НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: 30 жилийн гажуудлыг хүүхэд насандаа ҮҮРЭГСЭД тэсэрч, ЗАСАГ НЬ буулт хийсэн ирж яваа цаг

Энэ долоо хоногийн хамгийн онцлох халуун үйл явдал оюутан залуусын үнийн өсөлтийн эсрэг жагсаал байлаа. Харин Төрийн ордонд зохион байгуулсан үнэтэй тансаг эдийн засгийн чуулган эл дүйвээнд дарагдаж, хэн ч тоосонгүй.

Залуус соёлтой, боловсон болжээ. Соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлээд, Засгийн газраас амлалт аваад буцав. Бодит байдал дээр өчигдрийн жагсаал нийгмээ шүүмжилсэн залуусын эрүүл хөдөлгөөн болж чадлаа гэж дүгнэгдэж буй. Ирж яваа цагийн салхи арай өөрөөр эргэж байна.

ТЕГ-ЫН МЭДЭЭЛЭЛ ЗАЛУУСЫГ АЙЛГАСАНГҮЙ

Энэ жагсаал болохоос нэг өдрийн өмнө Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, жагсаал цуглаанд оролцохдоо болгоомжтой байхыг уриалсан. Жагсаалын үеэр гал нээж, хүний амь насанд хүрэх зорилготой байсан этгээдүүдийг баривчиллаа гэсэн. Өөрөөр хэлбэл жагсаалд оролцвол буудна шүү гэсний дохио гэгдэж байв. Гэвчиг залуус тоосонгүй. Товлосон өдрөө, гайхмаар задгай сэтгэлгээт лоозонгууд барьж ирэв.

МАН, Х.БАТТУЛГЫН ДЭГЛЭЛТЭД АВТСАНГҮЙ

Гэхдээ залуусыг цуглахаас өмнө дүүргийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар тэргүүтнүүд “Монголоо Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нараас аваръя” гэсэн агуулгатай лоозон барьж төрийн ордны хаалган дээр хэсэг дөвчигнөсөн. Тэдний ард МАН-ын томчуудын медиа ажлыг хариуцдаг залуус оролцож, “Бид жагсаалыг хянаж байгаа” гэж дарга нартаа танилцуулж байсан гэх мэдээлэл байна. Жагсаалын уур амьсгал хурцдаж, үймээний шинжтэй болох үеэс МАН-ынхан “Жагсаалыг Х.Баттулгын багийнхан улам хөөргөж байна. Талбайн хажуу талын үйлчилгээний газруудаас оюутнуудад мөнгө тарааж, зориуд согтуу хүмүүс оруулж байна” гэсэн мэдээлэл өгч байв. Ийм байдлаар МАН-ынхан, Х.Баттулгын багийнхан ч тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр оролдсон гэдэг логик харагдаж буй.

ПОПУУД ХӨӨГДӨВ

Хэн нэгний дэглэлтэд автаагүй залуус попуудад ч хөтлөгдсөнгүй. Бүр хөөж явуулав. Өчигдөр буюу хоёр дахь өдрийн жагсаалд Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү, консул асан Д.Мөнх-Эрдэнэ, МоАХ-ны даргын суудлыг булаацалдагч Д.Монголхүү нарын попууд ирцгээсэн. Тэд сайт, телевизүүдэд сүржин яриа өгч зогсов. Улмаар хувь хувьдаа лайв эхлүүлж попрох гэсэн ч залуучууд жагсаалын талбайгаас хөөсөн юм.

ТУРХИРАГЧИД БАГАХАН АМЖИЛТ ОЛЖ, ЗАЛУУС БАХАРХАЛ ТӨРҮҮЛЭВ

Мэдээж турхирагчид гарч ирэх вий, далимдуулаад ямар нэг улс төрийн эрсдэлтэй шийдвэр гарчих вий гэсэн айдас цөөнгүй хүнд байсан. Жагсаалын дундуур согтуу хүмүүс нэжгээд байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл тарааж байсан нь ч батлагдсан юм. Гэхдээ залуус жагсаалын эхний өдөр 00.00 цаг өнгөрөөд тарцгаасан бөгөөд халамцуу, хөөрсөн хэсэг нь Төрийн ордны зүүн хаалган дээр бөөгнөрөв. Яг шөнөөр заримыг нь хүчээр саатуулсан. Өөрөөр хэлбэл турхирах гэсэн оролдлогууд багахан амжилт олж, ихэнх залуус нь соёлтой тэмцэж байгаад 00.00 цагаас гэртээ харив.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА “АРЬСАА ХАМГААЛАВ

Залуусыг гэртээ харьсны дараа үлдсэн багахан хэсэг нь Төрийн ордны гадаа бужигнаж, Их тэнгэрийн ам руу хөдөлсөн. Тэндээс цагдаагийнхан хөдөлж, заримыг нь чирж гулдчиж баривчилсан юм. Тэднийг мансуурсан, согтуу байсан, машины цонх хагалсан, цагдаагийн долоон алба хаагчийн тархи толгойг хагалсан учир 18-ийг нь эрүүлжүүлж, 20-ыг нь саатуулсан гэж мэдээлсэн билээ.

