ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Эдийн засагч: Дэлхийд ам.долларын ноёрхлыг зогсоох арга зам бол ЭВСЭЛ

ОХУ, БНХАУ болон Иран улс багтсан худалдааны эвсэл үүсгэн байгуулагдаж, дэлхийд  шинэ мөнгөн тэмдэгтийг бий болгож, эцэстээ олон улсын худалдаанд ам.долларын ноёрхлыг устгахад хүргэж болзошгүй болоод байна. Эдийн засагч Жамшид Адалатиян  хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийм байр суурийг илэрхийлжээ. Түүний тооцоолсноор, дэлхийн улс орнууд газрын тос, байгалийн хий болон бусад эрчим хүчний нөөцийн төлбөрийг ам.доллароос өөр мөнгөн тэмдэгтээр орлуулах өөр хувилбарын талаар бодох ёстой аж.

ОХУ, БНХАУ болон Иранаас авхуулаад олон улсын хоригт орсон бусад улс орнууд ямар нэгэн эвсэл шинээр байгуулж, худалдааны гүйлгээндээ ашиглах валютаа тодорхойлохоор тохиролцоонд хүрч чадвал тэр нь лав Америкийн ам.доллар биш байх болно. Тиймээс ам.долларын ханш суларч, дэлхийн эрэлт хэрэгцээ нь ч аажмаар буурна хэмээн Жамдиш Адалатиян онцоллоо.

Асар их хэмжээний бараа, түүхий эдийн худалдаанд ашиглагдаж байгаа АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ноёрхлыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй гэдгийг ч мөн онцлов. Гэсэн хэдий ч, урт хугацаандаа дэлхийн санхүүгийн салбарт ам.доллар бус өөр цоо шинэ мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж эхлэх хувилбар боломжтой гэж эдийн засагч үзлээ.

Өмнө нь, Японы “Мизүхо” /MIZUHO BANK/ банкны ахлах эдийн засагч Каракама Дайсүкэ хэлэхдээ, Орос улс SWIFT-ээс “жийгдсэн” нөхцөл байдлыг хойшлуулах нь олон улсын төлбөр тооцоонд АНУ-ын мөнгөн тэмдэгтээс удаан хугацаагаар татгалзаж байгаа нөхцөлд ам.долларын ноёрхлыг ганхуулах болно гэлээ. Одоогийн байдлаар Оросын эсрэг олон улсын хориг тогтоосон нь дэлхийн эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж байгаа боловч цаг хугацаа өнгөрөх тусам ОХУ энэ байдалд аяндаа дасан зохицох бөгөөд энэ нь эргээд АНУ-ын санхүүгийн хоригоос эмээж буй улсын хувьд “айх шалтгаан” биш болох талтай. Ингэснээр, ам.долларын ноёрхолд эцэс ирнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-18 15:31

50 жил доллар"ганхаж" бга, ноёрхол нь дуу�####�ггүй...доллар "хаан" хэвээрээ, ард нь дэлхийн No1 эдийн засаг, холботнууд нь бга

Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар
2022-04-18 15:45

Зөв шийдэл АЗИ-в�##�ют гаргах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button