ДЭЛХИЙНИЙГЭМ

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: Украины дайн төгссөнөөр В.Путинийг түлхэн унагах уу

Украин дахь дайн үргэлжилж, Владимир Путин тэргүүтний эхлүүлсэн Оросын түрэмгийлэл Кремлийн хүлээж байсан амжилт, хүлээлт рүү тэр даруй аваачсангүй гэж Барууны шинжээчид үзэж байна. Чухам яг үүнийг үндэслэн “проблем” зөвхөн Орос, Украины хүрээнээс хальж, дэлхий нийтийн “проблем” болоод буй үйл явдлын цаашдын явцын талаарх хэд хэдэн хувилбарыг авч үзэцгээе. “Би-Би-Си” /BBC/ агентлагийн олон улсын тоймч Жеймс Лендейл эл дайныг дуусгах таван хувилбарыг нэгтгэн дүгнэхийг оролджээ.

Дайны “манан” Украиныг бүрхэж, өтгөрсөөр дэлхийн тив болгонд суунаглах боллоо. Чухамхүү эл дайны “манан” дунд цааш урагшлан явах харгуй замыг харах тэр хэрээрээ улам л бүдгэрсээр. “Манан” дунд дайны талбар дээрх үнэн бодитой мэдээ, олон улсын дипломат хэлэлцээ, уй гашууд автагсад, басхүү дүрвэсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл зэрэг нэмэгдсээр.

Гэвч, “манан” дунд цааш алхалгүйгээр хэсэг зуур зогтусан ухарч, Украин дахь зэвсэгт, цуст мөргөлдөөн хэрхэн өрнөхийг харцгаая. Улстөрчид, цэргийн шинжээчид ямар хувилбаруудыг дэвшүүлж байна вэ? Тэдний дотроос тун цөөхөн нь ирээдүйг итгэлтэйгээр таамаглаж чадах авч дайны “манан” дунд зарим боломжит үр дүн байгаа гэж харагдана. Гэвч, боломжит үр дүн байгаагийн ихэнх нь “бүрсгэрдүү”.  

БОГИНО ДАЙН

Яг л энэ “богино дайн” гэсэн “сценариар” Орос цэргийн тусгай ажиллагаагаа явуулсаар л. Украин руу их буу, пуужингийн довтолгоо улам бүр л нэмэгдсээр. Өдийг хүртэл тун ч нууцлаг үүрэг гүйцэтгэсэн Оросын нисэх хүчин сүүлийн үед агаараас хүчтэй сүйрлийн цохилтуудыг өгсөөр.

Украин даяар томоохон хэмжээний кибер халдлагууд гарч, үндэсний гол дэд бүтэц рүү нь халдсаар. Цахилгаан хангамж, холбооны сүлжээнүүд бүгд тасрав. Дайн л бол дайн учир хохирогчтой. Хохирогчид нь мэдээж олон арван мянган энгийн номхон иргэд. Бас цэргийнхэн. Тэд үхэж үрэгдсээр.

Киев Оросын армийн эсрэг зоригтой эсэргүүцэл үзүүлсэн ч тэд хэдхэн хоногийн дотор эзлэгдэв. Тэндэхийн эрх мэдэл, засаг захиргаа нь Москва, кремль, Путинийг дэмжигч “утсан хүүхэлдэй”-н дэглэмээр солигдож эхэллээ. Гэтэл, дайны “манан” дахь бас нэг гол дүр Ерөнхийлөгч Володимир Зеленский гэх комедиан нэг бол бусдын гарт үрэгдэв үү, эсхүл бүр өөрийг нь түлхүүрдэж, шөвөгдсөн Барууны аль нэг орон руу цөллөгийн Засгийн газраа байгуулах гээд дүрвэчихэв үү?

Үүний эсрэг Ерөнхийлөгч Владимир Путин “ялалт”-аа зарлаж, хүчнийхээ нэг хэсгийг эргүүлэн татаж, хяналтаа хадгалахад хүрэлцэхүйц хэмжээний цэрэг армиа Украинд үлдээлээ. Дайны “манан” дунд мянга мянган дүрвэгчид баруун зүг рүү дүрвсээр.

