Нийгмийн

Өнөөдөр "ХАНШ" НЭЭНЭ

Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тэгвэл өнөөдөр 15:27 цагт "Төгс буянт шинэ зурхай" ёсоор "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн "Ханш нээх" улирал эхэлж байна.

Хятадууд 2500 гаруй жилийн өмнөөс ханш нээх өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Ханш нээх өдрөөр Хятадууд өвөг дээдсийнхээ шарил онгоныг хүндэтгэж, цэвэрлэн ариутгаж ёслол үйлддэг байна.

Нэрний хувьд Хятадын Хан Ши гэдэг хаан байж. Тэр хаан энэ улирал эхлэ­хээр газар гэсэж, тариа­лан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан учраас энэ улирлыг тэрхүү хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болжээ.

Ханшийн баярын үүсэл гарал нь Хятадын эртний ноёд түшмэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж тахил өргөдөг байснаас үүдэлтэй. Үүнээс уламжлан ард иргэд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж хүндэтгэл илэрхийлэн тахил өргөдөг болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button