НИЙГЭМ

"Манжуурын хэлэлцээрийн өдөр тутмын тэмдэглэл” хэвлэгдэн гарлаа

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Тагнуулын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнтэй хамтран “Манжуурын хэлэлцээрийн өдөр тутмын тэмдэглэл” сэдэвт эмхэтгэлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна.

Энэхүү бүтээлд хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын төлөөлөгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг товч тэмдэглэсэн  баримт, Монгол, Манжийн хэлэлцээрийн эхлэл, явц, үр дүн, хэлэлцээрийн явцад учирч байсан саад бэрхшээл, хоёр талын төлөөлөгчдийн албан болон албан бус уулзалт, ярилцлагууд, тэдний санаа бодол, Манжуурын төмөр замын өртөөний тухайн үеийн байдал, орон нутгийн ард иргэдийн талаар сонирхолтой мэдээллүүд багтжээ.

Иймд “Манжуурын хэлэлцээрийн өдөр тутмын тэмдэглэл” бүтээл нь танин мэдэхүйн болоод судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн болох юм. Энэхүү ач холбогдлыг нь харгалзан үзэж монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлэн хэвлүүлжээ.

Эх сурвалж: ТЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button