ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

С.Болормаа: Тамхины улмаас дэлхийд жилд НАЙМАН сая, манай улсад 4300 хүн амиа алддаг

Манай улсад янжуур тамхины хэрэглээ асар их. Гуравхан сая хүн амтай улсын хувьд тамхинаас шалтгаалсан нас баралтын тоо 4300 гэдэг асар эмгэнэлтэй өндөр тоо. Үүнээс тамхинаас шалтгаалсан зөвхөн зүрх судасны өвчин, хорт хавдараар жилд 2500 хүн нас бардаг байна. Иймд бид ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Болормаатай тамхидалтын нөхцөл байдлан талаар ярилцаж, мэдээлэл сонслоо.

-МАНАЙ УЛСАД ТАМХИНААС ШАЛТГААЛСАН ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН, ХОРТ ХАВДРААР ЖИЛД 2500 ГАРУЙ ХҮН АМИА АЛДДАГ-

-Монголд тамхидалтын тухай эмгэнэлтэй тоо баримтууд дуулддаг. Жилд яг хэчнээн хүн тамхинаас үүдэлтэйгээр нас бардаг вэ хатуухан асуухад? 

-Шууд хатуу тоогоор ярилцлагаа эхлүүлж байх шиг байна. Өмнөтгөл байдлаар суурь мэдээлэл өгье. Тамхидалт бол зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, төрөл бүрийн хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн нэг мөн. Тамхидалтаас болж дээрх өвчлөлүүд үүсдэг нь нотлогдсон.

Тамхидалтаас шалтгаалан дэлхийд жилд НАЙМАН сая орчим хүн амиа алддаг гэсэн статистик байдаг. Харин манай улсад жилдээ нийт 16 мянга орчим нас баралт бүртгэгддэг. Үүний гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр, таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас бардаг. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 1/4, хорт хавдрын шалтгаант нас баралтын 30 орчим хувь нь тамхидалтын шалтгаант нас баралт байдаг гэсэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тооцоолол байдаг. Үүний дагуу тооцоолбол манай улсад жилд 2,500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин, хорт хавдрын улмаас амиа алддаг. Үүнээс гадна Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4,300 орчим хүн нас барж байна, эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна гэж гарсан. Энэ бол асар өндөр тоо. Энэ бол асар өндөр тоо.

-Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд асар өндөр, асар эмгэнэлтэй тоо байна шүү. Тэгвэл хэрэглээтэй холбоотой статистик мэдээлэл ямар байдаг бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн албан ёсны судалгааны тоо баримтуудаас хэлж өгье. Халдварт бус өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаа (СТЭП судалгаа) гэж бий. Энэхүү судалгааг Монгол улс 2005, 2009, 2013, 2019 онуудад нийт дөрвөн удаа хийсэн байдаг. 2019 оны судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын 24,2 хувь тамхи татдаг гэж гарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Тамхины эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй гэсэн үг. Мөн 2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар 13-15 насны сурагчдын дундах тамхины хэрэглээний тархалтыг судалсан байдаг. Ач холбогдолтой, чухал мэдээлэлтэй судалгаа. Энэхүү судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь (хөвгүүдийн-21 хувь, охидын-6.9 хувь) нь тамхи татдаг гэж гарсан. Мөн энэ судалгаагаар электрон тамхины хэрэглээг судалсан. Ингэхэд 13-15 насныхны 3.5 хувь нь электрон тамхи татдаг. Үүний 5.8 хувь нь хөвгүүд, 1 хувь нь охид байгаа юм.

-Эмэгтэйчүүдийн дундах тамхи таталт нэмэгдсэн. Сургуулийн сурагч охид хүртэл татах нь ихэссэн гэдэг шүүмжлэл их гардаг шүү дээ. Энэ талаарх бодит судалгааг дурдвал?

