Нийгмийн
Портер машинтай сураггүй болсон иргэдийг үргэлжлүүлэн хайж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багт “портер” машинтай гурван хүн усанд унасан байж болзошгүй гэх мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-нд аймгийн Цагдаагийн газарт ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар болон сумын цагдаагийн тасаг, мэргэжлийн ангийнхантай хамтран эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн ч одоог хүртэл олоогүй байна.
Тодруулбал, “Портер” загварын автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй нарыг эрэн хайж байгаа бөгөөд өнөөдөр өглөөний 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Д.МӨНХБАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.