газар дээр нь очиж бие физиологийн хувьд тэнцэх эсэхээ шалгах л хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд эцэг эх, гэр бүл, мэргэшсэн зөвлөхүүд хамтран ажиллаж тухайн хүүхдийн дотоод ертөнцийг бүрэн оношилсноор мэргэжил сонголт зөв, мэргэн, амжилттай хийгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за даа мэдээжийн л юм ярьждээ
Эрдмийн цолынх нь хамгийн өндрөөр нь дууддаг ёстой. Тэгэхээр чи доктор биш профэссор гэх нь зөв юм !
Жоохон тодорхой ярив�##� зүгээр байсан. Би энэ сэдвээр хэдэн хүүхдүүдэд нөлөөлөх гэж үйлээ үзэж байна. Хэлээд хэлээд ойлгохгүй дургүйцээд байна. Хүний амьдр�##�даа хийдэг хамгийн чух�##� шийдвэрийн нэгийг суд�##�ж мэдэж сонгох ёстой гэхээр яахаа мэдэхгүй байгаа тул з�##�хаад зугтаж байна. Судлах явцад сонголт хийхэд хялбарчилсан зүйл гадны орныхон их хийсэн байна. Сурагчдыг мэдээллээр хангахаар 16 үндсэн с�##�бар гэж гаргаж. Би бол сурагчдыг с�##�бараа эсвэл мэргэжлээ сонго гэдэг. Миний ажигласнаар тэдэнд мэдээлэл �##�га. Ойр дотных нь хүмүүс хэлэхээр тоодоггүй юм байна. Нөлөөлөгч гэдэг дээ эсвэл мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүмүүс, сурт�##�чилгааны арга хэмжээ, нээлттэй өдөрлөг лекц гэх мэт байв�##� дагуулаад очно. Тийм зүйл энэ жил лав �##�га. 2. Гадаадад ер нь л сурагч мэргэжлээ оройтлоо гэхэд 14-тэйдөө суд�##�ж мэдэж сонгох нь зөв гэж байна. Гэвч орчин үед мэдээллийн эрин учраас тухайн с�##�бартаа дуртай хүүхдүүд өөрийн эсвэл эцэг эхийн сурга�##�иар маш эрт 10-аад насандаа эхэлчихсэн нэг сэдэв тайлбарлаад зогсож буй видео юүтүүбээр харж л байгаа байх. Тийм хүүхдүүдтэй өрсөлдөхийн тулд гэхийн оронд тэднээс үлгэрлэн эрт нэг чиглэл барих нь өөрсдөд нь дээд сургуульд сурах ажиллах улмаар 20 насандаа амжилтанд хүрэхэд том түлхэц болно. Айхтар том ажмилт биш юм гэхэд жирийн дундаж ханг�##�уун амьдр�##�тай байх боломжтой. Зарим мэргэжил ингэж эрт сурахыг шаарддаг. учир нь сурах юм их учраас эцэг эх нь тийм мэргэжилтэй бол бол мэдэх учир хүүхдээ багаас нь стрэсстүүлэхгүйгээр эхэлж байна. 3. Мэргэжлээ зөв сонгохгүй байх ялангуяа өнөөгийн ийм системчилсэн нийгэмд амьдрахад ямар хэцүүг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байна. Харамс�##�тай нь хүүхдүүд багш л хэлээгүй бол бусад нь саранд хуцаж байна гэж боддог бололтой. Хүн заав�##� буруу замаар будаа тээж үйлээ үзэж амьдрах ёсгүй ? 4. Сургууль биш мэргэжлээ /с�##�бараа сонгох нь маш чух�##�. Жишээ нь чи Монголд олон сургуулийн сонголт байхгүй ч нэг том гэдэг их сургууллйиг монгол хэлээр төгсвөл хувийн бодлоор ямар ч хэрэггүй. Уучлаарай зүгээр жишээ авсан с�##�бар. Гэвч юутубээр өгч буй бүх зөвлөгөөнд хэлээр мэргэшсэн хүмүүс өнөө үед хамгийн ихээр харамссан байдаг гэсэн суд�##�гаа байдаг гэж заав�##� дурдагддаг. 5. Хүүхдүүдэд хамгийн өргөн боломжтой ба �##�дартай 2 с�##�бар бий: технологи, анагаах. дэлхийн хаана ч ажиллах боломжтой, эрэлт ихтэй. Ажил олоход хялбар. Тэгэхээр сурагчид өөрсдөө бодох хэрэгтэй надад юу хэрэгтэй би юу чадах вэ юу надад та�##�агдаж байна. С�##�бараа суд�##�. Одоо байгаа ажлын зар хараад ц�##�инг нь багца�##�даж мэдэж ав. Чамд юу хэрэгтэйгээ тодорхойлох
Тест байв�##� бөглүүлж үзмээр л байна. Манай боловсролын систем муу учраас хүүхдүүд чиглэл өгчихөөд байхад түүнд тулгуурлаад биеэ дааж мэдээлэл ухаж мэдээлэл авч чадахгүй байгаа нь гайхмаар. тэгсэн хэр нь тоглоом олоод хайгаад олоод тоглож чадаад байдаг.