-Эмэгтэйчүүдийн дундах тамхидалт 2019 оны СТЭП судалгаагаар 5 хувьтай гарсан нь 2013 оныхоос ердөө 0.3 хувиар буурсан байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Хүйсээр нь харьцуулж үзвэл эрчүүд 8.7 дахин өндөр хувийг эзэлдэг.

-ТАМХИНЫ НИКОТИН СУДАСНЫ ХАНАНЫ БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭДЭГ-

-Тамхинаас үүдэлтэй өвчлөлүүдийн талаар та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Сүүлийн үед тамхидалтаас үүдэлтэй судасны бөглөрлийн улмаас хөлөө тайруулах нь ихэссэн гэдэг мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Энэ мэдээллийн талаар сайн мэдэхгүй байна. Эмч нар өөрсдийн эмнэл зүйн практикын тохиолдлууд дээрээ үндэслэж үүнийг ярьж байгаа байх. Тамхи судасны бөглөрөл үүсгэдэг үү гэвэл үүсгэдэг. Тамхинд агуулагддаг никотины бохь судасны ханыг бөглөдөг. Уушгины гуурс, гуурсанцруудыг тамхины бохь бөглөдөг. Энэ нь механикаар хүний амьсгалах чадварыг бууруулж байна гэсэн үг. Тамхи татдаг хүмүүс бөгшүүлж ханиалгадаг шүү дээ. Хэр их хэмжээтэй тамхи татна, төдий чинээ бөглөрөл үүснэ. Хамгийн харамсалтай нь эцэст нь харвалт, шигдээс, уушгины архаг бөглөрөлт өвчнөөр нас барах эрсдэлд хүргэдэг.

-Янжуур тамхинд 7000 төрлийн хорт бодис агуулагддаг гэдгийг нийтээрээ мэддэг хэрнээ яг ямар хорт бодис агуулагддаг гэдгийг нарийн сайн мэддэггүй шүү дээ?

-Яг үнэн. Янжуур тамхинд үндсэн хордуулагч болон донтуулагч бодисууд агуулагддаг. Донтуулагч бодист никотин зүй ёсоор орно. Асар их хортой бодисууд дотор хорт хавдар үүсгэгч ацетальдегид, формальдегид, бензоапирин, нитрозамин зэрэг 70 гаруй бодис, аммони, жоом, шавьжны хоронд хэрэглэгддэг химийн хортой нэгдлүүд агуулагддаг. Сүүлийн үеийн цахилгаан тамхинд ч утаат тамхинд агуулагддаг хорт хавдар үүсгэгч таван химийн хорт нэгдлүүд агуулагдаж байгаа нь тогтоогдсон.

-Янжуур тамхинд дам тамхидалт гэх осолтой асуудал бий. Тамхи татаж буй хүнээс илүү хажуу дахь нь хорддог. Үүнд хүүхдүүд илүү хорддог нь эмгэнэлтэй?

-Миний дээр дурдсан 13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн тамхидалтын тархалтын судалгаанд дам тамхидалтын тухай бас орсон. Гэрийн нөхцөлд дам тамхидалтад судалгаанд оролцсон хүүхдүүдийн 42.9 хувь нь өртдөг. Олон нийтийн газар дам тамхидалтад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 52.3 хувь нь өртдөг гэж гарсан байгаа. Хоёр хүүхэд тутмын нэг нь дам тамхидалтад өртдөг байх нь.

-“ЯНЖУУР ТАМХИ ХОРТОЙ ГЭЭД ЦАХИЛГААН ТАМХИ ТАТАХ, ЦАХИЛГААН ТАМХИ ХОРТОЙ ГЭЭД ЯНЖУУР ТАМХИ ТАТАХ” ХОЁРЫН АЛЬ АЛЬ НЬ ЭНЭ ТӨРЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗОРИЛГОТОЙ МАРКЕТИНГ-

