УЛС ТӨР

ТӨРД ШАХАХ 762 ТЭРБУМ: Д.Цогтбаатар, М.Сономпил, Х.Баделхан нарыг сайд байх үед ТӨР авсан зээлүүд

Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан.

Хөгжлийн банк байгуулах ажил Сү.Батболдын ЗГ-ын үед эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2009.10.29-2012.08.09-ны хооронд болсон үйл явдал Сү.Батболдод хамаарна. Хаа очиж тэр Хөгжлийн банкнаас идэж уусан баримт цөөн. Дөнгөж эхэлж байсан үе л болоод ч тэр үү.

Ингээд засаг төрийн эрх мэдэл АН-д шилжиж, Н.Алтанхуягийн эрин үе эхлэсэн. Ингээд АН тэргүүлж, МАН “туслах нам” болсон. Засгийн эрхийг “Шударга ёс” эвсэл барих болов. 2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо “Чингис бонд” гэж алдаршсан урт хугацааны өрийн бичиг буюу бонд гаргасан явдал. 2012 оны төгсгөлд мөн Монгол улсын Хөгжлийн банк 30 тэрбумын иены “Самурай бонд”-ыг арилжаалав. 2013 онд Монголын Засгийн газар “Удирдлагын гэрээ”-г дуусгавар болгож солонгосуудыг “хөөж явуулаад” Хөгжлийн банкаа удирдах болов. Ингэж асар их мөнгө идэх уралдаан эхэлжээ.

Хөгжлийн банкнаас чанаршгүй болсон 762 тэрбум төгрөгийн зээлийг ХЭН гэдэг сайдын үед, ямар дарга төрийн өмчит байгууллагадаа өр зээл авч байсан талаарх он цагийн хэлхээсийг ХӨӨЖ, ШҮҮЖ хүргэе.

Нэг. ТОСК:

ТОСК бол Хөгжлийн банкны хамгийн өндөр зээлдэгч. 300 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй. Эдгээр зээлийг авсан он цаг, эзэдийг задалбал:

2013 оны аравдугаар сард: 74.8 тэрбумыг “Буянт-Ухаа 1” төсөлд зориулан

2015 оны тавдугаар сард: 142.44 тэрбумыг “Буянт-Ухаа 2” төсөлд зориулан авсан. Энэхүү зээлийг Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан “Юнайтэд прожектс” групп хувьцаа эзэмшигч Ц.Ууганбаяр авсан байдаг. Зээлээс 59.44 тэрбумыг төлж, 117.9 тэрбум хуримтлагдаад байна.

2015 оны тавдугаар сард: 96.6 тэрбумыг ТОСК-оор дамжуулан “Нью яармаг хаусинг прожект” төсөлд барьцаагүйгээр олгосон. Тус компани зээлээ төлөөгүй учраас "Нью Яармаг" хорооллыг Хөгжлийн банк 80 төгрөгийн барьцаанд байлгаж байсныг тухайн компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр Дээд шүүх эцсийн шийдвэр гаргаж, барьцааг сулласан.

2016 оны хоёрдугаар сард: 25.6 тэрбум ТОСК ТӨХК-хөдөлгөөнт цогцолбор төсөл. 19.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 25.6 тэрбум.

Ингэж 2015 онд хоёр зээл авах үеэр БХБ-ийн сайдаар Д.Цогтбаатар ажиллаж байж таарсан. Харин тухайн үед ТОСК-ийн ерөнхий захирлаар АН-ын үед А.Гантулга ажиллаж байсан. Улмааи 2015 оны тавдугаар сард хоёр зээл авсны дараа буюу есдүгээр сард З.Баянсэлэнгэ сайд болсон байдаг.

Хоёр. МОНГОЛЫН ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР:

Тус үйлдвэр Хөгжлийн банканд 206 тэрбум төгрөгийн өртэй. 2018 оны дөрөвдүгээр ссрд зээл олголт хийгдсэн. Дээр нь нэмээд Энэтхэг Улсын засгийн газраас баахан зээл авсан.

Харамсалтай нь өнөөдөр “ажилчдын байр барьж байгаа” гэхээс өөрөөр ам таглачих дорвитой бүтээн байгуулалт хийгээгүй байна. 2022 оны эцсээр ашиглалтад орсноор жил бүр 1.5 сая тонн газрын тос боловсруулна гэдэг мөрөөдөлтэйгээ царцчихсан.

Хөгжлийн банкнаас 2018 онд зээл авах үеэр БХБ-ийн сайдаар Х.Баделхан ажиллаж байсан. Харин Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирлаар Алтанцэцэг одоо ч ажиллаж байгаа юм.

Гурав. ЭРДЭНЭС МОНГОЛ:

“Эрдэнэс Монгол” компанийн Гашуунсухайтын чиглэлийн 270 км авто зам барихад зориулж 152.9 тэрбумын зээл авсан. Манай улсын нүүрсний экспортын ганц зам. Тухайн үед “Энержи ресурс” компани концессын гэрээгээр барьсан замаа улсад шилжүүлж өгсөн. Төлбөрөө авъя гэхэд нь Засгийн газар вексель бичиж өгөөд, Хөгжлийн банк түүнийг нь мөнгөжүүлсэн.

