УЛС ТӨР

Бүтэн зургаан өдөр хуралдахдаа ТЭД ард түмнийг, эдийн засгийг МАРТАВ

Өнөөгийн эдийн засагт тулгамдаад буй асуудлууд:

  • Гадаад валютын нөөц багасаж, арилжааны банкнууд ам.долларын гүйлгээндээ хязгаар тогтоосон
  • Ам.долларын ханш өссөний дээр төгрөгийн ханш буурч, инфляц нэмэгдсэн
  • Гашуунсухайт тэргүүтэй нүүрс тээврийн боомтуудын үйл ажиллагаа доголдсон
  • Бодлогын хүүг 9 хувь болгочихсон тул иргэдэд хэрэглээний зээл бага гарч, зээлийн хүү өсөх нөхцөл үүссэн.

Гэх мэт томоохон асуудлуудын улмаас, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр “Монголын эдийн засаг чөлөөт уналт хийж байна”. Яг энэ өдрүүдэд Сангийн сайдын байр суурь сонсогдсонгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар бодлого, чиглэл шуурхай баримталж байгаа нь тодорхойгүй байна.

Ард түмэн огт сонгодоггүй, хариуцлага тооцож чаддаггүй Монголбанк гэдэг бүтцийн захирал Б.Лхагвасүрэн болохоор “Дэлхийн бусад орнуудад ч адил байна. Хил нээгдсэнээр валютын гадагш урсгал нэмэгдэж, яах ч аргагүй ийм нөхцөл байдал үүслээ” гэсэн мөлгөр тайлбар хэлнэ. Тэгээд бодлогын хүүгээ нэмж, иргэдэд ашиггүй, арилжааны банкнуудад л ашигтай нөгөө л явцуу шийдвэрээ дахиад гаргана.

Иргэдийн амьдрал, амьжиргаанд эдийн засгийн хүндрэл улам хүндээр нүүрлэх болоод удаж байхад тэдний элч төлөөлөгч болсон УИХ-ын гишүүдийн хэн нь ч эдийн засгийн агуулгаар дуугарсангүй. Засгийн газар бүр сураггүй. Учир нь өдөр бүр хуралтай, байсхийгээд хөдөө явж,  төмөр зам дээр тууз хайчилж байгаа.

Ялангуяа Эдийн засгийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийн өдрүүдэд Засгийн газрын гишүүд дэндүү ажлаа алдлаа. Цаг үеийн асуудлууд урссаар, сайд нарыг харин өрөөнд нь, олон нийтийн дунд биш форумын хэлэлцүүлгээс л олж болохоор өдрүүд өнгөрч байна. Бүтэн зургаан өдөр хуралдлаа. Одоо энэ зургаан өдрийн хэлэлцүүлгээ базаад, жинхэнэ форумаа хийнэ гэж байгаа.

Уг нь энэ хэлэлцүүлгүүд эдийн засгаа урт хугацаанд нь, салбар салбараар нь сэргээх агуулгатай ч гоёмсог танхим, хээнцэр хэв маягаар бүтэн зургаан өдөр хуралдахдаа ард түмний амьдралыг даанч орхигдуулав.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг л их ярисан хэдэн дарга нар

Зочин БӨ
Зочин БӨ

хэнд ч хэрэггүй цаг нөхцөөлт

Зочин
Зочин

Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар тавь.2017 онд эх орноо өрнөөс гаргасан. Хүрэлбаатарыг УИХ-н эдийн засгийн байнгын хорооны дарга болго. Наад шоучин Жавхлан, наймаачин Ганбаатар мэт улс орны макро түвшний асуудал шийднэ гэж байхгүй, чадах ч үгүй.

Зочин
Зочин

Үхэж далд орсон 76 хулгайчуудыг хуультай бол бүгдийг нь цаазлах юмсан

Холбоотой мэдээ

Back to top button