-Цахилгаан тамхины талаар та нэлээдгүй дурдлаа. Зарим нь цахилгаан тамхийг маш их хортой гээд буцаад янжуур тамхи татах хандлага ажиглагдаж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Сүүлийн үед цахилгаан тамхитай холбоотой нэлээд судалгаанууд хийгдэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгаа гаргаж ирэхэд нэлээдгүй хугацаа ордог. Ялангуяа цахилгаан тамхи гэж нэрлэгдээд байгаа шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг анх 2003 онд үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс хойш улам боловсронгуй болж байна. Цахилгаан тамхийг хортой юм байна гээд буцаад уламжлалт янжуур тамхи татах ойлголт явж байгаа нь цаад утгаараа тамхи үйлдвэрлэгчдийн маркетинг явж байгаа. Өөр юу ч биш. Тамхи үйлдвэрлэгч, худалдаачид зах зээлээ алдахгүй гээд тэмцэлдэж байна. Монгол Улсад 2021 онд янжуур тамхи 3 тэрбум гаруй ширхэгийг, цахилгаан тамхи 1.2 саяыг оруулж ирсэн гэх мэдээлэл байдаг. Энэ нь хуулийн зохицуулалтгүйтэй холбоотой.

-Яаралтай хуульчлах шаардлагатай юм байна, тийм үү?

-Яг тийм. Дэлхийн маш олон оронд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүдийг хуулиар зохицуулдаг. Манайх хуулийн зохицуулалт хийж амжаагүй байгаа цөөхөн улсын нэг. 2017 онд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж зохицуулах гэж байсан ч төдийлөн амжилт олоогүй. Түүнээс хойш таван жил өнгөрлөө. Энэ хооронд тамхины зах зээл асар өргөжлөө. Хүүхэд залуучууд маш их тамхинд донтож байна. Тийм учраас үүнийг хуулиар маш хурдан зохицуулах ёстой. Ингэхдээ зөв, сайн зохицуулалт хийх шаардлагатай. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

ТАМХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТАМХИНЫ ҮНИЙН 70 ХУВЬД ХҮРГЭХИЙГ ДЭМБ ЗӨВЛӨДӨГ-

-“Тамхинаас гаръя, больё” гээд ч чаддаггүй хүмүүсийн тухайд юу зөвлөх вэ?

-Эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд тамхинаас гарахыг зөвлөдөг байх шаардлагатай. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулан сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ, мэдээлэл өгөх үндэсний заавар боловсруулсан. Энэ зааврыг эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна. Тамхи татах нь нэг төрлийн донтох эмгэг юм. Донтолтоос гаргах тусламж үйлчилгээг сайн хүргэх ёстой. 13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 10 хүүхэд тутмын 9 нь буюу 85.6 хувь нь тамхинаас гарах гэж оролдсон, тамхи татдаг 10 хүүхэд тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа юм. Энэ судалгаа нь хүүхдүүд тамхийг дөнгөж сонирхож татаад эхлэхэд нь маш хурдан гаргах ёстой гэдгийг харуулж байна. Тамхинаас гарахад никотин орлуулах эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг цогц аргууд байдаг. Эдгээрийг хэрэгжүүлэх шаардлагатай.

-Манай улс тамхины үнэ болоод татвар багатай орны тоонд ордог байх?

-Манай улсад янжуур тамхины татвар хэт бага, үнэ хамгийн хямд улс орнуудын нэг. Иймд ДЭМБ улс орнуудад тамхины татварыг тамхины жижиглэнгийн үнийн 70 хувьд хүргэхийг зөвлөдөг. Гол зорилго нь тамхины хэрэглээг бууруулж, ялангуяа хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос урьдчилан сэргийлэх юм.

