Түдгэлзэх гишүүдээ кнопны "найраа"-гаар бүү өршөөгөөрэй, парламентчид аа
Талбайд залуус нь нүргэлсэн жагсаал хийж, Ерөнхий сайд нь тэднийг гарч сонсоод, шийдвэрээ биечлэн танилцуулсан харьцангуй эрүүл үзэгдэл өнгөрөгч долоо хоногт өрнөв. Одоо гол нь үр дүн. Аргалж явуулаад, тэгс ингэс хийх аваас үүнээс ч хүчтэй нийгмийн давалгаа үүсэхээр буйг саях уур амьсгал харуулсан.
Яг энэ уур амьсгалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувиар сэргэг мэдэрсэн байж болох. Тэрбээр Засгийн газар, УИХ-ын төвшин дэх ажлын хэсгүүдийг өнгөрөгч амралтын өдрүүдээр хуралдуулав. Залуусын шаардлагад бодит үр дүн үзүүлж ажиллахыг Ерөнхийлөгч хүртэл уриалаад амжлаа. Ер нь талбайн нүргээн харьцангуй эрүүл, үнэн үнэртүүлсэн хэв шинжтэй байсан учраас Төрийн томчуулд сэрүүлэг өгч чаджээ.
Үүнээс цааших процесс гол нь хэрхэн өрнөх вэ. Залуус бүдүүн тойм маягийн долоон асуудлаар шаардлага тавьсан юм шиг мөртлөө яг задлаад харахаар нэлээд нарийвчлагдаж буй. Тухайлахад, дарга нарын тансаглалыг хумиж, албан тушаалтнуудыг өршөөгөөд байгаа хялбаршуулсан журмыг өөрчлөх, томчуулд яг адилхан хуулийн хариуцлага хүлээлгэх агуулга л гэхэд биелүүлэхэд нэлээд чанга.
"Чанга" гэдэг нь ч учиртай. Жагсаалын үеэр залуус Хөгжлийн банк тэргүүтэй асуудлаар шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг хатуу сануулсан. Ерөнхий сайдын зүгээс ч тэр, Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлэх гишүүдийнхээ нэрийг УИХ-д оруулж ирэхийг уриалсан юм. Гэхдээ Прокурор нь оруулаад ирлээ гэхэд, нэгж УИХ-ын гишүүн танхимынхаа талаас ихгүй хувийг л найрахад тэр өршөөгдөх боломжтой.
Парламент энэ давуу эрхээ ашиглаж, УИХ-ын гишүүдийн хэргийг шүүхээр шийдэх боломжийг нь хаадаг байдал манайд бүр нахаль хэвэнд орж тогтсон. Яллагдах тогтоолдоо гарын үсэг зурахгүй, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээр хамгаалалт үүсгээд суучихдаг кэйсүүд ч өчнөөн.
Одоогийн байдлаар л гэхэд, Б.Адьяасүрэн авлига өгч байгаад ил цагаан "гардуулсан" үйлдэлдээ ял авахгүйн тулд УИХ-ын гишүүний сэнтийд орж нуугдсан байдалтай. Эрх баригч намын хэд хэдэн гишүүн түдгэлзүүлэх хэмжээнд хэрэг нь хүндэрсэн сургаар парламентын нөхдөө найрах ажлаа эрчимжүүлээд эхэлчихсэн байх жишээтэй.
Залуус ийм завхарсан, шударга бус агуулгуудыг огт хүлээн зөвшөөрч чадахааргүй, тийм уур амьсгалтай буй. Тэгэхээр Засгийн газраас жагсагчдын хүсэлтийг хангах чиглэлд зоригтой алхмууд хийгээд, хуулийн төсөл оруулаад ирдэг. Тэр нь УИХ дээр унадаг. Прокурор нэр бүхий гишүүдийг гишүүдийг түдгэлзүүлэх хүсэлт өгдөг. Гишүүд өөр хоорондоо "найрагдаж", нэгнээ авч үлддэг.
Яг ийм байдлыг парламент үзүүлэх л юм бол Төрийн ордныхон бүхэлдээ тэсч үлдэхэд хэцүүхэн нөхцөл байдал үүсэхээр буйг эрх баригчдад сануулъя. Хармаа хотондоо наймаалцаж, ар өврийн хаалгаар монголын төрийг өчнөөн заваарууллаа. Одоо нийгмийн уур амьсгалаа мэдэрч, шударга агуулга руу дөхөх манлайллыг парламент өөрөө үзүүлэх хэрэгтэй.
