Нийгмийн

Ц.Элбэгдоржийн зарлигаар ажилгүй болсон 13 шүүгчийн асуудлыг У.Хүрэлсүх шийдэх үү

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд өнгөрсөн пүрэв, баасан гарагт (2022.03.24-25) хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор 2013 оноос хойш маргаан дагуулж буй 13 шүүгчийг ажилд нь томилох санал багтжээ.

Шүүхийн тухай багц хуулийг 2013 онд анх хэлэлцэн баталсны дотор Шүүх байгуулах тухай хууль багтсан. Эл хуулийн дагуу тухайн үед ажиллаж байсан анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулсан тойргийн шүүхэд нь дахин томилох саналыг тухайн үеийн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байв. Гэвч тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдийг тойргийн шүүхэд нь дахин томилсон зарлиг гаргахдаа 409 шүүгчээс 397-г томилж, 12 шүүгчийг томилоогүй үлдээсэн юм. Улмаар Шүүхийн тухай багц хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн буюу тойргийн шүүх байгуулсан нь “Эцэг хууль”-тай харшилдсан учраас хуулийг 2015 онд дахин шинэчлэн баталсан.

Шинэ хуулийн дагуу шүүгчдийг чөлөөлж томилохдоо бас л энэ байдал давтагдаж нэг шүүгчийг томилохгүйгээр албан тушаалаас нь огцруулсан түүхтэй. Тодруулбал:

  • 2013 онд  Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Сүрэнжавын Аюушжав, тус шүүхийн шүүгч Цэнд-Аюушийн Батхүү, Лувсанжавын Ганзориг,
  • Налайх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржсүрэнгийн Алтаннавч,
  • Хэнтий аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Рашзэвэгийн Булган,
  • Ховд аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Лхагвацэрэнгийн Гэрэлмаа,
  • Ховд аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Баасайгийн Дима,
  • Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Цэрэндоржийн Жамбалсүрэн,
  • Сэлэнгэ аймаг дахь Сум дундын II шүүхийн шүүгч Чойнорын Мөнгөнцэцэг,
  • Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн шүүгч Жамъянгийн Наранбаяр,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын II шүүхийн шүүгч Борисын Отгонтуяа,
  • Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Дүгэрхүүгийн Эрдэнэчимэг нарыг томилоогүй бол 2015 оны хуулийн дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмааг ажилд нь буцаан томилох зарлиг Ерөнхийлөгч гаргаагүй байдаг.

Ийнхүү огцруулахдаа дээрх нэр дурдсан шүүгч нарт огт мэдэгдээгүй, ямар үндэслэлээр томилоогүй нь тодорхойгүй өдий хүрсэн юм. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан дээрх шүүгч нарын бакалаврын диплом, цуглуулах ёстой кредит цагтаа хүрээгүй гэх зэрэг шалтгааныг ч сөхөж байсан юм даг.

Тодорхой бус шалтгаанаар дахин томилогдоогүй шүүгч нар ямар үндэслэлээр томилоогүй асуудлыг тодруулах, албан тушаалдаа буцаан томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуульчдын холбоо, захиргааны хэргийн болон Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гээд бүх л шийдвэрлэж болохуйц байгууллагад хандсан ч амжилт ололгүй өнөөг хүрсэн. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхийнхэн эдгээр шүүгчийн гомдлыг бас хоорондоо “шидэлцэж” хугацаа алдсан явдал ч бий. Тодруулбал, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2018 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэцийн “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалыг хэлэлцсэн. Үндсэн хуулийн цэцийн уг магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон байсан юм.

Харин Дээд шүүх “Хуулиар харьяалал тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, УИХ-аас тусгайлан хууль баталж харьяалуулаагүй маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалд “Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь Үндсэн хуулийн цэц хэргийн харьяаллын зэрэгцээ шүүхийн харьяаллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай хамт тогтоосон” гэж Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас үзээд буцааж байсан билээ.

