Нийгмийн
Нийслэлд 37, Өмнөговьд 33, Дундговьд 11 тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2022.04.05/ ээлжит мэдээллийг ЭМЯ-наас гаргалаа.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 81 тохиолдол батлагджээ. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
- Улаанбаатарт -37
- Орон нутагт - 44
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 203, гэрийн хяналтанд 678 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 16 нь хүүхэд, дөрөв нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 58 хүний бие хүнд, найман хүний бие нэн хүнд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДГ - Дундговь биш шүү!!