УЛС ТӨР

Сайдын мөрөөсөл: ҮХНӨ-өөр зарчим ярьж, дуугарах гишүүн МАН-д алга

МАН хоёрдугаар ээлжийнхнээ хооллох зам руу нэгэнт шуударчихлаа. Өчигдөр ээлжит бус чуулганыг эхлүүлж, бүлгээ хуралдуулав. Үргэлжлүүлээд Удирдах зөвлөл хуралдах чигтэй байв. Ер нь бүхнийг шуурхайлахыг дохиолов.

Хэт хурдан өрнөөд буй процессуудаа нуун далдлах үүднээс өчигдөр ядаж, “ҮХЦ-ээс нэмэлт тайлбар авна, ингэж байж цаашдын шийдвэрүүд гаргана” гэсэн өгүүлбэрээр өнгөн талаа аргацааж байх вэ дээ. ҮХНӨ нэгэнт УИХ-д өргөн баригдлаа л бол үнэмлэхүй олонхиор дэмжээд явчхаар уур амьсгалд хүрчихлээ.

Гэвч гуравхан жилийн өмнө хийгдсэн ҮХНӨ болоод ҮХЦ-ийн шийдвэрийн эсрэг зарчим ярьж, намынхаа эсрэг өрвөлзөх зоригтой гишүүн МАН-д алга.

Хаврын чуулган завсарлахаас өмнө Тусгаар тогтнолын ордонд бүлгийн хаалттай хурал энэ сэдвээр зохион байгуулсан. Түүн дээр Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүн сөрөг байр суурь илэрхийлсэн байдаг.

Тухайн үедээ тэдний сайдын суудал хүсэж унагасан сөргүүлэл сайдын суудлын “амлалт”-д арчигдав гэлтэй. Өнөөдөр тэд ч таг чиг.

Зарчим ярихаас илүү сайдын суудал мөрөөсөж, сэрүүн зүүдлэгсэд олон болохоор тэр бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Идэж уухаас илүү тархиан л ажлуулах хэрэгтэй бна.

Зочин
Зочин

IIIM ARCHAAGVI SHDEEEEE OODGVI YMNUUUD

Зочин
Зочин

бүгдийг нь шатаагаад алчих юмсн албан тушаалын төлөө үхэх гэж байгаа юм шиг зүтгэж түүнийгэээ хувийн ашиг сонирхолдоо ашигласан гаруудыг нийлүүлээд хороочих юмсан

Холбоотой мэдээ

Back to top button