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхөн хүүхэн байна. Дээшээ татагднаа

Тулга
Тулга
Reply to  Зочин

Ха ха

Зочин
Зочин

Пөөх ямар айхтар тоо вэ

Зочин
Зочин

Ийм айхтар тоо суд�##�гаа байсаар байт�##� хүмүүс тамхинаас татг�##�захгүй юм аа

Зочин
Зочин

Даанч тамхичин хүмүүс энэ тоо баримтыг үгүйсгэж, хожимдож ухаардаг

Зочин
Зочин

Ороодог тамхины үнэр заримдаа гоё шүү, гэхдээ л эрүүл мэндэд маш хортой. Тиймээс тамхи татмаар бол vipe хэрэглээрэй

I666
I666

Ene olon bat vbliin xiisen tsvtsnvvd bii bolson tsagaas tamxichid maynga mayngaaraa nemegdsen emgeneltei tvvx vldseen tsvsiidiig boliulj bj buurna

Зочин
Зочин

Тамхи импортлогч нар чинь ургам�##�ын гар�##�тай гээд бараг хоргүй ухааны юм яриад байдаг �##�тан гадас ,витафит,волтам,монгол тамхи со ,тэднийг ивээн тэтгэдэг учр�##� ,дангаасүрэнгийн энхбат мэтийн гишүүд компаниудыг шүүхэд өг

Зочин
Зочин

100 хувь сан�##� нэг байна 20,30 жил тамхи татсан ах маань уушигны хорт хавдараар өнгөрсөн тэрнээс хойш үнэхээр жигшдэг тамхины хор хөнөөлийг нийтэд байнга сурт�##�чилаасай гэж хүсдэг????

Зочин
Зочин

Тамхины компаниуд өвчтөнгүүдээ �##�дахгүйн тулд юу гэжил хараад суухав,хүмүүс тамхи татаж эрт үхэхнэ улстөрчидөд ашигтай нийгмийн даатг�##� төлөхгүй тийм учраас л эмч нар ,улс төрчид, тамхины эзэд электрон тамхииг үзэн яддаг

Тулга
Тулга

Одоо з�##�уус энэ муухай үнэртэй хорноос татг�##�зах хэрэгтэй. Ядаж л бие, амнаас чинь өмхий үнэртэхгүй

Тулга
Тулга

Хор хор хор

Зочин
Зочин

tamhi hogiin shde garah gej tamaa tsaidag eddee

Зочин
Зочин

IREEDUID ELECTRON TAMHI BOLON TUUNEES DAWJ SETGEWEL AMJILTAND HURNE DEE ODOO 95 HUVI BAGASSAN GEHED L UR DUN SAITAI BARAG HORGUI TECHNOLOGUID CH GARCH IREH BAIH TSAG HUGATSAANII ASUUDAL

Зочин
Зочин

13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн суд�##�гаагаар 10 хүүхэд тутмын 9 нь буюу 85.6 хувь нь тамхинаас гарах гэж оролдсон, тамхи татдаг 10 хүүхэд тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэй энийг одоо юу гэж ойлгох уу хар нялхаараа янжуур зуугаад бүүр гарах гээд оролдоод явж байдаг янжуурийг хоригловол таарна

Зочин
Зочин

13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн суд�##�гаагаар 10 хүүхэд тутмын 9 нь буюу 85.6 хувь нь тамхинаас гарах гэж оролдсон, тамхи татдаг 10 хүүхэд тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэй энийг одоо юу гэж ойлгох уу хар нялхаараа янжуур зуугаад бүүр гарах гээд оролдоод явж байдаг янжуурийг хоригловол таарна

ЯНЖУУРЫГ ХОРИГЛОЁ
ЯНЖУУРЫГ ХОРИГЛОЁ

13-15 насны хүүхдүүдийн дунд хийсэн суд�##�гаагаар 10 хүүхэд тутмын 9 нь буюу 85.6 хувь нь тамхинаас гарах гэж оролдсон, тамхи татдаг 10 хүүхэд тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэй энийг одоо юу гэж ойлгох уу хар нялхаараа янжуур зуугаад бүүр гарах гээд оролдоод явж байдаг янжуурийг хоригловол таарна

