НИЙГЭМ

Гадаад шалтгааны улмаас газрын тос, автобензиний үнэ өссөөр байна

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр тасралтгүй өссөөр ирсэн ба 2022 оны хоёрдугаар сард “Брент” маркийн газрын тосны үнэ дунджаар 97 ам.доллар/баррель байсан нь өмнөх сараас 11 ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Улмаар энэ оны хоёрдугаар 24-ны өдөр ОХУ Украинд цэрэг, дайны ажиллагаа явуулсантай холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэргээс үүдэлтэй газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, тасалдал үүсэх болгоомжлол зэргээс шалтгаалан гуравдугаар сарын эхний долоо хоногт “Брент” маркын газрын тосны үнэ 128 ам.доллар/баррель хүрсэн.

Хэдийгээр 2022 оны гуравдугаар сарын дунд үеэр зарим нэг хүчин зүйлсийн нөлөөгөөр “Брент” маркийн газрын тосны бага зэрэг буурсан боловч АНУ өөрийн ОХУ-аас худалдан авах газрын тосны импортыг хориглосонтой холбоотойгоор дахин өсөж, гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 112.3 ам.доллар/баррель болоод байна.

“Брент” маркийн газрын тосны үнийн хэлбэлзэл, (2022.02.22-2022.03.21)

ChartDescription automatically generated with medium confidence

Эх сурвалж: www.oilprice.com 

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд хоёрдугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн гуравугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн. Тодруулбал: Автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсөж, А-80 автобензин 912 ам.доллар/тн, Аи-92 автобензин 942 ам.доллар/тн, Аи-95 автобензин 1012 ам.доллар/тн болсон бол дизель түлшний хил үнэ 96 ам.доллараар өсөж, 895 ам.доллар/тн болсон.

Дотоодын зах зээл дээрх шатахууны жижиглэн борлуулалтын үнэ нь импортын үнэ болон ам.долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай байдаг. Бүх төрлийн шатахууны гуравдугаар сарын импортын хил үнээс тооцсон өртөг болон Улаанбаатар хотод борлуулж буй жижиглэн борлуулалтын үнийн /2022.03.18-ны өдрийн байдлаар/ харьцуулалтыг хүснэгтэд харуулав.

Тайлбар: *Хил үнэ нь ам.доллароор илэрхийлэгддэг бөгөөд төгрөгт шилжүүлэхдээ тухайн сарын Монголбанкны ханшид хөрвүүлэн тооцдог.  Ам.долларын ханш 2022 оны нэгдүгээр сард 2,850.26 төгрөг, хоёрдугаар сард 2,865.73 төгрөг, гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2,910.84 төгрөг болж 2 гаруй хувиар өссөн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x