Тамга ба УДШ: Х.Баттулга, Ж.Батсуурь нарын өрсөлдсөн сонгуульд С.Эрдэнэ "ялав"

Гуравдугаар сарын 5-нд Ардчилсан нам ээлжит бус Их хурлаа хуралдуулсан. Энд С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар оролцон үг хэлсэн нь О.Цогтгэрэл талын АН биш гэсэн ойлголтыг төрүүлж байв. Уг хурлаар АН Үндсэн дүрмийн өөрчлөлтөө дотооддоо баталгаажуулсан гэж мэдээлсэн. Улмаар С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарын хүмүүс Үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр УДШ тус Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авчээ. Нөгөө талд Х.Баттулга, Ж.Батсуурь нар 21 аймаг тойрон сурталчилгаагаа хийж, АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй. Үүгээр: С.Эрдэнэ талын АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ хууль ёсных гэж үзэж буй юм бол тэдний оролцож буй сонгууль хүчин төгөлдөр бус болох уу гэсэн логик асуулт тавигдаж буй.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын хувьд уг сонгуулийг Үндсэн дүрмийнхээ дагуу зохион байгуулж буй хэмээн тайлбарладаг.
Ингээд харахаар, Үндсэн дүрэмдээ яг ямар өөрчлөлт оруулсныг нь УДШ бүртгэж авсан бэ гэдэг асуулт тавигдана. Шинэ өөрчлөлт нь Х.Баттулга нарын өрсөлдөж буй сонгуулийг хүчин төгөлдөр бус гэж батлах, хаалт тавих зүйл заалттай байсан бол жинхэнэ асуудал үүсэх юм.
Процесс үзвэл, И.Мөнхжаргалын тэргүүлдэг Дотоод сонгуулийн хорооноос АН-ын даргын сунгааг товлон зарласны дараа С.Эрдэнэ нар намын ээлжит бус хурлаа зохион байгуулж, Үндсэн дүрмийн өөрчлөлтөө дотооддоо баталгаажуулсан. Иймд сонгуульд хаалт тавьсан агуулга багтсан байхыг үгүйсгэхгүй юм.
С.ЭРДЭНИЙН ТАМГЫГ УДШ ХҮЧИНТЭЙ ГЭЖ ҮЗСЭН НЬ
Мөн нэг зүйлийг тодотгоход: С.Эрдэнэ тал Үндсэн дүрмийн өөрчлөлтөө баталгаажуулах хүсэлтээ өөрт буй тамгаа дарж, УДШ-д өгсөн гэсэн үг. Тэгэхээр УДШ С.Эрдэнийн талд буй тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Иймд сонгуульд ялалт байгуулсан хүнийг намын даргаар бүртгэхдээ мөн С.Эрдэнийн тамгыг дарна гэсэн үг. Энэ утгаараа Х.Баттулга, Ж.Батсуурь нарын хэн нь ч ялсан намын даргаар батламжлагдахгүй нөхцөл үүсээд байна.
Энэ талаар Х.Баттулга, Ж.Батсуурь болон АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нараас тодруулах гэсэн боловч хариулт өгсөнгүй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн чинь хуулиар хориотой болж таарсан тэр явдал давтагдлаа даа
Зөвдөө С.Эрдэнэ хамаагүй дээр бас ч гэж арай жудагтай ядаж л хүний араас хутга шаагаад хор хутгаад байхгүй хүн яалтачгүй МОНГОЛ ХҮН
тарвагадоржийн шүүх эрдэнэ гэмт хэрэгтэнг даргаар томилов
Ялтан Эрдэнээ
МОНГОЛЧУУДАА ҮҮНИЙГЭЭ НЭГ ТАЛД ГАРГАЯАА ДҮРЭМГҮЙ ЗОДООНЫ ДЭВЖЭЭ ЗАСААД ҮЗЭЛЦҮҮЛБЭЛ ЯМАР ВЭ? ОЛОН АЛИАЛАГЧ НАР ЁСТОЙ ТЭНЭГТЭЖ ӨГЧ БАЙНА ЭРДЭНЭЭ БҮҮ БУУЖ ӨГ ТУЛАЛДААНД ЗӨВХӨН ЭВГҮЙ ХУЛГАЙЧУУД ОРОЛЦДОГ ЮМ ШҮҮ ДЭЭ ОДОО ЭРХЭМСЭГ ЭРДЭНЭЭД УХРАХ ГАЗАР АЛГА АРД ЧИНЬ НАМЫН ЧИНЬ ХУВЬ ЗАЯА БАЙНА ҮЗЭЛЦЭЭД БАЙГААРАЙ БОЛОХГҮЙ БОЛ ДАЙН ЗАРЛААРАЙ
Монголд үндсэн хуулиараа ардчилалыг дэмжиж үндсэн хуулиндаа ардчилалын замаар замнана гэв.Одоо бид ямар замналаар явж байна бэ .КОММУНИЗМ ГЭХ НАМЫН ЗАМНАЛААР 101 ДЭХЬ ЖИЛДЭЭ ОРОВ. ДУНД НЬ ЯМАР Ч ТОГЛООМЫН ДҮРЭМГҮЙ НАГАР ЖУНАЙН ОНОЛ ГЭГЧ ЮМ аар 2 жил МАН аргацаав .Дэлхмй дээр тийм тоглоомын дүрэмгүй учир СОЦ ДЕК ГОНЧИГДОРЖООС танай намын үзэл баримталтай таарч байгаа учраас та нар биднийгээ бодолц ,биднийгээ бүртгүүлээч гэж гуйж бас олон улсад бүртгүүлэхээ бодов. Ард түмнээ хүйс тэмтэрсэн нам гуйж СОЦ ДЕК БОЛОВ. ЭНД ӨГҮҮЛЭХЭД коммунист нөхөд эргээд хуцаж коммунизм гэгч үзэл сурталыг дахин 30 жил сурталчилав. Хохирогч нь МОНГОЛ УЛС БОЛОВ.Энд хэлэхэд Коммунизмыг устгаагүй Бат үүл , соц
демикрат нам буюу Шинэлэгч намд МАН ыг элсүүлсэн СОЦ ДЕК ГОНЧИГДОРЖ нар буруутай гэж хэлье. БИД ХӨГЖӨӨГҮЙН ҮНДЭС УЯАН ЗӨӨЛӨН ХУВЬСГАЛ ХИЙСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮ.тэгээд л ядуу.амьдарч байна. Коммунизм хэзээ ч хэнд ч хэрэггүй шүү .күүкэд .Бас МОНГОЛД МАН бидэнд хэрэггүй ээ .МОНГОЛ 38 МЯНГАН гэмгүй иргэдийг МАН ЗХУ гэх нэрийн дор устгачихав .МАН ын күүкэд минь Та нарын маа нарыг хөрөнгөгүй орлогогүй болгосон намаа кэзээ ч би ,мань мэт нь дэмжихгүй ээ. Өршөөгтүн болгоогтун КҮҮКЭД ,ХӨВГҮҮД минь .Хөдсөнд бойжиж сүү даханд унтаж өнгөөрөөсөн бага нас минь баяртай САЙН САЙХАН ЦАГ АЙСУЙ.
Нэмэлтээр нас сүүдэр минь 70/хүрэв/ БАС БИ МОНГОЛЧУУД ДУНДАА ЕС СУРТАХУУН АЖ АМЬДРАЛААРАА ХААНА ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙГААГА МЭДЭХИЙГ ХҮСЭВ .99439165
Үгүй Эрдэнэ жинхэнэ утгаар ялагдаж байна. Одоо Баттулга өөрийн хүмүүсээ аваад сална