ТОЙМ: МАН Х.Баттулгыг "боомилж", Ж.Батсууриар "туг тахисан" нь С.Эрдэнэд аз болов

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн халуун үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Долоо хоногийн сүүлээр буюу пүрэв гарагт нэгэн гэнэтийн үйл явдал өрнөсөн нь УДШ С.Эрдэнийн өргөн барьсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн бүртгэл. Эл эргэлт нь Х.Баттулга, Ж.Батсуурь нарын өрсөлдөж буй сунгааг хүчин төгөлдөр биш болгох нөхцөл үүсэв. Ямар сайндаа л "хоёр хүн өрсөлдөөд С.Эрдэнэ яллаа" гэдэг үг гарахав. Нээрээ л С.Эрдэнэ ялчихав даа.
-МАН-ЫН ТОХУУРХАЛ-
Эл нүүдлийн буух эзэн, буцах хаяг нь эцсийн эцэст МАН. Тэд Ардчилсан намыг сэхээн амьдруулах тасгаас гаргах үнэхээр дургүй байна. Энэ улсад энэ цаг үед өөрсдөөсөө өөр том нам байлгахгүй гэж мөн ч их зүтгэж байна.
С.Эрдэнийн ард МАН бий, С.Эрдэнэ МАН-ын даалгавраар хөдлөгч...
Ийм үг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дуулдсаар ирсэн. Учир нь түүнийг өөрөө нэр дэвших замаар У.Хүрэлсүхийн замыг засч өгсөн гэх мэдээлэл тухайн үед баахан хөвөрсөн билээ. Энэ ч утгаараа энэ удаад ч түүнтэй цуг МАН-ыг хардах хардлага хүчтэй газар авч байна.
-Ж.БАТСУУРИАР ТУГ ТАХИВ-
Тодруулбал, "Ж.Батсуурь ялагдах нь тодорхой болуут Х.Баттулгыг АН-ын даргаар Дээд шүүхэд бүртгүүлэхгүйн тулд МАН С.Эрдэнийн дүрмийг батламжлав" гэх хардлага.
Ж.Батсуурь ялбал “За яахав” гэх байдлаар Ардчилсан намыг хэсэг тайван орхих хандлага МАН-д байв. Тэр ялаад гараад ирвэл С.Эрдэнэ, Х.Баттулга талын фракциуд тайван байлгахгүй, хүчирхэгжүүлэхгүй гэж үзэж байсан.
Гэвч түүнд “ялах шаанс бага боллоо” гэж үзүүтээ УДШ дээрх нүүдлээ өөрчилж үзэх шив. С.Эрдэнээр дамжуулж шидсэн чулуу Ж.Батсуурьд биш Х.Баттулга руу чиглэсэн. Энэ утгаараа Ж.Батсууриар туг тахичихав.
-С.ЭРДЭНИЙГ АЗ ДАЙРАВ-
Ингэснээр С.Эрдэнэ дэх шинэ тамга хүчин төгөлдөржиж, намын даргын бүрдүүлбэр дээр тэр тамга дарах нь.
Тэр хэзээ ч Х.Баттулга дээр тамгаа дарж, батламжлахгүй нь гэдэг нь МАН-ынханд хамгийн том боломж. Яг өнөөдрийн нөхцөл байдалд тэд яг л хонь, чоно хоёр шиг байгаа юм. Нэгийгээ урж тасдаж, ялж дэвслэхэд бэлэн. Тиймээс С.Эрдэнийн дүрмийг МАН-ынхан батламжилсан нь Х.Баттулгад шороо үмхүүлэх, боомилох гэсэн хорон бодлого.
-Х.БАТТУЛГЫГ БООМИЛОВ-
Х.Баттулга ялбал намаа босгоод ирэх хамгийн боломжит хувилбараар тооцогдож байв. Энэ нь түүнийг шороо үмхэх нөхцөл байдалд хүргэж байна.
Х.Баттулга хүсэх л юм бол сунгаанд ялах шиг амархан зүйл байхгүй, уг нь. Гэхдээ тэр ялчихвал МАН-ын хувьд утгаараа “толгойны өвчин” болох байлаа.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ардчилал гэсэн үгээр баяжсан өвгөчүүл нь энэ намыг бүр үгүй хийж дуусав. Үзэл бодол, ёс суртахуунгүй байх бүх замаа МАН-аар жинхэнэ утгаараа заалгаж байна. МАН “Социал демократ” үзлээ тодотгож, АН-ыг бүтцийн жижиг намаас доогуур явах тавиланг нь зурсан нь энэ. Муу юмандаа гаршсан улсад АН-ын зутруу гишүүд сайхан өгөөш болов.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
С.Эрдэнэ гэдэг хүн намаа сонгуульд ялагдуулчихаад сургамж аваагүй юм байхдаа. Угтаа АН хүчтэй туйлбартай, үзэл санаандаа үнэнч байвал улс оронд хэрэгтэй л юмсан.
