Ярилцлага

Х.Бадамсүрэн: “Ocean Partners” Ш.Батхүүтэй холбоотой байсныг би мэдээгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг 40 сая ам.долларын өрийг "Ocean Partners” компаниар зуучлуулсан. Гэвч тус компани өмнө нь Ш.Батхүүтэй холбоотой байсан, өмнөх захирлуудтай  нягт холбоотой ажиллаж байсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. "Ocean Partners” компани нь “Жаст”-ын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авах болон сая түүний зээлийг төлөхөд оролцсон гэдгийг тэрбээр онцолсон юм. Энэ талаар тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Стандарт” банкны өрийг төлөхтэй холбоотойгоор зуучлагч компани "Ocean Partners” компани өмнө нь 2006 онд Ш.Батхүүг зээл авсан асуудалтай нь холбоотой байсан гэх мэдээлэл байна. Яагаад энэ удаад тус компанийг зуучлагчаар авсан юм бэ?

-Үүсээд байгаа эрсдэлийг бодолцож, гадаад өрийг хаах шийдвэр гаргасан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Зуучлагч компанийг хэн сонгож, санал болгосон юм бол?

-Өмнө асуудалтай байсан гэдгийг би мэдэхгүй. Бид гадаад харилцаа, өр төлбөртэй холбоотой асуудлыг зөв явуулах нь чухал.

-Зуучлагчийн гэрээний үнийн дүнг хэлж болох уу. Зэсийн баяжмалаар төлөхөөр болсон гэх мэдээлэл байна?

-Нэг ч төгрөг, ам.доллар төлөхгүй. Олон улсын хэмжээнд явж байгаа дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа.

-Ш.Батхүү нараас өрийг нь төлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сая өр төлсний дараа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж байна. Бид буруутай этгээдийг хууль, шүүхийн байгууллага тогтоосны дараа яригдана.

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг эрсдэлийн сангаас төлсөн юм уу. Үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болон бусад хүмүүс танай үйлдвэрт ийм эрсдэлийн сан байхгүй гэж яриад байгаа?

-Эрсдэлийн сангаас төлсөн. Тэр асуудлыг албан ёсоор Засгийн газрын ажлын хэсэгт албан ёсоор материал бэлтгэж өгч байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрт саяхан хэд хэдэн томилгоо хийгдсэн. Түүнийг таныг өөрийн хувийн үзэмжээр томилгоо хийгдсэн учраас МАН-ын генсек таныг дуудаж уулзсан гэсэн мэдээлэл бий

-Яг одоо бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Мэргэжлийн туршлагатай хүмүүсээ томилсон. Улс төрийн ямар нэг нөлөөлөл байгаагүй. Харин ч энэ удаагийн томилгоонд Засгийн газар оролцоогүй.

Мэдээллийн шууд дамжуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button