Нийгмийн

Өчигдөр 25 мянган га газар түймэрт өртжээ

Сүүлийн үед ой хээрийн түймэр ихэсжээ. Учир нь хуурайшилтын улирал эд дундаа орж байна. Өчигдөр гэхэд л Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгуудад хээрийн түймэр гарчээ. Ингэхэд, Ховд аймагт 80 га, Хэнтийд 25 мянган га, Сэлэнгэ 8.8 га, Төв аймагт 8 га талбай тус тус шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин иргэдийн хөл хөдөлгөөний цагт буюу 11:00-16:00 цагийн хооронд гал гарсан байгаа юм. Иймд иргэд анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button