С.Эрдэнэ байгаа цагт энэ нам цэвэршихгүй. Энэ хүн үхэж далд ороосой.
ЗОЛИГТ ГАРЧ СОР ЗАЛУУЛСАН ХӨӨРХИЙ БАТСУУРЬ ПАЛЬТОГОО ЦҮНХ БАРИГЧААРАА ӨМСҮҮЛЭЭД МОНГОЛД ПАЛЬТО БАРИГЧ ГЭДЭГ ШИНЭ НЭРШЛИЙГ ОРУУЛЖ ИРСЭН МУНДАГ УЛС ТӨРЧ. ДААНЧ АХ НАМЫН ХОРОНД ХОРДООД ХЭН Ч БИШ БОЛЧИХЛОО. БАТТУЛГА Ч ГЭСЭН ХӨМСГӨӨ ЗАНГИДАЖ СӨӨНГӨ ХООЛОЙГООР ХУЦСААРААН БАЙГААД АХ НАМЫН ӨГӨӨШИЙГ МАШ ЛАВ ҮНХЭЖ ЁРВОЙТОЛ ЦОРОВДУУЛААД ГАРААД ИРЛЭЭ.ИЙНХҮҮ АН СҮҮЛЧИЙН ГАНЦ АМЬСГАЛАА АХ НАМЫХАА ЁЖТОЙ ИНЭЭМСЭГЛЭЛ АЙМШИГТ ХОРОНД ШИНГЭЭГЭЭД ШАРИЛ ХАДГА ЛАХ ГАЗАРТ ЦАГААН ДААВУУГААР НҮҮРЭЭ БҮТЭЭЛГЭН МОРИЛЛОО. ЭНЭ НАМЫГ НАС БАРАХАД МАШ ИХ ХҮЧИН ЗҮТГЭЛ ГАРГАСАН ШОРОН ЭРДЭНЭЭ БОЛОН БУСАД УОВАСАН ХУЛГАЙ НАР ОДОО ХАНЦУЙ ДОТРОО НУГ НУГ ИНЭЭН БАЯСАЖ МӨНГӨ ТӨГРӨГӨӨ АВЧИХААД БАЙЖ БАЙГААГ ТА ХОЁР САЙН МЭДЭЖ БАЙГАА. ГЭХДЭЭ БАЙДАЛ ЯАЖ Ч ЭРГЭЖ МЭДНЭ.ШҮҮГЧ ГАНЗОРИГООР ОРОЛДОЖ ЭХЭЛСЭН ЖОЛООЧОО ЗОДОЖ ХУТГАЛСАН ГЭХ МЭТЭЭР. ЭРДЭНЭЭ ОДОО ЧИНИЙ ТЭР АЙХТАР САВНААС АМЬД ГАРСНЫ ХЭРЭГ ЧИНЬ ХЭРЭГ БОЛНО. ШОРОН САНААГААРАА ЭД НАРЫГ ЭД БАД ХИЙЖ ӨӨРӨӨ БОКСЫН РИНГЭН ДЭЭР БЭЛЦИЙГЭЭД ГАРААД ИРЭХ ГЭЖ БАЙНА УУ? АН н ОРШУУЛГЫГ ЧИ МАШ САЙН ГАРДАЖ ХИЙГЭЭРЭЙ ЦАГААЛГАНД НЬ АРХИЧДЫГ ИХЭЭР ОРУУЛААРАЙ ГЭЖ ГУЙЯ ХОРЖИЙЛОО УМ САЙН АМАГЛАН БОЛЖ ДАРАА ТӨРӨЛДӨӨ ЭНЭ НАМ ЯНХАН ХҮҮХЭН БОЛЖ ТӨРНӨ ҮҮ? ГУЙЖ БАЙНА
Хоосон толгойт анализдүгнэлт хийх чадваргүй моячууд жэнко г дагана бас мөнгө авсан нөхөд даганаа AH намын буурийг сахиж бгаад эзэн түшүүлэх гэсэн эрдэнийн санааг ойлгох толгойтой хүн гар хөлийн 20 хуруунаас ч цөөхөн бхоо ан намд хязгааргүй шуналт мафи ухаан судалсан б жэнкоогоо аялдан дагаж өөрийгээ баясгасан өрөвдөм маяочууд