ЗАЛУУСЫН ШААРДЛАГА, ЗАСГИЙН БУУЛТ

Эхний өдөр эдийн засгийн чуулган гээд завгүй яваадаа ч юм уу, үл тоосондоо ч юм уу гарч ирээгүй. Хоёр дахь өдөр нь үнэхээр гарч очихгүй бол болохгүй юм байна гэдэг мессежийг аваад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирж залуустай уулзсан. Уучлалт гуйж, шаардлага бүрийг нь сонсож амаар хариулт өгсөн нь түүнд нэмэх нэг оноог авчирав. Улмаар засгаа ээлжит бусаар хуралдуулж, ганц хоёр хэмнэлтийг төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхлүүлж байгаа гэж зарласан. Тодруулбал, төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Ерөнхий сайдын өгсөн амлалтаас сэтгэлд торох нь энэ байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эхлээд хөлсний хэд байсан. Сониуч нар очиж хөөрөгдөж хүн ч олширч үймээн болж эхэлсэн, хүн ч нэмэгдсээр. Хэдэн цагдаа үйлээ эдэлсэн. Хөөрсөн залуус галаар наадсан. Зарим этгээдүүд байдлыг зориуд хурцатгахыг хичээсэн. Дэлхий даяар сөхөрч байхад ганц Монголд л хэт даврагчид түрэмгийлжтөр засаг руугаа дайрлаа

Зочин
Зочин

Ямар гоё юм бэ? Залуусдаа, ирээдүйдээ баярлалаа.Та нар чадлаа.Дотроо ямарч улс төр оруулалгүй, зөвхөн яг одоо амьдрал ийм байна гэдгээ товч тодорхой үгээр илэрхийлээд, соёлтой жагсаж үр дүнд хүрч болдог гэдгийг ах, эгч, өвөө, эмээ нартаа харуулж чадлаа.

Зочин
Зочин

Жагсаал тайван тарсан уу мэдээлэл ерөөсөө олдохгүй байна

Зочин
Зочин

Мууундаг

Irgen.
Irgen.

Uneniig tobch bichsen niitlel bna.....zub uymiig xachirgui bichsen medee bna

Зочин
Зочин

Дарга нарын унадаг том машиныг хурааж зарах, мөн дарга нарын машинаар авгай хүүхэд зөөдөг, дэлгүүр хэсдэг, өглөө оройд гэрт зөөдөг 30 жилийн гажуудлыг засч чадвал ОюунЭрдэнийг дараагийн сонгуульд 2 гараа өргөөд сонгоё. Мөн дарга нарын арын өрөө гэгддэг архидалт-цэнгээний өрөөг болиулах шаардлагатай байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

30 ЖИЛИЙН ГАЖУУДАЛЫГ ҮҮРЭГЧ ХҮҮХДҮҮД БИШ ЭЭ .КОММУНИСТ НИЙГМЭЭС ЗАЛХАЖ ХӨГЖЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БУЙ 30 ЖИЛИЙН ӨМНӨ БАЙГУУЛСАН НИЙГМИЙНХЭЭ ҮГ ХЭЛЭХ ,ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХЭЭ БҮРЭГ ДҮҮРЭН ЭДЛЭЖ БУЙ ХҮҮХДҮҮД ГЭВЭЛ ЗОХИНО .

зочин
зочин
Reply to  Зочин

Залуус ПОП-ыг хөөсөн нь маш том мэдрэмж байна сайн байна дүү нар минь ухаантай байсанд баярлаж байна нас байсан сан бол бид юу болж байгаад маш их санаа зовж байдаг гэвч .... асуудалтай байдаг. Та бүгд энэ капиталист нийгмийн мөн чанар бизнесийн чөлөөт мөнгөний урсгал тоо хэмжээ, бид хэдүүлээ билээ, хэрэгцээ юу билээ гэдгээ маш судлаж түүнд суурилсан эдийн засгийн харьцаа байх ёстой гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй гадныхан бид авранд байгаа эдийг чинь ухаж аваад шороон доор хаяад яваад өгнөө. Байгаль дэлхий сүйдэхээр бүх юм байхгүй болно. Мөн хэдэн баячуудын төлөө ажиллаж хөлс хүчээ цутганаа үүнийг маш сайн тооцоолон ямар нийгэм эдийн засгийн харьцаа зохимжтой вэ? гэдгийг л сайн тунгаан бодох ёстой шүү. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүний өрийн харьцаа, газар шороогоо барьцаалж өгмөөргүй л байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button