Хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлнэ үү

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд “Иргэд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна” гэж хэлсэн нь долоо хоногийн турш сошиал орчинд трэнд болов. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн цалингийн 15 хувь нь инфляцад идэгдсэн энэ нөхцөлд ард түмэн аль хэдий нь хэмнээд эхэлчихсэн. Харин эрх баригчид өөрсдөө хэмнэж байна уу гэдэг нь анхаарал татна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалттай байгууллагуудын тендерийн үнийн дүн үүний араас мэдээлэгдэж, УИХ-ын даргын мэдэгдэлтэй эсрэгцэж байгаа юм. Тухайлбал, Улсын дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга худалдан авах тендер зарласан байх жишээтэй. Уг нь Г.Занданшатар даргын хэлсэн үг нь “Эдийн засаг хэцүүдлээ, хаана хаанаа хичээе, бүсээ чангалъя” гэсэн утгатай байсан байх. Гэвч хэмнэлтийг тэд өөрсдөөсөө эхлүүлэх нь зарчмын хувьд зөв болж байна.
Өнөөдөр “Эдийн засгийн форум-2022” чуулган болж буй. Чуулганы хүрээнд дахиад л нөгөө тогтсон жишиг. Лого бүхий уут, брошур, дурсгалын зүйлс харагдав. Эдгээрт багагүй л төсөв зарсан байж таарна. Бас энэ чуулганд бэлтгэх үүднээс урьдчилсан хэлэлцүүлэг нэрээр хэд хэдэн удаагийн хуралдаан зохион байгуулсан. Энэ бүрд бас л зардлууд урссан.
УИХ-ын даргын “Хэмнэе” уриалгыг дагаад, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаа мэдрээд “Эдийн засгийн форум” нь ядаж эд өлгийн зүйлсдээ хэмнэлт хийж, түүнийгээ олон нийтэд имиж болгон сурталчилсан бол зөв зүйтэй болох байв. Жижиг зүйлсээс л эхэлдэг билээ.
Нэгэнт нэг хэсэгтээ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлэхээр буй энэ үед ард түмэн эрх баригчдыг “Өөрсдөө хэмнэж байна уу” гэж харуулдах нь ойлгомжтой юм.
Г.САНСАРМАА

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТА НАР ТАНСАГЛАХАА БОЛЬЧИХ 400 САЯ ТӨГРӨГӨӨР ТАВИЛГА ТАВЬЧИХААР ТЭР ШҮҮХ ЧИНЬ ШУДРАГА ЦАГААН ЗАХТАН ЖИРИЙН ИРГЭД ХОЁРЫГ ЯЛГАХГҮЙ ТОГТООЛ УНШИХ УУ? ТУЙЛДАЖ ДОРОЙТСОН ЭДИЙН ЗАСАГ ӨДӨР ӨДРӨӨС ТУЙЛЫН ЯДУУЧУУДЫН ЭГНЭЭНД ШИЛЖИЖ БАЙГАА ИРГЭД ЮУГАА ХЭМНЭХ БОЛЖ БАЙНА. БИ ТӨРИЙН МИНЬ ШИЙДВЭР МЭРГЭН БАЙГАА ГЭЖ БОДООД ХАРАНХУЙ СУУЖ БАЙТАЛ ХҮҮХДҮҮД ААВЫГАА СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЬЕ БИШ БОЛЧИХЛОО ГЭЭД ШИВНЭЛДЭЭД БАЙНА.
Шадар Амарсайханы зөвлөх, хүний эрхийн Оюунчимэг гэгч луйварчин авгай Онцгойд өрөө эзэлж, тусгай машин унаж, жолооч, шатахуун гээд маш зардалтай, эрх авгайг эхний ээлжинд зайлуулаад өгөөч. Ажил ихтэй хүмүүст гай болоод байна.
Шүүхийн конторын тавилгын 400000 саяасаа эхлээд хэмнэ. Хэт өндөр цалинтай ТӨК- ны олон захирлуудыгаа цөөл аймаг сумдын засгуудыг монголд угсарч байгаа цахилгаан машинтай болгох гээд олон боломж байна.
Заавал ийм зүйл тараах хэрэгтэй байдаг юм уу, энэ зардлыг нь ил болгоод өгөх хэрэгтэй шүү танайх. Энэ дэвтэр, сэтгүүл, балны хэвлэлтэд хэдийг зарцуулж, хэдийг дундаас нь унагаж халаасалж байгаа бол доо...