СПОРТ

Гавьяат тамирчин Н.Энхбат таалал төгслөө

Сөүлийн олимпын хүрэл медальт, Азийн аварга, Гавьяат тамирчин Нэргүйн Энхбат таалал төгслөө.

Н.Энхбат 1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Нийслэлийн 10 жилийн хорьдугаар дунд сургууль, 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн ангийг тус тус төгсчээ. Анх хөрш ангийн анд Н.Нарантуяагийн нөлөөгөөр гавъяат дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн.

1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байна. Нийт 312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан.

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Н.Энхбатад зориулан “Тамирчны алдар” дууг бүтээж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2022 15:07

um sian amgalan boltugai

Зочин
Зочин
4 сар 6, 2022 15:50

Um ma ni bad me hum

Зочин
Зочин
4 сар 6, 2022 16:46

Ялахын хүслээр жигүүрлэсэн Яруу �##�дрын шувуухай минь Чамайг төрүүлсэн ардынхаа Нандин сэтгэлд мөнхрөөрэй.

Зочин
Зочин
4 сар 6, 2022 16:47

Ялахын хүслээр жигүүрлэсэн
Яруу �##�дрын шувуухай минь
Чамайг төрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэлд мөнхрөөрэй

Зочин
Зочин
4 сар 6, 2022 17:02

Хойд насандаа өмхийрсөн Монголоос өөр амар амг�##�ан газар төрөх болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button