НийгмийнСПОРТ

ДЭЛГЭРЭНГҮЙ: Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох монгол тамирчид

Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод энэ сарын 14-22-нд болно. Чөлөөт бөхийн тэмцээний жин тус бүрт эхний зургаан байр эзэлсэн тамирчдад олимпын эрх олгох юм.

ДАШТ-д манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 22 бөх зодоглоно.

Энэ жил дэлхийн дэвжээнд Монгол Улс сонгомол бөхийн төрлөөр анх удаа өрсөлдөнө.

Чөлөөт бөх:

Эрэгтэй:

57 кг: ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин, “Хангарьд” спорт хорооны бөх Эрдэнэбатын Бэхбаяр.

61 кг: Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медальт хүртсэн, оюутны дэлхийн аварга, Булган аймгийн Тэшиг сумын харьяат, МУБИС-ийн бөх Түмэнбилэгийн Түвшинтулга.

65 кг: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Тахтийн цом, Р.Дмитриевийн нэрэмжит тэмцээний аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубийн тамирчин, Ховд аймгийн Манхан сумын харьяат Төмөр-Очирын Тулга.

70 кг: ДАШТ-ий хошой хүрэл медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин, “Алдар” спорт хорооны бөх Ганзоригийн Мандахнаран.

74 кг: “Хангарьд” спорт хорооны бөх, ОУХМ Занданбудын Сумъяабазар.

79 кг: Гавьяат тамирчин Д.Оюунболдын шавь, насанд хүрэгчдийн УАШТ-ий нэг жин (74)-д 14 жил завсаргүй медаль хүртсэн, “Хангай хүчтэн”-ий бөх Доржваанчигийн Гомбодорж.

86 кг: Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, “Алдар” спорт хорооны бөх Оргодолын Үйтүмэн.

92 кг: “Приус центр”-ийн бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Баатарын Нямбаяр.

97 кг: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага, “Аврагч” спорт хорооны бөх Өлзийсайханы Батзул.

125 кг: Азийн АШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны бөх, аймгийн арслан Доржхандын Хүдэрбулга.

Эмэгтэй:

50 кг: 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий хүрэл, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Цогт-Очирын Намуунцэцэг.

53 кг: ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа.

55 кг: И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, “Женко” клубийн бөх Бат-Очирын Болортуяа.

57 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн АШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, дөрвөн насны ангиллын ДАШТ-ээс медаль авсан Монголын чөлөөт бөхийн цорын ганц бөх, “Алдар” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд.

59 кг: Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу мегастарс”-ын тамирчин Баатаржавын Шоовдор.

62 кг: 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны бөх Энхбатын Гантуяа.

65 кг-д Өнгөрсөн сард Польшийн тэмцээнд түрүүлсэн, “Аврагч” спорт хорооны бөх Хүрэлхүүгийн Болортуяа.

68 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хорооны бөх Соронзонболдын Батцэцэг.

72 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Женко” клубийн бөх Банзрагчийн Оюунсүрэн.

76 кг: ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий гурван мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин,  “Женко” клуб, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн бөх Очирбатын Бурмаа.

Сонгомол бөх:

Эрэгтэйчүүдийн 55 кг: “Алдар” спорт хорооны бөх, 23 хүртлэх насны ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Мөнх-Эрдэнийн Даваабанди.

67 кг: “Алдар” спорт хорооны тамирчин, 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ий мөнгөн медальт Ганхуягийн Ханбүргэд.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-09-14 00:25

92кгын тамирчны зургийг олоод оруулчихгүй дээ

bo
bo
2019-09-16 22:57

sumya gdg n neg bohoo dasgAljuulgchtaigaa niilj daramtlsan abgai monuu

Холбоотой мэдээ

Back to top button