"Хөтөл"-ийн захирал агсан М.Бөх-Очирын хүү Тулга: Би өвлөх эрхээсээ татгалзаагүй, хүсэлтээ гаргасан

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалсан талаарх Засгийн газрын мэдээллийг танилцуулдахдаа "Хөтөл сүүлийн жилүүдэд эзэнгүй болж, нас барсан хувьцаа эзэмшигчийнх нь тал өвлөн авахаас татгалзсан учраас төрд авч байна" гэх агуулгыг тодотгосон юм.
Үүний дараа өмгөөлөгч Б.Мэргэн "Ар гэрээс нь өвлөн авах хүсэлтээ гаргасан ч зохион байгуулалттайгаар гацаасан мөртлөө Засийн газар өвлөн авахаас татгалзсан гэж худлаа мэдээлэл тараасан" гэж онцолсон юм.
Тэгвэл яг энэ асуудлаар “Цемент Шохой” ХК-ийн хувьцааг эзэмшдэг “Хөтөл” компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байгаад нас барсан Мижидийн Бөх-Очир агсны хүү Тулга news.mn сайтад ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа,
"Өвлөж авахаас татгалзаж байсан удаа бидэнд байхгүй. Манай гэр бүлийнхэн ярилцаад өвийг би дангаараа хүлээж авахаар шийдвэрлэсний дагуу миний ээж, дүү, эгч нар “Хөтөл” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь надад эзэмшүүлэхээр нэр зааж,өөрсдөө өвлөх эрхээсээ татгалзсан. Ингэснээр “Хөтөл” ХХК-ийн хувьцааны хууль ёсны цор ганц өвлөгч би болсон. Улмаар 2021 оны гуравдугаар сараас хойш “Хөтөл” ХХК-ийг надаас бусад этгээд төлөөлөх боломжгүй болсон.
Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах нөхцөл байдал үүсээгүй, би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад эзэнгүй гээд төр надаас булааж байгааг гайхаж байна. Намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой байдаг юм. Тийм зүйл болоогүй" гэж онцолжээ.
Эндээс "Засгийн газар өвлөн авах эрх бүхий иргэн нь хүсэлт гаргасан байхад "Өвлөн авахаас татгалзсан" гэж олон нийтэд худлаа мэдээлэл тараасан уу" гэх асуулт үүсч байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯЛ ӨВЛӨГДӨЖ ҮЛДСЭН ШҮҮ ДЭЭ ХЭРЭВ ЧИНЬ ЭЦЭГ ЧИНЬ ЗУУРДААР БОЛ АСУУДАЛТАЙ
Энэ хүүхдийг сумлаж байгаа хүн байна. Дүү ямар юманд орооцолдож байгаагаа төсөөлөх ч ухаан байхгүй шд.
za boli boli zeel toloh bolohoor ezengui l bsan dag, odoo genet haa haanaas hun garch ireed bgaan teguul zeelee tolood l hutuluu av l daa !!
Юун өв залгамжлал угаасаа Эрдэнэтийн 49%, Хөтөл цемент хууль бус хувьчлал хулгай! Тийм учир Төр өмчөө авах ёстой! Эрдэнэтийн 49%, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Асгатын мөнгөний орд, Хөгжлийн банкны Монголд байхгүй хулгай луйвар хийсэн Д.Эрдэнэбилэгийг бүх хөрөнгийг хурааж Эрүүгийн хуулийн “Хорлон сүйтгэх зүйл ангиар” бүх насаар нь хорих ял өгч, хариуцлага тооцох хэрэгтэй.
тим л аюултай бга юм одооо цаашд ч гсн иим юм их болно үхсэний дараа хуули бус хувичлал нэрээр төрн эрх мэдлтнгүүт дээрм хжж явндаа өөрсдөө авх зорилгоо биелүүлж бна
Huuh
Улс авах ёстой
за боль миний дүү ийм бохир юманд орооцолдоод дэмий, залуу хүн байна шударга хөдөлмөрлө
Авсан зээлээ төлж чадахгүй байж
Өрөө төлж байхгүй яасан юм баахан хүн чирээд байх юм
Хэзээ танайх цементийн үйлдвэртэй бсн юм бэ муу мал минь өвлөнө ч гэх шиг
Наадах асуудал чинь өв биш өр болчхоод байна хүү минь амиа бодоод холхон бай.