Xinhua: Монгол Улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ

Монгол Улсад 2021 оноос хойш хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус наймаатай холбоотой гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. Ялангуяа, шинэ төрлийн синтетик эм бэлдмэл, бодисыг хууль бусаар тээвэрлэх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн гэсэн тооцоо гараад байна. Энэ талаар тус улсын Тагнуулын Ерөнхий Газрын мэдээллээс эш татан орон нутгийн хэвлэлүүд даваа гараг /2022.05.09/-т мэдээллээ.
“2021 он гарсаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсын шуудан, илгээмжийн үйлчилгээг ашиглан улсын хил гаалиар хууль бус аргаар нэвтрүүлэхийг завдсан нийт 11 удаагийн үйлдэл бүртгэгдсэн. Энэ хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хар тамхи зөөвөрлөсөн байж болзошгүй 16 хүнийг саатуулж, 4.5 литр шинэ төрлийн нийлэг хар тамхийг хураан авч, устгалд оруулсан талаар албан ёсны мэдээлэлд дурджээ.
Хар тамхины талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, мөн сониуч зан, амар хялбар аргаар мөнгө олох зэрэг оролдлого нь хар тамхины гэмт хэрэг өсөх гол хүчин зүйл болж байгааг мөн онцлов.

Монгол Улсын хууль журмаар хар тамхины хэрэгт холбогдсон хүнд хоёроос доошгүй жилийн хорих ял оноодог аж.
Нөгөөтэйгүүр, шинэ синтетик эм бэлдмэл нь хүний бие махбодиос гадна сэтгэцэд хортой нөлөө үзүүлж, төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй энэ төрлийн бодист донтох эрсдэлтэйг Монголын мэргэжлийн эмч нар сануулж байгаа юм.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу шүү, архи тамхиа яая гэж байхад ...
Хил хаасан зеэр хар тамхи хамгийн их орж ирлээ
Yaandaa huurhiis
Ene muuhai yumiig yah gej hergeldeg bainaa
Bolildoo zaluusaa
Unheer haramsaltai medee shuu ene
zelenskiin tserguudiin araas oroh ni,