Нийгмийн

“Гэгээн Муза” олон улсын театрын наадам гранпри шагналдаа төрөл нэмлээ

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болжээ.

Энэ наадмаас эхлэн театрын судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, залуу судлаачдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор “Урлагийг хүртээх - урлаг” төслийг санаачлан хэрэгжүүлж наадмын үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.

Тус наадмаар “Гэгээн Муза-16” наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-д зохион байгуулагдах аж.

Наадамд Монгол, ОХ-ны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.

Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаран уран бүтээл бүртгэгдэж, 20 бүтээл шалгарч хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх наадмын үндсэн таван төрөлд нэр дэвшиж буй.

Энэ удаагийн наадмын зочин шүүгчээр ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, ОУТИ-ийн Афины төвийн дэд ерөнхийлөгч, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Их Британы театр, киноны жүжигчин, Люксембургийн Fundmentals Monodrama наадмын уран сайхны удирдагч Стив Кариер нар урилгаар ирж ажиллана.

Наадмын хүрээнд “Орчин үеийн драмын урлагийн чиг хандлага, Театрын судлал шүүмж” сэдэвт сургалт явагдах бөгөөд наадмын зочин шүүгчээр ажиллах Саввас Патсалидис уг сургалтыг удирдан явуулах болно.6. Шалгаруулалтын тоглолт 2022.06.03-10-ны өдрүүдэд болно.

Наадамд өрсөлдөх бүтээлүүд:

Драмын жүжгийн төрөлд

  • “Анна Каренина” /УДЭТеатр/
  • “Гэм зэм” /Орфей театр /
  • “Шар гэгээ” /Төв аймгийн “Монгол туургатан” театр/
  • Хөгжимт жүжгийн төрөлд
  • “Нүдтэй наран тамга” /Дорнод аймгийн ХДТеатр/
  • “Гоолингоо” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/
  • “Хөх нар” /Өмнөговь аймгийн ХЖТеатр/
  • “Домог амилсан нутаг” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/Хүүхдийн жүжгийн төрөлд
  • “Жангар” /Завхан аймгийн ХЖТеатр/
  • “Тангарагт хаан” /Орхон аймгийн ХЗТеатр/
  • “Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/
  • Нэг хүний жүжгийн төрөлд
  • “5+1=7” /Монгол/
  • “Өглөөний цайны өмнө” /Монгол/
  • “Би Толгонай” /ОХ-ны Буриад/
  • “Хурандаа бичиж байна” /ОХ-ны Буриад/
  • “Нижинский” /Румын/
  • “Knots” /Итали/
  • “Untouched” /Шри Ланка/
  • “Fall again fly better” /Энэтхэг/
  • “Дарвин” /Энэтхэг/
  • Хоёр хүний жүжгийн төрөлд
  • “Хүн гөрөөс” /Монгол/
  • “Сэтгэлд харвасан туяа” /Монгол/
  • “Is God a Taoist” /Энэтхэг/
  • “Flushed” /Гүрж/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button