Нийгмийн

ХХБ-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг эрэн сурвалжилж байна

2021 онд Худалдаа хөгжлийн банкийг, түүний өмнө ХААН банкийг залилж байсан этгээд гадуур байцаагдаж байхдаа оргон зайлсан талаар бид мэдээлсэн. Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.

Иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа.

Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байв. Эрэн хайх ажиллагааны хүрээнд хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон байдаг. Харин үлдсэн 900 сая ам.доллар нь өнөө хэр олдоогүй гэх мэдээлэл байгаа юм.

Эцэст нь Б.Бямбадорж нарыг 2021 оны тавдугаар сарын 29-нд өөр бүлэглэсэн хоёр этгээдийнх нь хамт Маахуур толгой орчмоос олж, баривчилсан. Тэд үүргэвчтэй, автомашин дотор хоног төөрүүлж байхдаа ийн баривчлаад байсан юм.

Гэвч хэрэг шийдвэрлэх процесс хачирхалтай өрнөж, Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж, гадуур байцаажээ. Ийн гадуур байцаагдаж байхдаа Б.Бямбадорж оргон зайлсан байна.

Б.Бямбадорж өмнө нь ХААН банкнаас хятад иргэний бичиг баримт ашиглан 1.3 тэрбум төгрөг залилж байсан удаатай. Үүндээ мөн л ял хүлээгээгүй. Гадуур байцаагдаж байхдаа Худалдаа хөгжлийг банкийг залилсан гэж ойлгогддог. Мөн түүний нэр дээр залилангийн шинжтэй олон хэрэг багтдаг бөгөөд дүн нь хамгийн багадаа 20 сая төгрөгт хүрч байгаа талаар нийтлэл бэлтгэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2022 12:40

hogjliin banknii zeelee tolohgui uls tonood bhaar ingej shiitgel irj bgaa shd sahal erdenebileg biluu ter ezen n shudarga amidraach tegyul iim shiiitgel irehgui shd !!

Холбоотой мэдээ

Back to top button