Оросын арми илүү үр дүнтэй ажиллагаа явуулж, хүч бололцоогоо илүү ихээр байршуулан, Украины дайчдын тулааны сэтгэл санааг сулруулах зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг өөрчлөх шаардлагатай тулгарч байгаа юм. В.Путин Киевийн одоогийн дэглэмийг өөрчилж, Украины хэт Барууныг тахин шүтсэн интеграцчлалыг зогсоож бол чадна. Гэвч, босогчдын хувьд Оросыг дэмжигч аливаа Засгийн газар хууль бус, бас эмзэг байх болно. Хэрэвзээ ийм үр дүн гарвал нөхцөл байдал тогтворгүй хэвээр байж, дайны дайтай мөргөлдөөн дахин гарах магадлал өндөр байх болно.

УРТ ДАЙН

Мөргөлдөөн сунжирсан дайн болж хувирах магадлал өндөр байх талтай. Магадгүй Оросын арми ёс суртахуун муутай, ложистик муутай, удирдлага муутай тул гацаанд орох байх. Үнэн хэрэг дээрээ Оросын цэргүүдийн ёс суртахуун, хүмүүжил дэлхийд дээгүүрт бичигддэг. Тиймээс гол гацалт цэргүүдэд бус, харин цэргийн ажиллагааны тактикаас л шалтгаална.

Украины босогчид, хамгаалагчид хотуудынхаа гудамж болгоны төлөө тэмцэн тулалдах тул Киев шиг хотуудыг Оросын цэргүүд “цэвэрлэхэд” нь тооцоолж, төсөөлснөөс нь илүү их хугацаа шаардагдах болов уу. Тиймээс урт удаан бүслэлтүүд ар араасаа хөвөрнө. Украины дайн эцэстээ Оросууд 1990-ээд онд Чеченийн нийслэл Грозный хотыг эзлэн авч, бүрмөсөн устгахын тулд эхлүүлсэн харгис, урт удаан дайнтай жишигдэх байх.

Оросын арми Украины хотуудад тодорхой хэмжээний байр сууриа тогтоосны дараа ч Орос Украиныг хянах цэргүүдийг хангалттай хэмжээнд байлгаж чадахгүй байх магадлалтай. Учир нь, Украины батлан ​​хамгаалах хүчин орон нутгийн ард иргэд нь сэдэл санаатай босогч болон хувирсаар. Мөн тэдэнд АНУ тэргүүтэй холбоотнууд, Барууныхан зэр зэвсэг, сум нийлүүлсээр байх болно.

Тэгээд магадгүй бүр олон жилийн дараа, бас Москвад эрх мэдэл солигдсоноор Оросын цэргүүд 1989 онд лалын босогчдын эсрэг арваад жил тэмцсэнийхээ эцэст Афганистанаас гарч явсан шигээ ядарч туйлдсаар, цусаа урсгасаар Украиныг орхин явах байх.

ЕВРОПЫН ДАЙН

Украины энэ дайны “манан” Украины хил хязгаарыг давж гарах боломжтой юу? Өөрөөр хэлбэл, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд Украины нэгэн адилаар өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхээс хадгалж үлдэхийн төлөө Оросуудын эсрэг өрвөлзөн босохыг ч үгүйсгэх аргагүй. Цаашлаад Хятадын нэг бүрэлдэхүүн муж гэгддэг Тайванийн арлынхан Ши Жиньпиний дэглэмийн эсрэг бослого тэмцэл гаргаж ч болзошгүй “хагарахад бэлэн хөөс” шиг байдал үүсээд байгаа юм. Ерөнхийлөгч В. Путин Молдав, Гүрж зэрэг НАТО-гийн гишүүн бус хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад цэргийн хүчийг илгээх замаар Оросын эзэнт гүрний олон хэсгүүдийг өөртөө эргүүлэн авч, нэгтгэхийг оролдож ч магадгүй юм.

