Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон улсын эрчим хүчний агентлаг 20 сая баррель дизель түлш гаргана

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд Ираны дайнтай холбогдуулан гуравдугаар сард 400 сая баррель газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн стратегийн нөөцөөсөө гаргах болсон. Тус агентлаг үүсгэн байгуулагдсанаас хойш улс орнууд ийм их баррель газрын тос нөөцөөс гаргаж байгаагүй юм. Тэгвэл гуравдугаар сард тохиролцсоны дагуу улс орнууд үлдсэн газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг гаргах ажлыг хурдасгахаар тохиролцсон талаар Олон улсын эрчим хүчний агентлаг пүрэв гарагт /2026.10.15/ мэдэгджээ. Үүнд 20 сая баррель дизель түлш багтаж байгаа юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөл пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУЭХА-ийн удирдах зөвлөл Ормузын хоолойн хямралын хариуд 2026 оны гуравдугаар сард тохиролцсон Хамтын ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ баталгаажуулсан” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилын хүслээр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдсэн. Трамп АНУ-ын Конгрессын сонгуулийн өмнө газрын тос, дизель түлшний үнэ бууруулах хүсэлтэй байгаа тул Европын орнуудыг стратегийн нөөцөөсөө ашиглахыг шаардан, сүрдүүлсэн юм. Үүний үр дүнд Их долоон орон 100 сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн гаргах болсон билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button