Хөгжлийн банк мөнгийг нь өгөөд вексельтэй үлдсэн байдаг. Хөгжлийн банк мөнгөө Засгийн газраас буцааж авах гэхэд тухайн үед төсөв байгаагүй тул “Эрдэнэс Монгол” ХХК-тай хэлэлцээд, авлагаа зээлийн гэрээ болгож хувиргасан. Тус компани нүүрс тээврийн машинуудаас тарифын орлого хурааж зээлээ бага багаар төлж байсан ч цар тахлын улмаас муу зээлийн ангилалд орчихсон гэж зээлээ хаацайлдаг.

Дөрөв. ЭГИЙН ГОЛЫН УЦС:

Эгийн голын усан цахилгаан станц Хөгжлийн банканд 43.3 тэрбумын өртэй.

Засгийн газрын 2013 оны 80 дугаар тогтоол, 2013 оны 375 дугаар тогтоол, МУБХ-ны ТУЗ-ийн 2014 оны 14 дүгээр тогтоол болон 2015 оны 18, 34 дүгээр тогтоол, ЗХХ-ын 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр ЭГУЦС-ын төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг. Эдгээр нь ҮАБ-ийн зөвлөмжийг зөрчсөн гэж 2016 онд шалгалт хийсэн баг үзэж дүгнэж байж.

2013 оны нэгдүгээр сард Засгийн газар Эгийн голын УЦС-ын төсөлд Чингис бондын мөнгөнөөс 2.3 сая ам.доллар гаргаж өгсөн. Энэ мөнгөний нэг тэрбумаар Д.Одхүү даргатай Эгийн голын УЦС төслийнхөн археологийн судалгаа хийсэн гэдэг юм.

Тухайн үед төслийг хэрэгжүүлнэ гээд тооцоо судалгаанд нь Төслийн захирагч Дүрзээгийн Одхүү ханцуй шамлан орж байсан. Судалгааг гэхэд л 3.1 тэрбумаар хийсэн гэж Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга зарлаж байв. Харин 2013, 2014 онуудад Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ажиллаж байв.

Тав. ДЦС-4:

Хөгжлийн банкнаас 239.8 тэрбум төгрөг зээлж, төслөө дуусгасан. Монгол Улсын засгийн газар 2012 онд тогтоол гаргаж, улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр 70 сая ам.долларын зээл олгосон.

2015 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрээр үлдсэн 10.3 сая ам.долларыг гаргасан байдаг. 2018 оны долдугаар сарын 20-нд гэхэд нийт 244 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон нь хуримтлагдчхаад байгаа аж.

2018 онд Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн ажиллаж байсан.

Зургаа. ТАВАНТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ:

Тус цахилгаан станц 48.5 тэрбум төгрөгийн өртэй. Засгийн газрын 2013 оны 71, 80, 261, 375 дугаар тогтоол, Хөгжлийн банкны 2014 оны 7 дугаар тогтоолоор тус цахилгаан станцыг санхүүжүүлсэн.

Улмаар төслийн зөвхөн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар төсөвлөн баталсан гээд өндөр дүнтэй мөнгөнүүд бий.

Энэ зээлийг авахад 2014 онд Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ажиллаж байв.

Ингээд багцлаад харвал томчуудын иддэг уудаг мөнгө чинь бондоос гардаг, харин бонд нь Хөгжлийн банкинд төвлөрдөг. Хөгжлийн банк УИХ-ыг алгасан зөвхөн ЗГ-ын тогтоолоор санхүүжүүлдэг “шинэ дүрэм” зохиож, түүгээрээ чөлөөт тоглолт хийцгээсэн байгаа юм.


БАЙР СУУРЬ: "762 ТЭРБУМЫГ ТӨРД ШИЛЖҮҮЛЭХ НЬ БУРУУ"

Хөгжлийн банканд төлөгдөх боломжгүй болсон төрийн ААН-үүдийн 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал дээр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 08:13

томчуудын иддэг уудаг мөнгө чинь бондоос гардаг, харин бонд нь Хөгжлийн банкинд төвлөрдөг. Хөгжлийн банк УИХ-ыг �##�гасан зөвхөн ЗГ-ын тогтоолоор санхүүжүүлдэг “шинэ дүрэм” зохиож, түүгээрээ чөлөөт тоглолт хийцгээсэн байгаа юм.

Зочин
Зочин
2022-03-31 08:23

5толгой цахилгаан станц ЭГУЦС мэтийн хэрэгжээгүй төслүүдээ тэр үед нь байсан тогтоол шийдвэр гаргасан хулгайч нар төлбөртэй.

Зочин
Зочин
2022-03-31 08:29

Даваасүрэнгийн үед бас авсан

Зочин
Зочин
2022-03-31 16:51

Угаасаа энэ зээлүүдийг тухайн үед Засгийн газар төлөх ёстой байсан. Энд байгаа сайд, дарга нараас гадна үе үеийн Сангийн сайдууд ч буруутай

зочин
зочин
2022-04-01 11:14

Хэзээ нэг улс орон минь цэгцрэх юм болдоо хулгайч худ�##�ч улс төрчдийг яаж хүмүүжүүлэх билээ ард түмэн бид тайван ухаантай байж байж л эдгээрийг түүхээс арчих байх гэж бодож байна арай л муухай байна шүү хэлэх муу үг олдохгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button