Украины дайны төлөвлөгөөг боловсруулахдаа В.Путин зүгээр л алдсан ч байж болно. Яагаад гэвэл, тэрбээр Орос орны батлан хамгаалах салбар, зэр зэвсэг, цэргийн техник хэрэгслээр дэлхийд тэргүүлэгч орныхоо сүр хүчинд хэт найдаад Украиныг “долоохон хоногийн дотор” эзлээд авчихна гэж санасан ч төлөвлөгөө нь нуран унасанд гутарч байгаа байх.

Украиныг дэмжсэн АНУ, Барууныхан Украины зэвсэгт хүчинд буу шийдэм  нийлүүлж байгаад В.Путин хариу арга хэмжээ авахыг шаардсан “түрэмгийлэл” гэж зарлаж магадгүй байгаа юм. В.Путин Литва зэрэг НАТО-гийн гишүүн Балтийн орнууд руу Оросын далайн эргийн эксклав болох Калининградтай хуурай замын коридор байгуулахаар цэргийн хүчээ илгээнэ гэж сүрдүүлж магадгүй юм. Ийм зүйл боллоо гэж төсөөлбөл энэ нь маш аюултай. Учир нь НАТО-той дайтах болно. 2021 оны байдлаар НАТО нь дэлхийн 30 орныг багтаасан цэргийн Умард Атлантын Гэрээний Байгууллага.

Харин эл байгууллагын цэргийн холбооны дүрмийнх нь тавдугаар зүйлд зааснаар НАТО-гийн гишүүн орны нэг улс руу л довтлон халдвал бүгдэд нь халдсан хэрэгт тооцно. Тиймээс 30 орны эсрэг дайн зарлана гэсэн үг. Украин заавал НАТО-д элсэх гээд байгаагийн гол шалтгааны нэг нь Орос мэт гадны эзлэн түрэмгийлэгчдээс НАТО гэсэн “бамбай”-н нөмөр нөөлөгт нь орохыг хичээж байгаа юм.

Оросын удирдагч, зэвсгийн наймаа хийж, дэлхийн хамгийн баян хүний нэг болсон В.Путин яг одоо олон улсын хэм хэмжээг зөрчихөд бэлэн болсон байгааг харж болно. Учир нь тэрбээр Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа”-ндаа бүр цөмийн зэвсэг хэрэглэхээр зэхэж эхэлсэн. Тиймдээ ч В.Путин энэ долоо хоногт цөмийн зэвсгээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал гаргасан.

Ихэнх шинжээчид В.Путиний уг шийдвэр, үйлдлийг цөмийн зэвсгээ ашиглана гэдэгт эргэлзэж байгаа юм. Гэвч, хачир дээрээ тактикийн цөмийн зэвсгээ байлдааны талбарт ашиглаж магадгүй байгаа юм.

ДИПЛОМАТ ШИЙДВЭР

Эцсийн үр дүн ямар байлаа ч энэ бүхний шийдэл нь дипломат арга байх болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутиерреш хэлэхдээ, “Одоо хүн бүхэн л зэр зэвсгийн талаар ярьцгааж байна. Гэвч, яриа хэлэлцээ хийх зам үргэлж нээлттэй байх ёстой” гэсэн юм. Мэдээжийн хэрэг, Орос, Украины яриа хэлэлцээ үргэлжилсээр. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч нэлээдгүй хүчин чармайлт гаргаж, Ерөнхийлөгч В.Путинтэй хэд хэдэн удаа Украины дайныг төгсгөх талаар утсаар ярьсан.

Орос, Украины төлөөллүүд хэлэлцээрээ Беларусийн хилийн бүсэд өрнүүлсэн нь бас хачирхалтай. Тэдний хувьд дайныг зогсоох тал дээр нэг их ахиц дэвшил гаргаагүй ч хэлэлцээрийн ширээний ард нүүр нүүрээ харан уулзсан нь ахиц дэвшил яах аргагүй мөн. В.Путин ч ядаж л галаа зогсоох хэлэлцээр хийх боломжийг хүлээн зөвшөөрсөн нь бас сайшаалтай хэрэг.

