Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: Архидалт, хүчирхийлэлгүй гэр бүлийг хардалт "сүйрүүлэв" үү

Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн ноцтой хэрэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарсан талаар бид мэдээлсэн.

-ЭЦЭГ ЭХ НЬ ЦАГДААД ӨӨРСДӨӨ ДУУДЛАГА ӨГСӨН БОЛОЛТОЙ-

Тэд 13, 12, 9, 1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх гэж тохирсон байсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл эл мэдээлэл худлаа байж болзошгүй байна.

Учир нь тус айл хашаандаа ганц байшиндаа амьдарцгаадаг бөгөөд гадны хүн байдаггүй аж. Өчигдөр өглөө эрт цагдаад дуудлага өгсөнийг бодоход өөрсдөө ярьсан байх магадлалтай байгааг эх сурвалж мэдээллээ.

Түргэн тусламжийнхан цагдаагийнхантай хамт очиход том хүү нь амьсгал хураасан байдалтай байсан бөгөөд эл хэргийн шалгалтын ажиллагаа өдгөө үргэлжилж байна.

-АРХИДАЛТ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРИЙЛЛИЙН ДУУДЛАГА ИРЖ БАЙГААГҮЙ АЖ-

Юуны учир эл аймшигт хэрэг гарсан талаар бид эх сурвалжуудаас тодруулсан юм. Ингэхэд тус айл төлөв, томоотой, архи дарс уудаггүй, амьдралын чанар тийм муу биш, боломжийн айл аж. 102, 107, 108-д гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хүчирхийлэл, архины хамаарал, хөршүүдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх дуудлага мэдээлэл огт ирж байгаагүй юм байна.

Түүнчлэн Баянзүрх дүүрэг дотроо шилжилт хөдөлгөөн хийж, 28-р хороонд жил гаруйн өмнө буюу 2020 оны 12-р сарын дундуур ирж суурьшаад байжээ. Тиймээс хорооны хэсгийн ахлагч нартайгаа сайтар танилцаагүй, дотносоогүй байсан бололтой. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ковидтой байсан учраас хороо болон хэсгийн ахлагч нар нь гэрээр нь орж байгаагүй. Ковид тусах үед нь өрхөөс холбогдож эм, эмнэлгийн хэрэгслийг нь хүргэж өгч байжээ. Хэсгийн ахлагч нь хоёр, гурван удаа очсон боловч ковидын үе таарсан, түүнчлэн 2021 онд төрсөн нялх хүүхэдтэй учраас гэртээ оруулаагүй байна.

-ЭХ ҮРСИЙН БАЯРААР ОДОНГОО АВАХ ГЭЖ БАЙЖЭЭ-

Дөрөв дэх хүүхдээ өлгийдөд удаагүй байсан гэрийн эзэгтэйд алдарт эхийн одон өгнө гээд бүх бичиг баримтыг нь бүрдүүлчихсэн, зураадугаар сарын 1-нд эх үрсийн баяраар одонг нь гардуулах гээд хүлээж байжээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр эхнэр нь дөнгөж төрсөн учраас гэртээ хүүхдээ хараад суудаг, гурван хүүхэд нь сургуульдаа явдаг, нөхөр нь барилга дээр ажилладаг байжээ.

Эх сурвалжуудаас авсан, сонссон мэдээллээр эл хэрэг хардалтын улмаас гарсан байж болзошгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна. Гурван хүүхэд нь хүүхэд хамгаалах төвд байгаа бол эцэг эхийг нь саатуулжээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-16 10:44

Ymr sejgiin ym bichdeg site we bololtoi edr yu bicheed bgaa ym taamag dewshvvleed bgmu haashi

Eej
Eej
2022-04-16 11:21

13 nastai huu amisgal huraasan gdg ni anduurch bichsench boloosoi eviidee burhan min etseg ehd ter nylh amitan ymar buruutai yum be zurh shimshirj noirgui honoloo.

зочин
зочин
2022-04-16 17:54

Мэдрэл муутай эргүү юмнуудаар дүүрчихсэн юмууу хаашаа юм.

Зочин
Зочин
2022-04-17 22:32

Hoyor nowsh huugiin amiig burelgedeg ni yaj bgaam bol Ewiidee odii tom bolson hairan huugee ingej zoliosoldog yamar teneg be

Холбоотой мэдээ

Back to top button