ВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМ

ВЛОГ | Номын дэлгүүрийн шинэ соёл: Нүд алдам "NINE Bookstore"-оор зочиллоо

Орон хотод маань үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа "NINE Bookstore" номын дэлгүүрээр зочиллоо. Дан ганц номын дэлгүүр биш. Номын галерейд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэх нь сонирхолтой. Дэлгүүр доторх сандал дээр тухлан, нааш "харсан" номуудыг харж, хүсвэл амтат боргол ууж, хэсэгхэн ч болов хөлөө жийж суугаад тайвширч болох газар.

Дөрөвдүгээр сарыг дуустал ном авсан хүн бүрд боргол дагалдуулж байгаа юм билээ.

Одоо харин та бүхэнд тус номын дэлгүүрийн тухай сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

НЭГ. Эл номын дэлгүүрийг Б.Батзаяа, Б.Базарсүрэн, Д.Ганзориг хэмээх 3 залуу үүсгэн байгуулжээ.

ХОЁР. Уламжлалт номын дэлгүүрүүд шиг номуудыг уран зохиол, намтар, орчуулга гэх мэтээр төрөлжүүлээгүй, хавтасных нь өнгөөр ангилжээ.

ГУРАВ. Хамгийн сонирхолтой нь ердөө шидээвэр 400 номыг онцолж, дэлгүүртээ тавих юм байна. Одоогийн байдлаар 370 гаруй ном тавигджээ.

ДӨРӨВ. 45 хоногийн дотор борлуулалтаар нь шигшээд борлуулт муу номыг зохиолчид нь буцааж өгнө гэсэн зарчим гэрээндээ тусгаж буй гэнэ.

ТАВ. Хог хаягдлын эсрэг хөөрхөн санаачилга гаргасан нь таалагдсан. Та ямар нэгэн байдлаар худалдан авалт хийгээд НӨАТ-ын баримтаа дэлгүүрт байрлах дэлгэцээс уншуулах боломжтой. Энэ тохиолдолд буцаалт хийх хүндрэлтэй байдаг тул сонголтоо зөв хийхийг анхааруулж байна билээ, номын хорхойтнуудаа.

Үүсгэн байгуулагч Б.Батзаяа, Б.Базарсүрэн, Д.Ганзориг, худалдааны зөвлөх А.Удвал

ЗУРГАА. Хүмүүс номыг хавтсаар нь санадаг тул хайж олоход хялбар хэмээн бүгдийг нь нааш нь харуулсан гэнэ. Мөн тус дэлгүүрт тавигдсан бүх ном онцгой гэдэг утгаараа нааш нь харуулжээ. Үүнээс гадна номын галерейд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэхийг хичээсэн тул ийн шийдсэн гэнэ шүү.

ДОЛОО. Номын дэлгүүрт номоо тавьж буй тохиолдолд: НӨАТ төлөгч бол 21 хувь, хувь хүн бөгөөд НӨАТ төлөгч биш бол номын тань орлогын 30 хувийг нь шимтгэл болгон авна.

НАЙМ. Номын тухай цогц мэдээлэл өгөх сайт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Мөн тун удахгүй хүргэлттэй болох гэж байгаа гэнэ.

ЕС. Бүтэн жилийн турш 9 номыг сонгон онцлох юм байна.

АРАВ. Худалдааны зөвлөхүүд нь ямар нэгэн байдлаар номтой амьдралаа холбосон хүмүүс тул ном сонгоход тань туслах юм байна шүү. Асууж, тодруулах зүйлээ нэрэлхэлгүй асуугаарай.

ВЛОГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2022 09:37

Хаяг нь хаана юм бол

Зочин
Зочин
4 сар 21, 2022 10:28
Reply to  Зочин

Блью моны урд гэсэн шүү

Зочин
Зочин
4 сар 21, 2022 09:44

Гоё доо, удахгүй очиж үзнэ гэж бодцон л явж байгаа

Зочин
Зочин
4 сар 21, 2022 09:50

Энэ номын дэлгүүр хаана юм

Зочин
Зочин
4 сар 21, 2022 10:30
Reply to  Зочин

@Уламжл�##�т номын дэлгүүр, кофе шопоос өвөрмөц. содон зохиомжтой сайхан номын дэлгүүр нээгджээ Сонголтоо сайн хийхийг үүсгэн байгуулагч Бат зөвөллөө .Ажлын өдрүүдэд 9-19 цагт амр�##�тын өдөр 10-19цаг ажиллана .Хүргэлттэй ажиллана

Зочин
Зочин
4 сар 21, 2022 14:25

Ороод чөлөөтэй үзэж болдог тохьтой, хүн амьтан хулгай хийх нь үү гэжс эрдээд ажиглаад эвгүй байд�##�д байлгахгүй бол зүгээр байдаг юм. Хэтэрхий цайвар гэрэлтэй тул тухтай мэдрэмж бол �##�га. Зайгүй бага болохоор цайвар өнгө тод гэрэл хийсэн байх. Латин үсэг хэрэглэсэн нь та�##�агдсангүй. Монгол хэлээрх ном зарж буй бол улсын �##�бан ёсны үсгээ ашиглах чух�##�.

Зочин
Зочин
4 сар 21, 2022 14:26
Reply to  Зочин

Тухтай мэдрэмж а �##� г а !

Зочин
Зочин
4 сар 21, 2022 14:26
Reply to  Зочин

Тухтай мэдрэмж а л г а !

Азийн дэлгүүрүүд бүгд манаачтай
Азийн дэлгүүрүүд бүгд манаачтай
4 сар 21, 2022 14:32

Азийн дэлгүүрүүд бүгд өөртөө үйлчлэх дэлгүүр хэр нь манаачтай. Тэдгээр нь байнга хараад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Европт бол манаачгүй. Хүн дуртай газраа ороод удаан ч гэсэн эргэлдэж үзэж юмаа авч болдог. Авахгүй гарсан ч юм хэлэхгүй. Монгол дэлгүүр авахгүй бол уурлаад загнадаг. Манаач нар нь .Маш бүдүүлэг. Дэлгүүрийн зорилтот бүлэг нь буюу дийлэнх нь гадаадын иргэд бол латин үсэг хэрэглэх л байх. Гэвч миний бодлоор зорилтот бүлэг нь монголчууд юм шиг байна. Яагаад латин үсэг хэрэглэснийг ойлгохгүй байна. Зорилтот бүлгийнхэндээ л үйлчлэх чух�##� даа. Бизнесийн �##�тан дүрмийн нэгт зорилтот бүлгээ тодорхойлох, хоёрт өөрийнхөө дуртай юмыг биш зорилтот бүлгийнхээ дуртай юмыг зарв�##� авах магадл�##� нь өндөр.

Холбоотой мэдээ

Back to top button