УЛС ТӨР

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд Н.Учрал гишүүнтэй хамтрах санал гаргав

Өнөөдрийн /2022.04.07/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлсэн юм.

“Өнгөрсөн долоо хоногт Н.Учрал гишүүн НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгоё гэдэг санаачилга гаргасан. Ингэхдээ жишээгээ буруу авсны улмаас нийгэмд янз янзаар яригдаж байна. Н.Учрал 40 хувийг нь буцаан олгоё гэж байгаа юм байна. Гэхдээ энэ талаар та хууль санаачилж болохгүй. Засгийн газар татвартай холбоотой хууль санаачлах эрхтэй. Харин би бол санаачилсан.

Учир нь 2020 оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үүний өмнөх өдөр НӨАТ-ыг таван хувь болгох хууль өргөн барьчихсан юм. Өнөөдрийг хүртэл энэ хуулийг хэлэлцүүлэх гээд болохгүй байгаа. Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн, барааны үнэ өссөн энэ үед иргэддээ тодорхой эдийн засгийн боломж гаргаж өгөх хэрэгтэй байна. Бараа бүтээгдэхүүн борлуулах зардлууд дээр тавигддаг НӨАТ нэг талхан дээр гэхэд ойролцоогоор 110 төгрөг нэмэгдэж байна. Үүнийг шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар 130 мянган ААН байна. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч болчихсон. Таван хувь болгосноор татварын орлого багасна гээд байгаа. Үгүй.

Нэг НӨАТ нэмэгдэхээр нөгөө НӨАТ төлөгчийг зайлшгүй бүртгэхээс аргагүй байдалд оруулдаг. Хоёрдугаарт, НӨАТ төлөгч зарим НӨАТ-аасаа зугтдаг. Харин нэг НӨАТ нэмэгдсэнээр нөгөө татвар төлөхөөс зугтаад байгаа этгээдийг илрүүлэх бүртгэлийн системийг голчилдог татварыг төсвийн орлого бүрдүүлэх хэмжээний өндөр байж болохгүй гэж үзэж байгаа. Миний санаачилсан хуулийн төсөлд НӨАТ-ыг таван хувь, буцаалт нь хоёр хувь болгоно гэдэг Н.Учрал гишүүний зориод байгаа 40 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Та нэгэнт хууль өргөн барих боломжгүй юм чинь энэ асуудалд МАН-ыг толгойлоод ажил хэрэг болгоход хамтдаа зүтгэе гэж уриалъя” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button