НИЙГЭМ

Саудын Араб газрын тосны нийлүүлэлтийн үнээ нэмлээ

Саудын Араб 2022 оны тавдугаар сард дэлхийн бүх бүс нутагт нийлүүлэх газрын тосны үнээ нэмсэн тухай Bloomberg агентлаг мэдээллээ. Үндэсний газрын тосны компани Saudi Aramco ирэх сард Араб лайт (Arab Light) төрлийн түүхий газрын тосны үнийг Азийн худалдан авагчдад 9.35 ам.доллар/баррелиар өсгөв. Энэ нь өмнөх сарын үнээс 4.40 ам.доллар/баррелиар илүү байгаа юм.

АНУ-ын зах зээл дээрх нийлүүлэлтийн үнийг 5.65 ам.доллар/баррелиар нэмсэн байна. Азид нийлүүлдэг бусад төрлийн газрын тосны үнэ баррель тутамд хамгийн багадаа 2.70 ам.доллар, АНУ-д 2.20 ам.доллароор өсгөсөн байна. Ингэснээр Саудын Арабын 5 дугаар сарын нийлүүлэлтийн үнэ нь түүхэн дэх хамгийн том үнийн өсөлт болж байгаа бөгөөд энэ нь газрын тос, газрын тосны импортлогч орнуудад ачаалал үүсгэж байна.

Саудын Арабын газрын тосны нийлүүлэлтийн 60 гаруй хувийг Ази тивийн орнуудад нийлүүлдэг бөгөөд хамгийн том худалдан авагчдын тоонд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг ордог. Саудын Араб 2022 оны 3 дугаар сард 10.3 сая баррель газрын тос олборлож, дэлхийн хамгийн том түүхий газрын тосны экспортлогч болсон. АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагчидтай олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан боловч тэд энэ хүсэлтийг няцааж, ОПЕК ба ОПЕК+ бүлгийн баталсан төлөвлөгөөнөөс илүү олборлолтыг нэмэгдүүлэхээс татгалзсан байна. Үүний зэрэгцээ Арабын энэ хоёр орны төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцаж, олборлолтыг сар бүр 400,000 баррелиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн нөхцөлийг биелүүлэх хүсэлтэй байгаагаа баталжээ.

Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш барууны орнууд Оросын газрын тосыг худалдан авахаас татгалзсан тухай хэлэлцэж эхэлсэн. Гуравдугаар сарын эхээр АНУ ОХУ-аас эрчим хүч импортлоход хориг тавьснаа зарласан. Их Британи, Канад Оросын газрын тосноос татгалзах бодолтой байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хэдийнээ 100 ам.доллар/баррель давсан байгаа бөгөөд ОХУ-ын Шадар сайд Новакийн мэдэгдсэнээр улс орнууд Оросын эрчим хүчнээс татгалзах тохиолдолд зах зээлийг уналтад хүргэж газрын тосны үнэ 300 ам.доллар/баррель ч хүрч болзошгүй гэв.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x