Сонгодог парламент хөгжүүлдэггүй юм аа гэхэд сонгогдсон улсуудаа хамгаалдаг аврах танхим болоод байж болохгүй юм, УИХ. Нийгмээ дагаад залуу үе тань асар хэрсүү, ухаалаг болсныг сая жагсаал бэлхнээ харууллаа. Ер нь тэдэнд үнэнг санал болгохгүй л юухан хээхнээр хууртахаасаа лав өнгөрчээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Herewee tudgelzuulehgui gishuudee awj ulduul ih huraliig taraah tcuglaan hiine shuu ard tume.sanuuljiy shudraga.bol.luiwarjidiig cheleeleed shalguuljih helsen shuu bitgii awj uldeerei tudgelzuuleh buh gishuudee cheleed ywuul shalguul za
Зөв ш тээ
Авч үлдэнэ ээ 76 жонхуу
Гишүүдийн хууль санаачлах эрхийг цуцалж иргэдэд олго.
Шударга байгаарай новшнуудаа
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭНГЭ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ЭНЭ ТӨРИЙН АВИЛГА 10 САЯ БАЙХАД НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРСАН БАЙДАГ. ГЭВЧ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР АВИЛГАА 4-8 ТЭРБУМ ХҮРТЭЛ НЭМЖ ДААМЖИРСАН. ТӨРИЙН АВИЛГА 4 ТЭРБУМ БАЙХАД 500000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ШАЛГАЖ ХЭРЭГ ҮҮСГЭЖ, БӨӨС ХУУРС ТҮҮЖ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ АТГ, АУДИТ БОЛОН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ АВИЛГАЧДЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ, ИРГЭНИЙ ХЯНАЛТЫГ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ. ЭНЭ ИХ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХӨГЖЛИЙН БАНК, ЭРДЭНЭТ, НИСЭХИЙН ЭРСДЛИЙН САН ГЭЭД БҮХ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ БҮР САНХҮҮГИЙН АУДИТ ХИЙЖ ХУДАЛ ДҮГНЭЛТ ӨГЧ ИРСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ГЭТЭЛ ТЭДНИЙ ЦАЛИН ЖИЛ БҮР НЭМЭГДЭЭД БАЙГАА НЬ БАС ТӨСВӨӨР АВИЛГА ӨГЧ БАЙГААГИЙН БАТАЛГАА. УГТАА ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ. ТУХАЙЛБАЛ ДАМДИННЯМ ГИШҮҮН ӨНГӨРСӨН ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАРХАНЫ НЭГ СУРГУУЛЬД САМБАР АВЧ ӨГЧ БАЙГАА БИЧЛЭГ, БАГШ НАР ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ АВЧ ӨГЛӨӨ ХЭМЭЭН ШОУДАЖ БАЙГААГ АУДИТ ЮУ ГЭЖ ҮЗСЭН БЭ. . ТЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДАМДИННЯМ 2-ООС ИЧИЖ ДЭМИЙ СУВГАА СОЛЬСОН. ГЭТЭЛ ГЭТЭЛ ГИШҮҮДИЙН НЭГ ЖИЛИЙН АВИЛГА 304 ТЭМБУМ, 12 ЖИЛИЙНХ 3.6 ИХ НАЯД, ДАРХАНЫ ЗАМЫГ 2 УРСГАЛТАЙ БИТГИЙХЭЛ 4 УРСГАЛТТАЙ БОЛГОХ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ. ЗАЛУУСАА ИЙМ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЬЕ
Эрхэм гишүүд сонгогдохдоо ард түмэнд амалсанаа марталгүй шудрага эсэхээ шалгуулах харуулах цаг нь ирждээ. 4тэр бумаасаа татгалзах зориг зүрхтэй гишүүн байгаа байлгүй дээ???? Бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих гишүүн байгаа эсэх хь яруу тод харагдах болов уу????
Албан ёсоор зарлагдсан 20 хүнийг түдгэлзүүл. Дараа нь шударга ёсыг яриараа.
Хэн нь хэн бэ гэдэг нь харагдах байлгүй
Найрагдаад л явна
Мангарууд яг нэгнээ гишүүн биш болгож харагдаач
АН-ын гишүүнээ л хөөж чадах байх