Нийгмийн

Гадаад руу өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээллээс сэрэмжлүүлж байна

Цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш зүүн өмнөд Азийн орны 20-35 насны залуус хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирол явдал нэмэгдэж байна. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мяньмар улсын “КК Парк” гэх газарт Монгол Улсын зарим иргэд хохирогч болсон нь тогтоогдлоо.

Цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж өөрийн иргэдээ гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж эхэлсэн.

Дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ цахим орчинд “Англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд авна” гэж өндөр, цалин хангамж амласан худлаа зар мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна.

Улмаар онгоцны зардал, хувцас, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалтын дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.

ТЕГ-аас иргэдээ Монгол Улсад буцаан авчрах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-01 16:02

МЭДСЭЭРЭЭН БАЙЖ ОЧООД БЭЛГИЙН МӨЛЖЛӨГӨ ЭНЭ ТЭР ГАЙД ӨРТДӨГ ҮХСЭН АЦААРАА ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛ ЧИНИЙ ҮСЭРХЭГ ОРЧИНТОЙ ТЭР Л ЭРХТЭН ЧИНЬ ҮНЭ НЬ .ЧАМД МӨНГӨ ОЧИЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙГААЧ ЁСТОЙ МАЙ ШҮҮ ОДОО Л БОЛЬЧИХ ХАРИН ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧИЛНАА ГЭСЭН ЗАРААР МЭДЭХГҮЙ ЦАРАЙЛЖ ОЧООД ЦАГДААД ӨГӨӨД БАЙГААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button