Нийгмийн
Oscar 2022: Вилл Смит шилдэг эрэгтэй гол дүрээр тодорлоо

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. Энэ нь Монголын цагаар гуравдугаар сарын 28-ны буюу өнөөдөр өглөөний 08:00 цагт эхэлсэн юм.
Энэ үеэр жүжигчин Вилл Смит анх удаа Академийн шагнал хүртлээ. Түүнд энэ нэр хүндтэй шагналыг авчирсан дүр бол "King Richard" киноны Ричард Виллиамсын дүр юм. Тэрбээр өмнө нь 2001 оны "Ali", 2006 оны "The Pursuit of Happyness" киноны дүрүүдээр Оскарт нэр дэвшиж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.