Хамгийн чухал, түлхүүр “проблем” бол Барууны орнууд дипломатчдын хэлж ярьж байгаа шигээр “off ramp” буюу томоохон хурдны замаас гарах гэсэн америкчуудын хэлцийг санал болгож чадах эсэхэд оршиж байгаа юм. В.Путиний хувьд Оросын эсрэг авч буй Барууныхны хориг арга хэмжээг цуцлахад чухам ямар арга хэмжээ авбал зохих талаар мэдэж байх нь чухал. Ингэснээрээ В.Путин нэр хүндээ аврахын төлөө ядахдаа л тохиролцоонд хүрнэ гэж дипломатчид дүгнэж байна.

Ийм нэг “сценари”-ийг авч үзье. Украины дайн Оросын хувьд “маш муу дайн” болж байна. АНУ тэргүүтэй олон улсын хоригууд Москва, Кремль, Путиний  санааг зовоож эхэлсэн. Дайнд гэртээ ирэх цогцосны тоо нэмэгдэх тусам дайныг эсэргүүцэгчдийн тоо ч нэмэгдэнэ. Эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэх тусам Оросын, В.Путиний нэр хүндэд халтай.

В.Путин “залгиж чадахаасаа илүүг залгичихав уу даа” гээд толгойгоо гашилган суугаа байх. Учир нь, эхлүүлсэн дайнаа цааш үргэлжлүүлэх нь дайныг дуусгавар болгох “доромжлол”-оос нь илүү өөрийнхөө эрх мэдэлд заналхийлж магадгүй гэдгийг тэр ухааран суугаа байх.

Ши Жиньпин тэргүүтэй Хятад улс хөндлөнгөөс оролцож, Москваг буулт хийхийг тулгаж, үүссэн хурцадмал байдлыг намжаахгүй тохиолдолд Оросын газрын тос, байгалийн хийг худалдаж авахгүй гэдгээ анхааруулав. Үүнд Орос их л болгоомжтой хандахгүй бол болохгүй. Яагаад гэвэл, бүгд л Оросыг чичилж, дайны гэмт хэрэгтэн гэж буруутгаж байгаа энэ цагт Хятад л ганц тулж түших улс болчихоод байгаа юм.

Тиймээс, В.Путин үүнээс гарах гарц хайж эхэлсэн. В.Путин ч гэлтгүй Украины эрх баригчид ч улс орон нь тоотой хэдхэн хүмүүсийн шийдвэрээс болж сүйрэн, ард иргэд нь олноороо амь үрэгдэж байгааг нүдээрээ харж байгаа тул улс төрийн буулт хийж, ухаалаг, хүнлэг шийдвэр гаргах нь олон мянган хүний ​​амь нас эрсдэхээс илүү дээр гэж дүгнээд эхэллээ. Чухам үүний учир, Франц, Турк гээд орны дипломатчид хөндлөнгөөс оролцож, хоёр талын хэлэлцээр болов.

ВЛАДИМИР ПУТИНИЙГ ТҮЛХЭН УНАГАХ НЬ

Владимир Путин өөрөө яах бол? Тэрбээр Украины довтолгоог эхлүүлэхдээ “Бид ямар ч үр дүнд бэлэн байна” гэж сүрхий итгэлтэй мэдэгдэл хийсэн. Гэвч, энэ бүхний эцэст тэрбээр эрх мэдлээ алдвал яах вэ? Энэ нь санаанд багтамгүй мэт санагдаж магадгүй юм. Гэвч, сүүлийн хэдэн өдрүүдэд дэлхий эрс өөрчлөгдөж, ийм бодол, таамаг аль хэдийн бодогдож эхэллээ. Үүнийг тайлбарлавал, Лондонгийн Кингс коллежийн цэргийн судлалын хүндэт профессор Лоуренс Фридман хэлэхдээ, “Одоо Москвад дэглэм солигдох магадлал Киевийнхтэй адил боллоо” гэсэн юм. Профессорыг чухам юу ийм бодол руу түлхэв? Үндэслэл нь юу юм бол? Учир нь, В.Путин Оросын олон мянган цэрэг амиа алдсан гамшигт дайныг үргэлжлүүлсээр л байна. Оросуудын эсрэг эдийн засгийн гээд янз бүрийн хоригууд тогтоосоор. Үүнээс улбаалаад ВПутин ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг алдсаар. Бүр эцэстээ ард түмний хувьсгал гарах аюул, эрсдэл ч бий болчихоод байгаа юм.