Зочин
Зочин

ЭЛЕКТРОН ТАМХИ НЬ ЯНЖУУР БУЮУ ЭНГИЙН ТАМХИНААС ХОРТОЙ ГЭХ ЗАЛУУ ЭМЧ НАРЫН ПОСТЫГ ХАРСАН БАЙХ УЧИР НЬ сүүлийн үед электрон тамхийг энгийн тамхинаас 1 дахин хор бага ✅, амнаас эвгүй үнэр үнэртдэггүй✅, дам тамхид�##�танд өртдөггүй, хөдөө гадаа явах, ажил хийдэг хүмүүс г�##� түймрийн аюул тарихгүйн тулд✅, гадаа гудамжинд хог үүсгэдэггүй ✅ эдийн засгийн хэмнэлттэй байх зэрэг олон ш�##�тгааны улмаас татах болсон бөгөөд энэ нь олон жил дангаар ноёрхсон тамхи үйлдвэрлэгчид төдийгүй тамхи импортлон оруулж ирж буй компаниудын борлуул�##�танд сөргөөр нөлөөлж уурлуулж, з�##�уу эмч нарыг мөнгөөр худ�##�дан авч одоо бүүр ГААЛИАС ХААНА Ч ГЭХ ШИГ буруу ойлголт төрүүлж байна. МЭДЭЭЖ Нэгэнт хэрэглээнд нэвтэрсэн учраас энэ т�##�ын хууль, хян�##�т, татварын асуудлыг нэг тийш нь цэгцлэх �######�шгүй хэрэгцээ бий болсон гэдэгтэй сан�##� нэг байна.

Зочин
Зочин

Тамхины хөгжил шинэ шатандаа гарч байна, vipe бол хор багатай, илүү цэвэрхэн шинэ хэрэглээ юм даа! Ороодог тамхи, гаанс, янжуур, электрон гээд өөрчлөгдөж байна. Гэхдээ тамхинаас гарах зорилгоор vipe хэрэглэх нь зөв, тэрнээс биш тамхи татдаггүй хүн сонирхоод хэрэггүй дээ

Зочин
Зочин

Tamhini kompaniud ch argaa barj bn daa tamhinaas neg ch gesen hun gargahguin tuld huuramj medeeleluud haa saigui seveed ed nart humuus янжуур тамхиndaa hordohno l chuhal elektron tamhi tataad tamhinaas garchihval hamag orlogo ni haagdah geed hudal surtalchilgaa haa saigui hiij bn bodwol altangadas, voltam zereg tom conpaniid l baih daa ugaasaa delguuruudeer essee, mild, caster ene ter 20-30 huvi orlogo ni bagassan gej delguurtei egch maani yarij bsn

Зочин
Зочин

Янжуурыг хуулиар хориглоё татвар нэмье

Зочин
Зочин

tatvar nemeed 5 k nuud 10 k unetei bolgo ers bagasna

Зочин
Зочин

Электрон тамхи татаад тамхи наасаа бүүр гарсан хүн байна үнэхээр үр дүн сайтай юм билээ хамгийн гол нь тамхинаас хүн гарахна л манай тамхи импортлогч нарыг асар ихээр уурлуулаад байгаа учраас л эмч нар улстөрчдийг худ�##�даж аваад тархи уга�##�т их явагдаж байна лээ хуульчилаад өгчихвөл амар

Зочин
Зочин

Тамхи импортлогч нар чинь ургам�##�ын гар�##�тай гээд бараг хоргүй ухааны юм яриад байдаг �##�тан гадас ,витафит,волтам,монгол тамхи со ,тэднийг ивээн тэтгэдэг учр�##� ,дангаасүрэнгийн энхбат мэтийн гишүүд компаниудыг шүүхэд өг

Зочин
Зочин

Бодвол волтам гээд тамхи импортлогч хамгийн том компани захи�##�агч биз гэнэтхэн л бүх сайт ажилуулагч эмч нар,майцэцэг гээд нэг сувилагч хүүхэн эмч болчихсон электрон тамхи хортой янжуур нь ургам�##� хоргүй гээд,бас баахан дангаасүрэн энхбат өөр хэн ч билээ баахан хүмүүс гэнэт л электрон тамхи хортой гээд сэвээд байсан энэ хуулийн сургаар л тамхины эзэдийн гар хөл болоод байжээ

