
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Казахстаны Нур-Султан хотод эхэллээ.
ДАШТ-д манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байна.
Өнөөдөр дэлхийн дэвжээнд барилдах бөхчүүд:

Эмэгтэйчүүдийн 50 кг: 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Цогт-Очирын Намуунцэцэг.

53 кг: ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа.

55 кг: И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, “Женко” клубийн бөх Бат-Очирын Болортуяа.

72 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Женко” клубийн бөх Банзрагчийн Оюунсүрэн.
ДАШТ-д зодоглож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.
ДАШТ-ий хуваарийг ЭНД дарж сонирхоно уу.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.