В.Путин сөрөг хүчнийхнийг дарах нэг башир аргатай. Тэрбээр үүндээ Оросын дотоод хамгаалалтынхны хүчийг ашигладаг. Гэвч, одоо түүний эл арга бүтэлгүйтэх болж, Оросын цэрэг, улс төр, эдийн засгийн салбар дахь элитүүд дунд В.Путинийг сөрөн зогсох хангалттай тооны төлөөллүүд бий болж эхэлсэн.

Барууныхан Москвад цаагуураа дохио илгээж эхэлсэн. Хэрэвзээ В.Путинийг огцруулж, оронд нь арай дөнгүүр удирдагчийг гаргаад ирвэл Оросын эсрэг авсан зарим хоригоо цуцалж, дипломат харилцаагаа дахин хэвийн болгох болно гэдгийг ил, далд байдлаар тодорхой харуулж байгаа юм.

Ордонд цус урсгасан эргэлт гарч, В.Путинийг түлхэн унагах болно. Дахин сануулахад, ийм зүйл одоо боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэвч В.Путиний засаглалаас ашиг олз ихээр хүртсэн хүмүүс ч В.Путин тэдний эрх ашгийг хамгаалж чадна гэдэгт итгэхээ больсон байж магадгүй юм.

ДҮГНЭЛТ

Дээрх бүх “сценари”-уудыг үгүйсгэх аргагүй юм. Тэдгээрийн заримыг нь өөр өөр үр дүнтэй хослуулж ч болно. Ямартай ч, Украины дайн ямар ч байдлаар шийдэгдсэн байх нь хамаагүй, дэлхий ертөнц эрс өөрчлөгдлөө. Одоо цаашид дэлхийн нийгэм, эдийн засаг бүх чиглэлд өмнөх шигээ байхаа болино. ОХУ-ын гадаад ертөнцтэй харилцах харилцаа ч өөр байх болно. Европын аюулгүй байдлын талаарх хандлага ч өөрчлөгдөнө.

Эх сурвалж: ВВС; The guardian; Technowar

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 08:03

Украины дайн ямар ч байдлаар шийдэгдсэн байх нь хамаагүй, дэлхий ертөнц эрс өөрчлөгдлөө. Одоо цаашид дэлхийн нийгэм, эдийн засаг бүх чиглэлд өмнөх шигээ байхаа болино. ОХУ-ын гадаад ертөнцтэй харилцах харилцаа ч өөр байх болно. Европын аюулгүй байдлын т�##�аарх хандлага ч өөрчлөгдөнө.

Иргэн
Иргэн
2022-03-31 08:40

Ногоон цаасны дангаар ноёрхол сулрах нь тодорхой боллоо. Энэ маань АНУ түүний цаадхи жүүд нар суларнаа гэсэн үг.

Зочин
Зочин
2022-03-31 09:05

ОРОСЫН Ч МӨН БАРУУНЫХАНЫ ХАНДЛАГА ХАРИЛЦАА ӨӨРЧЛӨГДӨНӨ.АНУ АНГЛИ КАНД ,АВСТРАЛИ УЛСУУД Л ӨДӨӨН ХАТГАГЧ ХЭВЭЭР БАЙХ БОЛОВ УУ .ДОЛЛАРЫН НОЕРХОЛ ЭРС БУУРНА.