Зочин
Зочин

Бодвол волтам гээд тамхи импортлогч хамгийн том компани захи�##�агч биз гэнэтхэн л бүх сайт ажилуулагч эмч нар,майцэцэг гээд нэг сувилагч хүүхэн эмч болчихсон электрон тамхи хортой янжуур нь ургам�##� хоргүй гээд,бас баахан дангаасүрэн энхбат өөр хэн ч билээ баахан хүмүүс гэнэт л электрон тамхи хортой гээд сэвээд байсан энэ хуулийн сургаар л тамхины эзэдийн гар хөл болоод байжээ

Зочин
Зочин

Дэлхий дээр хамгийн ашиггүй ганцхан юм байдаг нь янжуур тамхи, архинд хүртэл ашигтай бодис агуулсан байдаг тэгсэн хэрнээ хүмүүсийг тамхинаас гаргахад тус�##�ж байгаа электрон тамхины эсрэг сөрөг сурт�##�чилгаа хийж байгаа эмч нар тв сайтууд бас ичих булчирхай байх хэрэгтэй шүү �##�ь �##�ь нь хортой мэдээж татдаггүй хүн цахилгаан тамхи татаж огт болохгүй, зөвхөн тамхинаас гарах зориул�##�таар л хэрэглэх хэрэгтэй, энэ нь л манай худ�##�дагдсан улстөрчдийг уурыг нь хүргэж уушигийг нь сагсайлгаж дээ

Зочин
Зочин

Дэлхий дээр хамгийн ашиггүй ганцхан юм байдаг нь янжуур тамхи, архинд хүртэл ашигтай бодис агуулсан байдаг тэгсэн хэрнээ хүмүүсийг тамхинаас гаргахад тус�##�ж байгаа электрон тамхины эсрэг сөрөг сурт�##�чилгаа хийж байгаа эмч нар тв сайтууд бас ичих булчирхай байх хэрэгтэй шүү �##�ь �##�ь нь хортой мэдээж татдаггүй хүн цахилгаан тамхи татаж огт болохгүй, зөвхөн тамхинаас гарах зориул�##�таар л хэрэглэх хэрэгтэй, энэ нь л манай худ�##�дагдсан улстөрчдийг уурыг нь хүргэж уушигийг нь сагсайлгаж дээ

Зочин
Зочин

амьдарья гэвэл тамхинаас гарчихаарай архмнаас гарчихаарай улаанбаатрын утаан дээр тамхи ч юучив дээ

Зочин
Зочин

Уг элёктрон тамхи байг�##�ь орчинд хор нөлөөгүй,хог тарьдаггүй гээд давуу т�##� ихтэй,даанч энэ тамхины компаниуд ,тэдний хамаарөл бүхий улстөрчид тв ялангуяа монгол тв,ийгл тв ,гого.мн сайт ,за тэгээд эмч нар гээд хүмүүсийн тархи угааж худ�##�даж авч болох бүх хүнийг худ�##�даж аваад хуурамч мэдээлэл их цацдаг

Зочин
Зочин

Уг элёктрон тамхи байг�##�ь орчинд хор нөлөөгүй,хог тарьдаггүй гээд давуу т�##� ихтэй,даанч энэ тамхины компаниуд ,тэдний хамаарөл бүхий улстөрчид тв ялангуяа монгол тв,ийгл тв ,гого.мн сайт ,за тэгээд эмч нар гээд хүмүүсийн тархи угааж худ�##�даж авч болох бүх хүнийг худ�##�даж аваад хуурамч мэдээлэл их цацдаг

Зочин
Зочин

хууль чух�##� онцгой татвар нэмэх нь бзүр чух�##�

Холбоотой мэдээ

Back to top button