Ийнхүү маргалдсаар өнгөрсөн онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлах үед УИХ-ын гишүүд сөхсөн ч шийдэгдээгүй юм. Гэхдээ дээрх 13 шүүгчийг шинээр байгуулах ШЕЗ дахин томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж болох санал 2021 оны нэгдүгээр сард зарим гишүүн гаргаж байв.

Юутай ч 2013 оноос хойш 10-аад жил ужгирсан 13 шүүгчийн асуудлыг шинээр байгуулагдсан ШЕЗ-ийн гишүүд хэлэлцээд албан тушаалд томилуулах асуудлыг өргөн мэдүүлэхээр болсон тухай баттай эх сурвалжууд бидэнд мэдээлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаас хасагдсан 13 шүүгчийн асуудлыг өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх шийдвэрлэж томилох уу, УИХ-аар хэлэлцэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байсан шүүгчдийг томилох, чөлөөлөх болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзах шийдвэр 2021 оны есдүгээр сард гаргасныг Тамгын газрынх дарга Я.Содбаатар, хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар хэвлэлийнхэнд мэдээлж байсныг уншигчид санаж буй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-26 09:36

ямар үндэслэлээртуша## гараагүй болохыг нягтлах биз дээ үнэхээр ямар ч ##даагүй байсан бол үнэхэр хүн хохирч дээ

С.Баатар
С.Баатар
2022-03-26 14:09

Ингэж хүнийг хохироож болохгүй. Энэ асууудлыг яар##тай шийдэж хохиролыг барагдууулах хэрэгтэй. Ер нь харж байхад дарга нарын үгэнд ордоггүй өөрийнхөөрөө асуудлыг шийддэг шүүгч нарыг гудамжинд гаргасан байна. Тухайлб## тэр нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Д.Эрдэнэчимэг нь маш шударга шүүгч байсан. Би тэр хүнээр хэд хэдэн удаа асууд## шийдүүлж байсан. Дарга ##бан туша##тнуудын хүсэлтийг хүлээж авдаггүй шүүгч байсан. Мөн тэр үед шүүгчтэй уулзаж болдог байсан учраас би уулзаж байсан. Тэрээр эрх мэдэлтэй дарга нар бусдыг дандаа хохироочихоод асуудлыг өөрийнхөө т##д шийдүүлэхийг ярьдаг хүсдэг гэж ярьж байсан. Тэгэхээр одоогийн энэ нөхцөлд энэ Д.Эрдэнэчимэг шиг шүүгч нар л хэрэгтэй байна. Тиймээс Эрдэнэчимэгийг л захиргааны хэргийн шүүхэд томилж өгөхийг иргэний хувьд хүсч байна.

Баатаржав.Л
Баатаржав.Л
2022-03-26 16:16

Хэн томилох нь сонин биш. Элбэгдорж гэж идэж ууж ханадаггүй, хаа газар бирд шиг цохиж явдаг монгол төрийг гутаасан эргүү дагзын хэлмэгдүүлсэн хүмүүсийг ажилд даруй оруулах нь асуудлын гол. Ийм байдлаар хүнийг хохироож болохгүйг үндсэн хуулинд заасан байгаа биз дээ. Даруй ажилд нь оруулж сэтгэл санаа биеээр учирсан хохирлыг төлүүлэх хэрэгтэй.

Зочин БӨ
Зочин БӨ
2022-03-26 17:19

шүүгчийг томилох эрх үүргийг ерөнхийлөгчид хуулиар олгосон юм бол хуулийг зөрчиж дур зоргоороо эрх үүргээсээ татг##заж болдог юмуу ? эсхүл энэ нь ерөнхийлөгчийн үзэмжээр болно гэж хуульд заасан байдаг юмуу? энэ т##аар хуулиар ногуулсан эрх үүрэг байдаг бол з##хуур##гүй ажлаа хийх хэрэгтэй шүүдээ тэр хүн нь

Холбоотой мэдээ

Back to top button