ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Эмбер Херд: Жонни Депп намайг хүчирхийлсэн

Дөрөвдүгээр сарын 11-нд болсон шүүх хурлын үеэр жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нар бие биенийхээ эсрэг нэхэмжлэл гаргажээ. “Variety”-ийн мэдээлснээр, Эмбер Херд Жонни Деппийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгажээ.

Эмбер Херд өөрийгөө “#MeToo” хөдөлгөөний оролцогч гэсэн утгаар, дэлхий даяар хүчирхийлэлд үнэхээр өртсөн эмэгтэйчүүдийн төлөөллөөр шүүх хуралд оролцсон аж.

Херд Жонни Деппийг 2019 онд архины шилээр хүчирхийлсэн талаараа ярьсан байна. Мөн хүчирхийллийн олон хэрэгт Деппийг буруутгажээ. Депп түүнийг хүзүүнээс нь базаад, өшиглөж, багалзуурдаж, цохиж нүдсэн гэсэн байна.

Шүүх хурал зургаан долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй байна. Нотлох баримтууд болон тэдний хоорондоо зөрчилтэй мэдүүлгүүдийг шүүн хэлэлцэхэд 11 тангарагтан шүүгч оролцох юм байна.

Жонни Деппийн өмгөөлөгчид түүнийг буруутгаж буй бүх зүйлийг үгүйсгэж, Херд салсан нөхрийнхөө талаар хийсэн бүх мэдэгдэл бол жүжигчний нэр хүндийг унагах зорилготой гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bilgee
bilgee
4 сар 14, 2022 16:22

mongoliin hamgiin sain gadaad medeeg anar olj niitleh wm daa

Холбоотой мэдээ

Back to top button