Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМНийгэм мэдээЭнтертайнмент

Оскар 2024: Кристофер Нолан Шилдэг найруулагчийн шагнал авлаа

Найруулагч Кристофер Нолан “Interstellar”, “Inception”, “Tenet”, “Batman Begins” гэх мэт дэлхий дахинд хит болсон кинонуудаараа алдартай. Тэгвэл тэрбээр 96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос Oppenheimer уран бүтээлээрээ Шилдэг найруулагчийн шагнал авчээ.

Оскараас өмнө Нолан тус уран бүтээлээрээ Алтан Бөмбөрцөг, Их Британийн кино академийн шагнал гардуулах ёслол, Кино шүүмжлэгчдийн наадам, Америкийн найруулагчдын холбооноос Шилдэг найруулагчийн шагнал авсан юм.

Шагналаа гардаж авахдаа тэр жүжигчид, кино багийнхан болон продюсероор ажилласан эхнэр Эмма Томасдаа талархал илэрхийлсэн байна. Өнгөрсөн жилийн зун нээлтээ хийсэн Oppenheimer уран сайхны кино нь дэлхий даяар 960.6 сая ам.долларын ашиг олжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button