НИЙГЭМ

Газрын тосны үнэ 200 ам.доллар давах боломжтойг санууллаа

Дэлхийн хамгийн нэр хүндтэй газрын тосны худалдаачид 2022 онд газрын тосны үнэ одоогийн түвшнөөс давж, 200 ам.доллар/баррелиас давах магадлалтай гэж хэлж байна.

"Financial Times"-ын мэдээлснээр түүхий эдийн үнэ ийнхүү өсөх болсон шалтгаан нь ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээ нэмэгдэж байгаа болон дэлхий дахинд нийлүүлэлтийн өөр эх үүсвэр байхгүйтэй холбон тайлбарлаж байна. Тус салбарын хамгийн алдартай эрсдлийн сангийн менежерүүдийн нэг болох Пьер Андоураны үзэж буйгаар эдийн засаг хэдхэн сарын дараа хэвийн үйл ажиллагаандаа эргэж орох боломжгүй. Европ тив Оросын нийлүүлэлтээс үүрд татгалзах тохиолдолд 2022 онд газрын тосны үнийг 250 ам.доллар/баррельд хүргэх болно гэжээ.

RCMA-ийн түүхий эдийн худалдааны сангийн тэргүүн Даг Кинг энэ онд газрын тосны үнэ 200-250 ам. доллар/баррель болж өснө гэж таамаглаж байна. Тэрбээр үнийн өсөлтийг тайлбарлахдаа одоогийн үүсээд буй нөхцөл байдал түр зуурынх биш гэдгийг цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Трейдеры предупредили о скачке нефтяных цен выше $200 за баррель - ПРАЙМ, 24.03.2022 (1prime.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x