Зочин
Зочин
2023-08-20 14:13
Reply to  Зочин

Путинээсээ дор элийрэгч нар минь Путины төлөө үхэхэд бэлэн байгаа бол одооноос олсоо бэлд хайрт удирдагчийн чинь төгсгөл ойртож байна.

bilgee
bilgee
2022-03-31 10:00

анар мэдээ сайн олох юм аа

Зочин
Зочин
2022-03-31 10:11

Дайэд орос ялна. Мөн ялсан америк доллар 2 жилийн дотор хэн ч сонирхохгүй ногоон цаас л болно.

Дорж
Дорж
2022-04-01 16:51
Reply to  Зочин

Цагаан солиот. Яаж ингэж тэнэг хэзээ ч бүтэхгүй зүйл мөрөөдөж байнаа?

зочин
зочин
2022-03-31 11:40

Орос улс байгуулагдсан цагаасаа л их орос гэсэн дээрэнгүй үзэл буюу фашист үзлээр хүмүүжсээр одоог хүрсэн. ХХ зуунд болсон II дайн бол германы нацизмтай оросын фашимз тулсан хэрэг юм. Оросууд өөрсдийгөө их гүрэн гэж бусдыг доогуурт үздэг нь дэлхий нийтийн дургүйцлийн �##�ь хэдийнэ хүргэсэн. Оросын сайнаар хэлдэг улс монголоос өөр байдаггүй. Украин улсын иргэн украинаар ярихаас биш заав�##� орос хэлийг төрийн хэл болгох шаардлагагүй юм. Оросуудын шаардлага бол 1930-аад онд монголчуудыг хэрхэн удирдаж өөрсдийн хүслээр бооогүйг нь устгаж байснаа л украинд хэрэгжүүлэх гээд �##�даж байна.

Зочин п
Зочин п
2022-03-31 13:36

Путиний санаачилж эхэлж дайрсан түрэмгий б�##�мад үйлдэлээс хэнд ямар хор хохирол бас ашиг олсоныг элхий харж буй. утга учиргүй 2 т�##�аас маш олон хүн хядаж, асар их эд матери�##�, сэтгэл зүйн хохирол учруулсаны төлөө Путинээс хариуцлага нэхэх нь мэдээж. үр дүн нь Путин �######�ах, эдийн засгийн асар их хохирлыг тооцож оросоос нэхэмжлэх үлдсэн

Зочин
Зочин
2022-03-31 15:39

анхнаасаа Пүтин бүхнийг тооцоолсон. Олноороо нийлээд унагаж магадгүй л юм.

Зочин
Зочин
2022-03-31 21:00

Энэ дайнд ялагч үгүй л дээ - хоюулаа л тамирдаж таараа . Ямарч гэсэн АНУ тэргүүтэй өдөөн хатгагчидын бах тав ханаж байгаа байх , гэвч тэд Украйны нутаг дэвсгэрийг НАТО - гийн түшиц газар болгох гэсэн төлөвлөгөө нь нурлаа , цаашдаа Б�##�тийн гурван улсад ч сургамж өгчих шиг боллоо ...

Дорж
Дорж
2022-04-01 16:59
Reply to  Зочин

НАТО гэдгийг манайхан ерөөсөө мэдэхгүй . Европод асар олон жил дайн болсон. Нэг удаагийн дайн гэхэд 100 жил үргэлжилсэн. Иймээс НАТО зөвхөн европ тивд дайн гаргуулахгүй хамга�##�ж байх зориул�##�ттай хамга�##��##�тын байгууллага байгуулагдсан юм. . Өөр тивд энэ байгууллага үйлчилдэггүй юм. Иймээс НАТО европод хэзээ ч эзлэн түрэмгийлэл үйлдэж байгаагүй. Гэтэл орос эзлэн түрэмгийлэл үйлдэж байна. Үүнийг манайхан огт ойлгодоггүй.

eej
eej
2022-03-31 22:56

Putinees aijee gadniihan.argagui shdee horig tavilaa ntr gsn chn oorsdoo acan shalaand orchood bhd

Холбоотой мэдээ

Back to top button