НИЙГЭМ

Х.Нямбаатар: Залуусын тавьсан долоон шаардлагыг ЗГ яаралтай хэлэлцэж, эргэн хариу өгнө

Өнөөдөр үнийн өсөлт болон нийгэм, цаг үеийн бусад асуудлаар залуус нэгдэж, Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа юм. Тэд өглөө 10.00 орчим цагаас хойш одоог хүртэл жагсаж байна.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төрийн ордноос гарч ирж, жагсагчдад хандан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Жагсагчдыг төлөөлж, нийт долоон шаардлага бичгээр бичиж өгсөн байна. Энэ долоон шаардлагад,

  • Үнийн өсөлтөд арга хэмжээ авах
  • Цалин нэмэх
  • Татварын дарамтыг хэмжээ, хязгаартай болгох
  • Үндсэн хуулийн дээр гарсан Ковидын хууль, Зөрчлийн тухай хуулиа өөрчлөх
  • Цэцэрлэгийн хүүхдүүдэд сугалаа сугалуулдгаа болиулах
  • УИХ-ын гишүүн, иргэд хоорондоо хуулийн хувьд эрх тэгш байх боломжийг олгох
  • Эрүүгийн хуулийн 22.1-т заасан ял шийтгэлийн бодлогоо өөрчлөх зэрэг шаардлага бичсэн байна. Засгийн газар энэ долоон шаардлагын хүрээнд хуралдаж, яаралтай хариу өгнө" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Залуусаа дэлхий нийтээр болж байгаа үнийн өсөлт. Хөгжлийн банкны асуудлыг хүчтэй гаргаж тавих хэрэгтэй. Наад завсрын асуудалд чинь Хөгжлийн банк бүдгэрээд байна.

Цэцэгмаа
Цэцэгмаа

Бинзенээ хэлээч мах сүү гурилбудаа элсэн чихэр ногоо үгийн хөөрөгдөл дэлгүүрийн худалдагч нар лангууны ард зогсоод ард түмнийг шулж бна энэ хүмүүс асар баян бгаа шүү ард түмнийг шулж бгаа учир зах хороолол бүр аймаар нэмнэ үнэтэй болохоор хүмүүс авахгүй хэд хононо ийм л бэа даа ардын намын хүн биш бол ажиллаад хална эсвэл ажлыг нь хийлгэхгүй уул нь ямар ч нам биш бгаад бдаг ийм орон д бид нар амьдраад бна даа дарга нарын хүүхдүүд ямар ч төрийн шалгалт өгөхгүй хамгийн сайхан ажилд очиж бгаа шүү ард түмэн нүдтэй хараад сууж бдаг юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button