ЭДИЙН ЗАСАГ

"WTI" маркийн газрын тос 99 ам.доллар болж буурчээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй газрын тосны худалдаачид 2022 онд газрын тосны үнэ одоогийн түвшнээс давж, 200 ам.доллар/баррелиас давах магадлалтай гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ нэг өдөрт 4.88 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар "Брент" маркийн газрын тос баррель тутамдаа 107.91 ам.доллар байна. Харин WTI төрлийн бүтээгдэхүүн 100 ам.доллароос бууж, 99.59 ам.доллар байна. Энэ нь 0.73 хувь буурсан үзүүлэлт аж.

"Financial Times"-ын мэдээлснээр түүхий эдийн үнэ ийнхүү өсөх болсон шалтгаан нь ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээ нэмэгдэж байгаа болон дэлхий дахинд нийлүүлэлтийн өөр эх үүсвэр байхгүйтэй холбон тайлбарлаж байна.

Тус салбарын хамгийн алдартай эрсдэлийн сангийн менежерүүдийн нэг болох Пьер Андоураны үзэж буйгаар эдийн засаг хэдхэн сарын дараа хэвийн үйл ажиллагаандаа эргэж орох боломжгүй. Европ тив Оросын нийлүүлэлтээс үүрд татгалзах тохиолдолд 2022 онд газрын тосны үнийг 250 ам.доллар/баррельд хүргэх болно гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button